Монгол эрчүүдийг ОХУ руу сайн дурын цэрэг татлагад бүртгэнэ гэх мэдээлэл ХУДАЛ

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” хэмээн бичжээ.

Мөн энэхүү цэрэг татлагын бүртгэл 2022 оны 10-р сарын 1-нээс эхлэн ОХУ-ын Элчин сайдын яаман дээр явагдана гэсэн байх бөгөөд иж бүрэн шинжилгээний төлбөрийг ЭМНД-ийн сангаас олгоно гэсэн байна.

Энэ мэдээллийг хуурамч мэдээллийн эсрэг Fact Check Mongolia сүлжээний гишүүн GoGo.mn сайт нягтлан хуурамч болохыг мэдээлжээ.

GoGo.mn сайт Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Энэ бол худал мэдээлэл. Бид удахгүй албан ёсны мэдэгдэл гаргаж нийтэлнэ” гэсэн байна.

Мөн Зэвсэгт хүчний жанжин штабтай холбогдоход “Монгол бол тусгаар тогтносон улс. Манай иргэд өөр улсад цэргийн алба хаахгүй. Ямар зорилгоор ийм мэдээлэл цахим орчинд тарааж буйг нь тогтоогоогүй байна” гэсэн мэдээллийг өгсөн болохыг мэдээллээ.

Төстэй мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Улмаар энэ мөнгө иргэдийн дансанд шилжиж эхлээд байгаа юм. Иргэдийн халамж болон и-баримтад бүртгэлтэй дансаар шууд орж буй энэ мөнгөн дэмжлэгийг Хаан банк зээлэнд суутгасан талаарх мэдээлэл цахим орчинд таржээ. Тодруулбал “Tanii […]

Сэтгүүлч Баасанжавын Отгон 2023.11.16-нд “ХСҮТ-ийн Эрдэнэхүү эмч: 5 орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан🥲Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа” гэсэн пост оруулжээ. Уг постын шэйр нэг хоног хүрэхгүй хугацаанд 1.8К хүрч, 2.8К хүн хуваалцсан бөгөөд 500 гаруй сэтгэгдэл бичсэн байна. Нийт хариу үйлдлийн 117 […]

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 […]

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч

Товч агуулга “Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд! Дэлхийн Эмийн үйлдвэрүүдийн цэвэр бизнес. Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй! Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!” гэсэн агуулгыг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх