2012 оноос хойш нийтэд ил мэдээлснээр Онцгой байдлын 9 аврагч амиа алджээ

Товч агуулга:

  • 2012 оноос хойш нийтэд мэдээлснээр Онцгой байдлын 9 аврагч амиа алджээ.
  • Үүнээс сүүлийн таван тохиолдол ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байхдаа эрсэджээ.
  • ОБЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн таван жилд 128 алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэж бэртсэн.
  • Таван алба хаагч сүүлийн хоёр жилд аврах ажиллагааны үеэр амь насаа алджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ.

Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ.

Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан тохиолдол 2024 онд хамгийн олон гарсан байна.

2012.05.10

Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газарт тавдугаар сарын 6-ны өдөр түймэр гарч улмаас Онцгой байдлын хэлтсийн бүлгийн дарга дэслэгч Ч.Намжилдашаар ахлуулсан баг ажиллахаар очжээ. Гэвч түймрийг цурманд оруулсны дараа салхины чиглэл өөрчлөгдсөний улмаас түймэр унтрааж байсан гурван аврагч амиа алджээ.

2021.12.15

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ангийн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд тухайн алба хаагчийг ажлын бус цагаар үүрэгт бус ажилд нь дуудсан хэмээн гэр бүлээс нь мэдээлж байв.

2023.12.19

Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны барилгад гал гарч 7 хүний амь үрэгдсэний нэг нь Онцгой байдлын гал сөнөөгч байв. Тухайн алба хаагч галыг унтраахаар ажиллаж байгаад угаартаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

2024.01.24

Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.

2024.04.08

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад өнөөдөр гарсан галыг унтраахаар ажиллаж байсан алба хаагчдаас хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, нэг нь бэртсэн бол нэг алба хаагч амиа алдсан харамсалтай явдал болов.

Ийнхүү 2012 оноос хойш нийтэд мэдээлсэн, Онцгой байдлын аврагчид амиа алдсан есөн тохиолдол гарснаас сүүлийн таван тохиолдол ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байхдаа эрсэджээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газрын өгсөн мэдээллээр сүүлийн таван жилд 128 алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэж бэртсэн бол таван алба хаагч сүүлийн хоёр жилд аврах ажиллагааны үеэр амь насаа алджээ.

Эх сурвалжууд:
  • ikon.mn
  • gogo.mn
  • zindaa.mn
Онцгой Байдлын Ерөнхий Газар
Төстэй мэдээлэл

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх