Ок гэж бичээд мөнгө авахыг амалсан постууд ХУДАЛ

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ.

Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” гэж бичжээ.

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хаягаар ороод харвал уг хаяг нь хуурамч хаяг болох нь харагдаж байна. Нэг ч удаа пост оруулаагүй бөгөөд бусад группүүдэд “Танд ХААН банк байгаа бол танд 5,000,000 төгрөгийн санал байна Сайн байна уу гэж хэлээрэй.” гэх мэт постуудыг л оруулжээ.

Gantul Saran мөн “Ок” гэж бичээд мөнгө авахыг санал болгосон постуудыг л нүүр хуудсандаа нийтэлсэн байна.

Цахим луйвар ихсэж байгаа энэ үед иргэд коммент бичихээсээ өмнө тухай постын эзэн нь хуурамч хаяг буюу бот байгаа эсэхийг заавал орж нягталж байхыг зөвлөж байна.

Цахим залилангийн гол агуулга нь урамшуулал амлах, сугалаанд хожих тухай байдаг. Цаад зорилго нь данс, хувийн мэдээллийг нь аваад мэдээлэлд нь нэвтрэн дансыг нь хоослох зорилготой. Тиймээс цахим залиланд өртөхгүй байхын тулд үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулж байна.

Төстэй мэдээлэл

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш. Нобелын шагналт доктор Карл Маллис” гэсэн постыг Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Нобелын шагналт доктор Карл Маллис FactCheck: Нобелын шагналт Карл Маллис гэх эрдэмтний талаар илэрц Google-ээр олдсонгүй. Харин Кэри Б. Маллис хэмээн эрдэмтний талаар мэдээллүүд байна. Биохимич Кэри Б. Маллис нь 1993 […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх