Украинд тусламж хүргэсэн франц цэргийн талаарх мэдээлэл ХУДАЛ

Товч агуулга

  • Постод ашигласан зураг 2019.08.15-ных бөгөөд дээрх франц цэргийн талаар дурдаагүй байна.
  • Франц мэргэн буудагчийн ярилцлага өгсөн талаар, мөн ном хэвлүүлсэн гэх мэдээлэл байхгүй байна.
  • www.france24.com сайтад Францаас Украиныг зорьсон сайн дурын эмч, цэргүүдийн талаарх нийтлэл дэх мэдээлэл зөрүүтэй байна.

Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ.

Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Уг постод,

“Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад ирсэн Францын цэрэг эрийн францын радиод өгсөн ярилцлага:

“Украйнд нүдээрээ үзсэн байдал Дэлхийн телевизээр гарч бгаа мэдээтэй огт таарахгүй бна. Францад ирээд телевизээр гаргаж бгаа украйны талаарх мэдээний 80% хувь нь худлаа байгаад дургүй маань хүрсэн.

Тэнд хаа сайгүй азовчууд байна(бараг 20 мянга гаруй) тэд андашгүй #нацистуудын тэмдгийг гартаа зүүсэн байдаг.

Тэнд Оросууд биш, Азовчууд дайны гэмт хэргийг үйлдэж байна Оросууд биш азовчууд энгийн иргэд рүү буудаж байгааг харсан. Тэгээд Оросууд хийсэн болгож азовчууд бичлэг хийдэг. Мөн Америкийн сэтгүүлч нар очоод жижигхэн газар дайн болж бгаа мэт тоглолт хийж зураг авч байгааг би харсан. Оросын олзлогдсон   цэргүүдээс азовчууд – офицер хүн бна уу гэж асуудаг. Хэрэв байвал толгой руу нь шууд бууддаг. Бусдыг нь гарыг нь хүлээд үг дуугүй өвдөг рүү нь буудаж байсан

 Цус алдахыг  хараад зогсдог 19 хөн настай залуучуудыг

Европ дайныг хуулийг зөрчиж байгаа азовчуудыг зэвсэглэж хангаж байна. 

Би энэ  үгээ батлах зөндөө видео баримт  авчирсан. Би хэлж, ярьж бгаа зүйлийнхээ хариуцлагаыг бүрэн хариуцна “гэж ярьжээ.

Энэ залууг Адриан гэдэг. Францын буудагч. Ирээд үнэнг илчилсэн ” Бос, Яв” гэсэн нэртэй ном бичсэн байна.

Жич. Дэлхийн телевизүүд #глобалистуудын  гарт байдгийг юу нэвтрүүлж хүмүүсийн тархийг яаж угаадгыг ойлгох хэрэгтэй.

(ярьсан бичлэгийг үнэнг нуун дарах гэж дайнд орсон глобалистууд шууд хааж байна. Тиймд тавьсангүй ярьсан зүйлийг орчуулж тавив)

Via Bolorma Bat-ulzii гэжээ.

Энэхүү постыг 2023 оны 2-р сарын 19-ний өдөр Нэргүй Дашзэвэг гэх хаягаас фэйсбүүкт нийтэлсэн бөгөөд эх сурвалжаар Bolormaa Bat-ulzii гэх хаягийг дурдсан байна. Постод 347 хүн лайв дарж, 343 удаа түгээжээ.

Постод ашигласан зургийг шалгаж үзвэл 2019 оны 8-р сарын 15-нд glav.su сайтад нийтэлсэн Зеленскийн зам: Гитлер хангалттай биш, Пиночет хангалтгүй … гарчиг бүхий нийтлэлд ашиглажээ. Энэ агуулгад дээрх франц цэргийн талаар дурдаагүй байна. Мөн дээрх агуулгын хүрээнд мэдээллийг англи болон франц хэлээр хайж үзсэн боловч франц мэргэн буудагчийн ярилцлага өгсөн талаар мөн ном хэвлүүлсэн гэх мэдээлэл байхгүй байна.

Харин 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдөр www.france24.com сайтад Францаас Украиныг зорьсон сайн дурын эмч, цэргүүдийн талаарх нийтлэлд Аурелейн хэмээн нэрээ нууцалсан цэргийн буцаж ирэх үгүйгээ мэдэхгүй байгаа талаар гарсан байна.

Иймд дээрх постод гарсан мэдээлэл ХУДАЛ байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Pfizer вакцин хийлгэсний дараа үрийн шингэний чанарын зарим үзүүлэлт түр хугацаагаар буурсан нь судалгаагаар тогтоогдсон ч энэ нь нөхөн үржихүйд удаан хугацааны нөлөө үзүүлж байгааг нотлох баримт биш. Бусад судалгаагаар Pfizer вакцин үрийн шингэний чанарт ямар ч нөлөө үзүүлээгүй байна.  Вакцин нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна. “…Pfizer-ийн […]

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх