“САЙХАН МЭДЭЭ: ОХУ-ын бүтээсэн 100 хувь үр дүнтэй вакциныг Монголчуудад хийлгүүлнэ” – ТАШАА

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Xemnel.com хэмээн сайт энэхүү мэдээллийг “ОХУ-ын Суптник-V вакциныг Монголын хүн ам, зорилтот бүлгүүдэд нийлүүлэхээр хэлэлцэнэ” гэсэн гарчигтай нийтэлсэн байна.

Гэвч фэйсбүүк хуудаст дамжуулахдаа “САЙХАН МЭДЭЭ: ОХУ-ын бүтээсэн 100 хувь үр дүнтэй вакциныг Монголчуудад хийлгүүлнэ” гэсэн гарчиг өгсөн нь иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болжээ. 

Энэхүү мэдээлэлд 1.4К хүн лайк дарж, 124 хүн хуваалцаж, 196 хүн сэтгэгдэл бичжээ. Сэтгэгдлүүдийг нь гүйлгээд харвал иргэд дээрх төөрөгдүүлсэн гарчигт итгэсэн нь харагдаж байна. Учир нь сэтгэгдлийн дийлэнх нь “Зөв шийдвэр байна”, “Баярлалаа” гэжээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад КОВАКС санаачилгын хүрээнд вакцин орж ирэх нь тодорхой болсноос өөр шийдвэр гараагүй байна. Тус санаачилгаас өнөөдөр мэдээлснээр 2021 оны эхний хагас жилд багтаан AstraZeneca-ийн 163,200, PfizerBioNTech-ийн 25,740 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөснөө албан ёсоор мэдээлсэн юм. 

Төстэй мэдээлэл

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр найман телевизээр зэрэг цацагдсан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан.  Түүний хэлсэн хариултуудыг нягталлаа. “Цаашдаа хөл хорио тогтоохгүй байхыг хүн бүр л хүсэж байгаа. Бүтэн зун хөл хорионд байх уу, үгүй юу, цаашдаа энэ өвчний тархалт зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд ямар хэмжээнд […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх