Вакцин бол ДАРХЛААЖУУЛАЛТ биш цус өтгөрүүлэгч вирус – ХУДАЛ

Товч агуулга

mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг.

КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн.

5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол гарсан ба нас баралт бүртгэгдээгүй.

Вакцин нь хүүхдүүдийг халдвараас үр дүнтэй сэргийлж байгаа тул дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөсөөр байна.



Tserenkhuu Ishtseden “Вакцин бол ДАРХЛААЖУУЛАЛТ биш цус өтгөрүүлэгч вирус 5-11 насны хүүхдийн шагайн чинээ зүрх даахгүй миокарди перекардит өгч үнхэлцэг нь цоорно Ямар ч эмч УТч хариуцахгүй, эцэг эхчүүд хариуцна” гэсэн пост оруулжээ.

2022.08.01-нд оруулсан уг постыг 823 хүн шэйрлэж, 866 хүн лайк дарж, 74 хүн коммент бичсэн байна. Комментуудыг харвал иргэд итгэсэн, вакциныг эсэргүүцсэн хандлага илэрхийлсэн байна.

Дээрх агуулгыг нягталлаа.

“Вакцин бол ДАРХЛААЖУУЛАЛТ биш цус өтгөрүүлэгч вирус…”

Factcheck 1:

Коронавирус гадаргуугийн S уургийнхаа тусламжтай хүний эсэд нэвтэрдэг. КОВИД-19 өвчний эсрэг mRNA буюу РНХ-д суурилсан шинэ технологиор гарган авсан вакцинууд нь коронавирусийн тэрхүү S уургийн эсрэг дархлааны эсрэгбие нэртэй уургийг нийлэгжүүлдэг буюу дархлааны эсүүдийг идэвхижүүлж дархлааны хариу урвалыг өдөөдөг. Харин уламжлалт аргаар гарган авсан вакцин нь сулруулсан буюу идэвхигүйжүүлсэн вирусийн тодорхой хэсгийг агуулдаг ч тэрхүү хэсэг нь өвчин үүсгэхгүй, халдварыг тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Коронавирусийн S уураг нь хортой эсвэл вакцин тариулсны дараа биед хортой нөлөө үзүүлдэг гэсэн шинжлэх ухааны мэдээлэл огт байхгүй болохыг АНУ-ын Хүнс, эмийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Эбби Капобианко тайлбарлаж байв.

Хэрэв хүн амын товлолт дархлаажуулалтыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой байсан халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь  саа саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай байдаг.

Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. 2020.12.08-2021.12.08 хүртэлх хугацаанд КОВИД-19 вакцины үр дүнд 14.4 сая хүний амь нас аврагдсан судалгааг The Lancet сэтгүүл 2022 оны зургаадугаар сард танилцуулсан.

КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг болохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Жон Хопкинсын судлаачид хэлж буй.



“…5-11 насны хүүхдийн шагайн чинээ зүрх даахгүй миокарди перекардит өгч үнхэлцэг нь цоорно”

Factcheck 2:

Pfizer-BioNTech COVID-19 вакциныг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдэд зөвшөөрсөн бөгөөд 2022.12.01-ний байдлаар нийт 22,521,778 тунг 5-11 насны хүүхдүүдэд хийсэн байна. Энэ хугацаанд вакцин хийлгэсний дараа VAERS болон v-safe зэрэг вакцины гаж нөлөөний талаарх нээлттэй мэдээллийн системд ноцтой гаж нөлөө ховор мэдээлэгдсэн байна.

5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол гарсан талаар АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв энэ сарын 5-нд танилцуулсан шинэ тайландаа дурджээ.

Мөн вакцин хийлгэсний дараа нас барсан талаар мэдээлэл ирээгүй болохыг дурдаад коронавируст халдварын эсрэг вакциныг бага насны хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрсөн тул CDC болон FDA нь вакцин хийлгэсний дараа миокардит болон перикардитын мэдээг үргэлжлүүлэн хянаж, үнэлж, мэдээллийг хуваалцахаа илэрхийлсэн байна.

Вакцин нь хүүхдүүдийг халдвараас үр дүнтэй сэргийлж байгаа тул дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөсөөр байна.

Иймд дээрх пост дахь агуулгы олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ТАШАА мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг мэргэжлийн, албан ёсны эх сурвалжаас авч, мэдээллээ нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

https://www.cdc.gov/globalhealth/immunization/data/fast-facts.html

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00320-6/fulltext

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/what-does-covid-do-to-your-blood

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/adverse-events.html

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/stay-up-to-date.html

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ 5 дахин илүү үзүүлэлттэй байгаа” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвтэй […]

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

Товч агуулга Вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Tsegts.xyz гэх сайт “С.Амарсайхан: Бусад улсуудад 4-р тунд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх