«Кинжал» пуужингаар устгагдсан НАТО-гийн нууц байранд америкийн олон генерал үрэгдсэн байна-ХУДАЛ

Товч агуулга

  • Уг мэдээллийг Оросын суртал ухуулгын сайтуудаас өөр баталгаатай эх сурвалжууд мэдээлээгүй байна.
  • «Кинжал» пуужингаар НАТО-гийн нууц байрыг устгасан талаарх нотолгоо байхгүй.
  • Мэдээнд ашигласан зураг нь 1985 онд авсан гэрэл зураг байна.

Ч. Пүрэвсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.04.06-нд дайнтай холбоотой пост оруулсныг 71 хүн шэйрлэж, 170 хүн лайк даржээ.

Уг постод “Нөгөө 3 сарын 9-нд оросын супер «Кинжал» пуужингаар устгагдсан НАТО-гийн украйны дайны ажиллагааг удирдан, төлөвлөн хэрэгжүүлдэг командын нууц байранд байсан 300 гадаад том офицерүүдийн дотор америкийн олон генералууд үрэгдсэн байна. Тэдний шарилыг тусгай онгоцоор нутагт нь авирч байна гэж америкийн зарим хэвлэл бичлээ шүү.

– Мөн нөгөө оросын усан хил рүү хэт ойртож ирээд оросын сөнөөгч онгоцнуудын «угталтнаас» болж далайд унасан америкийн маш үнэтэй, тагнуулын нисгэгчгүй онгоц-дроны чухал эд анги аппаратуруудыг оросууд далайн гүнээс гаргаж аваад оросын мэргэжилтнүүд уг онгоцны ажилладаг диапозон, радар эсэргүүцдэг долгион, урт долгион дээр ажилладаг аппаратууд, AN/AAS-52 гэдэг нууц оптик-электроны багажууд …гээд бусад маш олон нууцыг мэдэж авлаа гэж бичиж байна шүү” гэжээ.

Энэ талаар нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

ОХУ-ын Кинжал пуужингаар НАТО-ийн төв байр руу довтолж, генерал, офицеруудыг хөнөөсөн талаарх мэдээллийг өмнө нь бид нягтлаад ХУДАЛ болох талаар мэдээлсэн. Тодруулбал, энэ талаарх мэдээллийг анх олон нийтэд цацсан нь Оросын суртал ухуулгын сувгууд байснаас өөр батттай эх сурвалжийн мэдээлэл байгаагүйг Newsweek-ийн баримт шалгагчид нягталсан байв.

Оросын мэргэжилтнүүд AN/AAS-52 гэдэг нууц оптик-электроны багажуудыг олж авсан гэх мэдээллийн талаар ямар нэгэн мэдээлэл баталгаатай эх сурвалжаас олдсонгүй.

Дээрх постод ашигласан зургийг Google-ийн зургийн хайлтаар хайж үзвэл 2021.05.30-ны өдөр truenorthreports.com сайтад Вьетнамын дайнд амиа алдсан Америкийн цэргүүдийн дурсах хүндэтгэлийн өдрийн талаарх мэдээнд ашиглаж байжээ.

Харин Yandex зургийн хайлтын системээр хайж үзвэл уг гэрэл зургийг эх зургийг одоогоор alamy.com сайт эзэмшиж байгаа талаар мэдээлэл гарч ирсэн бөгөөд гэрэл зургийг анх 1985 онд авсан талаарх мэдээлэл гарч ирж байгаа юм.

Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг шэйрлэхээсээ өмнө нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Төстэй мэдээлэл

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

“БНСУ…Хятад вакцин тариулсан бол улс орондоо оруулахгүй” гэсэн постыг Soogii Soogii гэх фэйсбүүк хаяг нийтлэжээ. Уг постыг өнгөрсөн 4 хоногийн хугацаанд 339 хүн шэйрлэж, 116 хүн сэтгэгдэл бичиж, 95 хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон орнуудтай БНСУ харилцан визгүй зорчих хөтөлбөрөө зогсоосон […]

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн […]

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх