Оросуудын эхэлсэн дайнд 400,000 украйн цэргүүд үхсэн-ХУДАЛ

Товч агуулга

  • 2014 онд Украинд болсон Майданы хувьсгал барууны орнуудын зохион байгуулсан төрийн эргэлт байсан гэсэн онолыг батлах ямар ч нотлох баримт байхгүй.
  • ОХУ-ын мэдээлж байгаачлан 300000, 150000 биш 31000 цэргээ алдсан гэж Зеленский мэдэгдэв.
  • Дайн эхэлснээс хойш Украинаас 6 сая хүн Европын орнуудад цагаачилсан бол эсрэгээрээ 4.5 сая хүн нутагтаа буцаж иржээ.
  • Украин улсын эдийн засаг 2022 онд 28.8% унасан бол 2023 онд 5.3 хувь өсөж, сэргээд байна.

Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.08.15-нд Орос, Украйны дайны талаар дараах пост оруулсныг 89 хүн шэйрлэж, 112 хүн лайк даржээ.

Уг постод “Украинд 2014 онд АНУ-ын дэмжлэг санхүүжилттэй төрийн эргэлт гарч, түүнээс хойш 8 жилийн турш либерал хувийн ХМХ-үүд нь хөршөө муулах буюу Оросыг бүх талаар харлуулах, Орос хүнийг хүн биш гэж итгүүлэх сурталчилгаа маш их явуулсан, сургуулийн хүүхдүүдэд хүртэл “орос хүний махаар хийсэн хоол” нтр ч билүү нэртэй хоол өгч, оросын эсрэг залуус нь жагсаал хийж, оросын эсрэг үзэлтэй хэт барууны буюу нео-нацистуудыг АНУ-ыхан бэлдэж бэлдэж байгаад тэр бүх хүмүүсийг Украины өдөөсөн, харин Оросуудын эхэлсэн дайнд оруулсан бөгөөд сүүлийн үеийн тоогоор 400,000 украйн цэргүүд үхсэн, за хэдэн зуун мянган эрчүүд нь хүнд хөнгөн гэмтсэн, Украйны 34 сая хүний 20 оод сая нь дүрвэсэн, Украинд эдийн засаг гэж юмгүй болсон, үнэн алдартны шашинг хаасан, хүмүүсийг гудамжнаас шууд чирч барьж аваад дайны фронт буюу үхэлрүү нь явуулдаг болсон…тиймээс эрчүүд нь гудманд гарахаас айдаг болсон болхоор цахилгаан тогоо залгуулахад ч хүндрэлтэй болсон, маш олон эмэгтэйчүүд нь европ даяар биеэ үнэлдэг болсон, хүний болон хүүхдийн наймаа, эд эрхтэний наймаа даамжирсан, бараг бүх төрийн албаны хүмүүсийнх нь болон цэргийн цалин нь АНУ аас өгдөг болсон, ерөнхийлөгч Зеленски нь гаднаас мөнгө зэвсэг гуйдаг л ажилтай болсон, авлига хахуул бол дээд цэгтээ хүрсэн, ардчилал гээч юмныхаа ганц үзүүлэлт болсон сонгууль явуулахаа больсон….” гэхчлэн бичжээ.

Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2014 онд Украинд болсон Майданы хувьсгалын талаар Britanicca дээр мэдээлснийг харвал “2013 оны арваннэгдүгээр сард Европын холбоотой байгуулахаар төлөвлөж байсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаас хэдхэн хоногийн өмнө цуцалснаар Украины Европыг дэмжигч зам гэнэт зогссон юм. Энэхүү хэлэлцээр нь ЕХ болон Украины хооронд илүү нягт уялдаатай улс төр, эдийн засгийн харилцааг бий болгох боломжтой байсан ч Янукович Москвагийн хүчтэй шахалтад автсан юм. Киев хотод гудамжны жагсаал болж, Луценко, Кличко нар улбар шар хувьсгалаас хойших хамгийн том жагсаалыг тэргүүлжээ. Киевийн Майдан Незалежности (Тусгаар тогтнолын талбай) дээр цугласан олныг цагдаа нар хэрцгийгээр тарааж, эсэргүүцлийн жагсаал арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсээр, жагсагчид Киев хотын захиргааг эзэлж, Януковичийг огцрохыг уриалсан. Харин Орос улс эргээд байгалийн хийн үнийг бууруулж, Украины 15 тэрбум ам.долларын бондыг худалдан авах санал гаргаж байв” хэмээн мэдээлжээ.

Энэ талаар тухайлбал, БНХАУ Украины ард түмний хууль ёсны эрх ашгийг бодолцох хэрэгтэй гээд Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан талаар судлаач профессор О.Баярхүү бичиж үлдээсэн байдаг. https://ikon.mn/n/fac

Олон улсад “Барууныхан 2014 онд Оросыг дэмжигч Украины засгийн газрыг түлхэн унагах төрийн эргэлт хийсэн” гэдэг өнцгөөр мэдээлэл тархдаг ч 2014 онд Украинд болсон Майданы хувьсгал барууны орнуудын зохион байгуулсан төрийн эргэлт байсан гэсэн онолыг батлах ямар ч нотлох баримт байхгүйг The Guardian онцолжээ.

2024.02.25-нд Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш тус улс 31,000 цэргээ алдсан гэжээ.

Өөрөөр хэлбэл ОХУ-ын мэдээлж байгаачлан 300,000, 150,000 биш 31,000 цэргээ алдсан гэж тодотгосон байна. Харин ОХУ 180,000 цэргээ алдсан гэж Зеленский мэдэгдсэн бол Их Британийн Батлан хамгаалах яам Оросын 350,000 цэрэг алагдаж, шархадсан тухай мэдээлжээ.

Олон Улсын Цагаачлалын байгууллагаас гаргасан судалгаагаар дайн эхэлснээс хойш 6 сая хүн Европын орнуудад цагаачилсан бол эсрэгээрээ 4.5 сая хүн нутагтаа буцаж иржээ.

Украин улсын эдийн засаг 2022 онд 28.8% унасан бол 2023 онд 5.3 хувь өсөж, сэргээд байна.

Дайны улмаар Украины эрчим хүчний салбар хамгийн хүнд цохилтод орж, иргэд баталгаатай эрчим хүчээр хангагдах боломжгүй болсон бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд салбартаа шинэчлэл хийснээр 2023 оны өвлийг амжилттай давсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг амжилттай нэмж байгаа аж. Украин улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 1990 оны түвшнээс 65% бууруулах амбийцтай ажиллаж байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, дайны нөлөөгөөр Украин улс эрчим хүчний шинэ зорилт, бодлогоо тодорхойлж, эрчим хүчний шилжилтийг амжилттай хийж байна.

Биеэ үнэлэлт, хүний болон хүүхдийн наймаа, эд эрхтэний наймаа зэрэг үзүүлэлтээр Украин улс хамгийн муу түвшинд хүрээгүй талаар мэргэжилтнүүд ярьжээ. Бусад улс орон дайн болж байгаа Украинаас дор байгааг олон улсын байгууллагуудын тоо харуулж байгааг USA Today нягталж хийжээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2023 оны авлигын индексийн үзүүлэлтээр Украин улс 12 байр урагшилж, 180 орноос 104-т бичигджээ. Харин ОХУ хоёр байр ухарч, 141-т бичигдсэн байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг тайлан гаргаж, Украины засгийн газрын төсвийн дэмжлэгийг хэрхэн ашигласан тухай тайланг Конгресст нийтэлжээ. Санхүүжилтийн зарим хэсгийг тухайлбал, нийгмийн халамжийн төлбөр, эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдийн цалинд зарцуулсан. Мөн тэтгэвэр тэтгэмжийг нөхөж, дайны улмаас дүрвэсэн украинчуудыг дэмжихэд тусалсан талаар дурдсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Украинд үзүүлж буй нийт тусламжийн хамгийн том хэсэг буюу 46 тэрбум гаруй ам.доллар нь цэргийн тусламжаас бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгчийн пост дахь дийлэнх агуулга зөрүүтэй, иргэдэд ТАШАА мэдээлэл өгсөн байна.

Иймд аливаа мэдээллийг баттай эх сурвалжаас авч, түгээхээсээ өмнө нягталж байхыг сануулж байна.

Төстэй мэдээлэл

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Цахим орчинд “Дорнодын хилийн заставыг 40 км дотогш татсан нь цаашдаа хоёр улсын хилийн заагийг мөн ингэж тогтоох урьдчилсан нөхцөлийг хангаж өгчээ” гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт factcheck.mn сайтад ирсний дагуу нягталж шалгав. Монгол Улсын хил хамгаалах газраас энэ талаар тодруулахад “Хилийн заставт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Энэ мэдээлэл дөрвөн жилийн […]

Tumee Tim гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.03.26-нд COVID-19 вакцины судалгааны үр дүнгийн талаар пост оруулжээ. Уг постод “COVID-19 вакцины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх хамгийн том судалгаа дуусчээ. Эрдэмтэд дэлхий даяар вакцин хийлгэсэн 99 сая хүний мэдээллийг судалсан бөгөөд “УГ ВАКЦИНЫГ ХҮНД ХИЙХ НЬ АЮУЛТАЙ” гэсэн дүгнэл гарчээ” гэжээ. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. […]

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх