Украины Засгийн газар Донбассын 14 мянган оросыг хөнөөсөн – ХУДАЛ

Товч агуулга

  • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Бага Роберт Кеннеди ОХУ-Украины дайныг Вашингтоны неоконууд 10 жилийн турш бэлтгэж өдөөн хатгасан гэж мэдэгдсэн нь худал.
  • Украинчууд Донбассын 14 мянган оросуудыг хөнөөсөн гэдэг нь худал бөгөөд дайны үеэр нийт амь үрэгдсэн хүмүүсийн тоо нь 14 мянга орчим байна.

Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол Путины түрэмгийллийн эсрэг гэж бидэд ухуулж байгаа ч энэ дайныг Вашингтоны неоконууд 10 жилийн турш бэлтгэж, өдөөн хатгасан.
Украйны засгийн газар Донбассын 14 мянган оросуудыг хөнөөсөн. Хэрэв Мексик яг ингэж Украйн шиг авирлаж эх орондоо бгаа америкчуудыг хороож эхэлвэл АНУ ердөө нэг секундын дараа тийшээ халдан довтлох байсан да. Бид өөрсдийгөө тэдний оронд тавьж үзэх хэрэгтэй…” гэсэн мэдээллийг оруулжээ.

Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2023 оны зургадугаар сарын 22-ны өдөр тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Бага Роберт Кеннеди олон улсын нөхцөл байдал, эдийн засаг, вакцин зэрэг асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлснийг ABC news нийтэлжээ.

Тэрбээр, ОХУ-ын харгис хэрцгий, цуст түрэмгийллийг жигшин зэвүүцэж байгаа хэдий  ч 1990 оноос хойш АНУ ОХУ-ыг удаа дараа өдөөн хатгасан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд нөлөөлсөн гэжээ. Мөн АНУ гадаад бодлогыг шууд чиглүүлж, дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж, Украины дайныг АНУ-ын зүгээс “гадаадын ноёрхлын цуцашгүй сэтгэлгээг бий болгосон” гэж нэрлэж, барууныхныг буруутгасан байна. Гэхдээ АНУ болон ОХУ-ын хоорондын дайны золиос нь украинчууд гэсэн агуулгыг хэлээгүй байна.

Мөн News Nation-д дурдсанаар АНУ, НАТО-ийн олон арван жилийн турш Украин, ОХУ-ын талаар баримталж ирсэн бодлогыг дайны нөхцөл бүрдүүлсэн гэдгийг онцолжээ.

Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэлд дурдсан Украин Донбассын 14 мянган оросыг устгасан гэсэн мэдээллийг Бага Жон Кеннеди хэлээгүй бөгөөд энэ мэдээллийг нягталж үзэхэд International Crisis Group-ийн мэдээлснээр https://www.crisisgroup.org/content/conflict-ukraines-donbas-visual-explainer)2014 онд эхэлсэн Зүүн Украин дахь зэвсэгт мөргөлдөөнд 2022 он хүртэл 14 мянга гаруй хүн амиа алдсан талаар дурджээ. Найман жилийн хугацаанд Украины засгийн газрын арми Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай Донбасс гэгддэг Донецк, Луганск зэрэг аж үйлдвэржсэн хоёр бүс нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа авахын тулд тулалдаж байсан бөгөөд 2014-2015 оны ширүүн тулалдаанууд тус бүс нутгийн гуравны нэг буюу хамгийн их хотжсон хэсгийг ОХУ-ын итгэмжлэгдсэн хоёр муж буюу өөрсдийгөө Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсууд эзэлж авснаар өндөрлөсөн гэсэн байна.

Амиа алдсан 14 мянган хүний 6500 нь орос, 4400 нь украины цэргүүд байсан бол 3500 орчим нь хоёр улсын энгийн иргэд байсан гэдгийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын албанаас гаргасан тайланд дурджээ.

Тиймээс дайнд оросын 14,000 хүнийг алсан гэх мэдээлэл нь ХУДАЛ байна.

Аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Төстэй мэдээлэл

Монгол бүсгүйчүүд нэртэй фэйсбүүк пэйжид 2022 оны 2-р сарын 9-ний өдөр “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ. Амжилт хүсээд дэмжээрэй. Монгол хүн байна даа энэ постыг #Like дараад #Share хийгээрэй” гэсэн пост оржээ. Есөн цагийн хугацаанд энэхүү постод 842 хүн хариу үйлдэл үзүүлж, 488 хүн хуваалцсан бөгөөд 136 сэтгэгдэл […]

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш. Нобелын шагналт доктор Карл Маллис” гэсэн постыг Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Нобелын шагналт доктор Карл Маллис FactCheck: Нобелын шагналт Карл Маллис гэх эрдэмтний талаар илэрц Google-ээр олдсонгүй. Харин Кэри Б. Маллис хэмээн эрдэмтний талаар мэдээллүүд байна. Биохимич Кэри Б. Маллис нь 1993 […]

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх