Эдгэрснээс 6 сар дотор вакцин хийлгэвэл дархлаа тогтоц тасалддаг уу?

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд “Хариулт: Халдвар аваад эдгэсэн хүний дархлааны мэдээлжих, коронагийн эсрэгцэх чадамж 6 сарын туршид тасралтгүй өсч үргэлжилдэг процесс Наана нь вакцин хийлгэчихээр таслаж байна гэсэн үг” гэсэн пост оруулжээ.

Уг пост дахь агуулгыг нягталлаа.

Factcheck:

Өмнө нь COVID-19-ийн халдвар аваад эдгэсэн ч вакцинд заавал хамрагдахыг ДЭМБ зөвлөж байгаа. COVID-19-ийн халдварын дараа тогтсон дархлаа нь хүн бүрт харилцан адилгүй, ялгаатай байна. Вакцинаар тогтсон дархлаа нь халдвар авсны дараа тогтсон дархлаанаас илүү сайн хамгаалалт болж байгаа учир халдвар аваад эдгэсэн ч вакцинд хамрагдах нь урт хугацааны хамгаалалт болно хэмээн ДЭМБ тайлбарлаж байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC) мөн адил зөвлөгөө өгч байна. Учир нь тухайн хүн КОВИД-19-ийн халдвар аваад эдгэснээс хойш хэдий хугацааны дараа дахин халдвар авах боломжтой хугацааг судлаачид хараахан тогтоогоогүй байгаа юм. Тиймээс халдвар аваад эдгэсэн ч вакцин таныг хамгаална хэмээн CDC зөвлөж байна.

Одоогийн байгаа судалгааны үр дүн болон нотолгоогоор вакцин хийлгэсэн хүнийг халдвар аваад эдгэсэн хүнтэй харьцуулахад вирусийн халдвараас илүү сайн хамгаалагдаж байгаа нь тогтоогдсон. Вакцинд хамрагдаагүй хүнийг бүрэн тунд хамрагдсан хүнтэй харьцуулахад КОВИД-19-ийн халдвар авах магадлал нь хоёр дахин их байна.

Эрүүл мэндийн асуудалтай холбоотой аливаа мэдээллийг салбарын, мэргэжлийн шилдэг шинжээчид нягтлан нийтэд хүргэдэг Healthline.com цахим талбарт 2021.10.22-нд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар сүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дархлаа нь 3 сараас 5 жил хүртэл үргэлжилдэг болохыг бичсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван сарын дараа ч дахин халдвар авах боломжтой ба энэ нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна.

Бие махбодид эргэлдэж буй дархлааны эсүүд болон эсүүдээс ялгарах дархлааны уураг нь эмгэг төрүүлэгч дахин таарвал түүнийг таньж устгаж, өвчнөөс хамгаалж, өвчний хүндрэх явцыг бууруулдаг болохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн тайлбарласан.

Дархлааны хамгаалах урвалд оролцдог бүрэлдэхүүн хэсгүүдийг үүргийн хамт товч дурдвал:

  • Эсрэгбие нь цусанд эргэлдэж, вирус зэрэг гадны өвчин үүсгэгчийг таньж, саармагжуулдаг.
  • Туслах Т эсүүд нь эмгэг төрүүлэгчдийг танихад тусалдаг.
  • Хордуулагч Т эсүүд нь эмгэг төрүүлэгчдийг устгадаг.
  • В эсүүд нь бие махбодод шаардлагатай үед шинэ эсрэг бие гэх дархлааны уургийг үүсгэдэг.

Харин КОВИД-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнд эдгээр дөрвөн бүрэлдэхүүн бүгд байдаг аж. Гэвч өвчлөөд эдгэсэн хүний дархлаа халдвараас, ялангуяа бусад хувилбараас хэр удаан хугацаанд хамгаалах нь тодорхойгүй байгааг Теннесси мужийн Нашвилл дахь Вандербилт их сургуулийн Анагаах ухааны сургуулийн халдварт өвчний тэнхимийн анагаах ухааны профессор юм доктор, профессор Уильям Шаффнер хэлжээ.

Судлаачид дээрх дөрвөн хүчин зүйл нь вирусийн халдвар авснаас хойш дор хаяж 8 сарын турш хадгалагддаг болохыг тогтоосон байна.

Энэ нь бие махбод SARS-CoV-2 вирусийг “санаж” байна гэдгийг харуулж байгаа чухал үзүүлэлт юм. Дархлааны эсүүд дахин вирустэй тулгарвал санамжийн В эсүүд хурдан ажиллаж, вирустэй тэмцэх эсрэг биеийг үүсгэдэг.

2021 оны аравдугаар сард The Lancent Mocrobe сэтгүүлд хэвлэгдсэн Иелийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хийсэн судалгаагаар вакцинд хамрагдаагүй хүмүүсийн коронавирусийн эсрэг дархлаа халдвар авсны дараа 3-61 сар үргэлжлэх боломжтой ч тэд нийтэд халдвар тараах эрсдэл өндөр хэвээр байна гэж дүгнэжээ.

COVID-19-ийг үүсгэгч вирусийн халдвараар дахин халдварлах нь жилээс жилд томуу үүсгэдэг вирусийн халдвартай адил боловч цар тахлын үед COVID-19 нь илүү үхлийн аюултай болох нь батлагдсан гэдгийг уг судалгаанд тэмдэглэсэн байна.

Ийм учраас коронавирусийн халдвар аваад эдгэсэн ч вакцин хийлгэхийг зөвлөж байна.

КОВИД-19-ийн цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авах ба заавал нягталж шалгаж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/faq.html?fbclid=IwAR3JkfcyZnhRgC1GjXF4_5sT6xJ2zfIZqdSJ4TJD-yg0ioZoHmrWn2qWPPM

https://www.who.int/news-room/q-a-detail/coronavirus-disease-(covid-19)-vaccines?adgroupsurvey=%7Badgroupsurvey%7D&gclid=CjwKCAjwiY6MBhBqEiwARFSCPoIN93zk59pTs2QhKYEo_T0N4TW_fCUBmHW_wwrPCky9KO7JD6CkpxoCLrsQAvD_BwE&fbclid=IwAR2u6Weu84947XxFjAQB2VEpQ1B8nJecHxgFiz_LVUt5_MrtdCKyclx109w

https://www.cdc.gov/mmwr/volumes/70/wr/mm7032e1.htm?s_cid=mm7032e1_e&ACSTrackingID=USCDC_921-DM63289&ACSTrackingLabel=MMWR%20Early%20Release%20-%20Vol.%2070%2C%20August%206%2C%202021&deliveryName=USCDC_921-DM63289

https://www.nih.gov/news-events/nih-research-matters/lasting-immunity-found-after-recovery-covid-19

https://www.vumc.org/health-policy/person/william-schaffner-md

https://www.nih.gov/news-events/nih-research-matters/lasting-immunity-found-after-recovery-covid-19

https://www.nih.gov/news-events/nih-research-matters/lasting-immunity-found-after-recovery-covid-19

https://www.healthline.com/health-news/how-long-does-immunity-last-after-covid-19-what-we-know?fbclid=IwAR3vcfqBZo4VlBReu0gbLJttKL7z5bBLxaiH3aNmuaamKOhyRwy1Q0SwzYE#Howvaccine-induced-immunity-after-receiving-immunizationworks

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР …. 11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр […]

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан эхний 80 автобус Улаанбаатар хотод ирсэн ч 30 жилийн өмнөх хуучин автобус байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан талаар мэдээлсэн. Үүнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн бол Улаанбаатар хотын авто […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Хүхрийн хүчил нь маш аюултай, хортой бодис юм. Оператор компани хэдэн мянган тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахна. Уг хорт бодисыг аюулгүй тээвэрлэж чадна гэдэгт эргэлзэж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх