Вакцин эсэргүүцэгчид ба Оросын дайныг дэмжигчид

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын цахим орчинд ОХУ, Украин улсын хооронд болсон дайны тухай ямар мэдээллүүд гарч, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn цоо шинэ мониторинг хийсэн юм.

Монголчууд фэйсбүүкт дайны талаар эх сурвалжгүй мэдээллийг түлхүү тараасан, Дайны талаарх дүн шинжилгээ бүхий мэдээлэл цахим орчинд ховор байгаа тухай мониторингийн үр дүнгийн талаар хоёр нийтлэлийг өмнө нь хүргэсэн.

Энэ удаад хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг түгээж байгаа фэйсбүүк хэрэглэгчид дээр ажиглагдсан нэгэн сонирхолтой үр дүнг танилцуулж байна.

Дэлхийн нийтээр КОВИД-19 цар тахал үргэлжилсэн 2020-2022 онд цахим орчинд вакцины талаар маш олон мэдээлэл тархсан. Энэ дунд олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл маш ихээр тарсныг Factcheck.mn нягталж, шинжлэх ухаанд суурилсан бодитой мэдээллийг тухай бүрд нь хүргэж ирсэн. Энэ явцад вакцины талаар хамгийн их хуурамч мэдээлэл түгээсэн фэйсбүүк хэрэглэгчдийг эрэмбэлбэл

  • Tserenkhuu Ishtseden
  • Zanaa Jurmed
  • Khulan Ruchira
  • Batchuluun Natsagdorj
  • Khulan Gankhuyag
  • Zorigtbaatar Nergui
  • Гоо Гоо
  • Bachi Nyangar
  • Bolormaa Bat-ulzii
  • Yuna Yuna

гэсэн 10 хүн нэрлэгдсэн юм. (Нягталсан мэдээллүүдийг Facycheck.mn сайтаас нөхөж унших боломжтой)

Эдгээр фэйсбүүк хэрэглэгч нь бүх вакцин хортой, вакцин хийлгэвэл аюултай гэсэн агуулгыг маш ихээр түгээж байсан ч ОХУ-ын Спутник вакциныг эсэргүүцэж байгаагүй. Түүнчлэн вакцин хортой гэсэн агуулгууддаа ихэвчлэн Оросын мэдээллийг ахдагч эх сурвалж болгон ашиглаж байв.

Тэгвэл 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсыг цэрэггүйжүүлэх нэрийдлээр тус улс руу зэвсэгт хүчнээ илгээж, өнөөг хүртэл үргэлжилж байгаа дайныг эхлүүлснээс хойш дээрх фэйсбүүк хэрэглэгчдийн тал хувь нь Оросын тал болон тус улсын ерөнхийлөгч В.Путинийг дэмжиж, Украиныг буруутгасан, шашны агуулга бүхий байр суурь, мэдээллийг түгээж эхэлсэн нь сонирхол татсан юм. Үүнд

  • Tserenkhuu Ishtseden
  • Bachi Nyangar
  • Bolorma Bat-ulzii
  • Zorigtbaatar Nergui Borjigon
  • Yuna Yuna
  • нар багтаж байгаа юм.

Ялангуяа барууны гэх Пфайзер зэрэг вакцинуудыг онилж эсэргүүцэж байсан дээрх хэрэглэгчид дайны үед мөн Оросын талыг дэмжиж цахим орчинд пост оруулсан бөгөөд маш олон хүнд хүрчээ. Фэйсбүүк постуудын хариу үйлдлүүдийг харвал дийлэнх нь дэмжсэн хандлагатай байв. Гэвч анхаарууштай нь дээрх хэрэглэгчдийн түгээсэн мэдээллийн багагүй нь хуурамч болон батлагдаагүй мэдээллүүд түлхүү байсан юм.

Орос Украины дайн дэлхийг дахин хувааж буй хэмээн олон улсын мэргэжилтнүүд дүгнэж байгаа энэ цаг үед мэдээллийн дайн ч хүчтэй өрнөж байна. Тиймээс манай улсын иргэдийн хувьд ч аливаа мэдээлэлд шүлтүүртэйгээр хандан, тал талын эх сурвалжаар баталгаажсан тэнцвэртэй мэдээллээс бусдад итгэхдээ хянуур байх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж буйг хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn дахин сануулж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ч. Пүрэвсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.04.06-нд дайнтай холбоотой пост оруулсныг 71 хүн шэйрлэж, 170 хүн лайк даржээ. Уг постод “Нөгөө 3 сарын 9-нд оросын супер «Кинжал» пуужингаар устгагдсан НАТО-гийн украйны дайны ажиллагааг удирдан, төлөвлөн хэрэгжүүлдэг командын нууц байранд байсан 300 гадаад том офицерүүдийн дотор америкийн олон генералууд үрэгдсэн байна. Тэдний шарилыг тусгай онгоцоор […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх