Томууг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Вакцин ямарч хэрэггүй – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Монголд төрж, өсөж байгаа 10 хүүхдийн 4 нь аутизмтай болж байгаа бол 2020 оны байдлаар 5 настай аутизмтай хүүхдийн тоо 33 мянга орчим болохоор байгаа нь үндэслэлгүй болохыг нотолж байна.
  • Улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон.
  • Европын орнууд 19 төрлийн вакцинаар хүүхдүүдийн дархлаажуулж байгаа ба төрснөөс 24 цагийн дотор Гепатит В-ийн эсрэг вакцин тарьдаг.
  • Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 сая буюу дэлхийн хүн амын 1/3 нь халдвараар өвчилж, 50 сая хүн нас барсан.

“Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд! Дэлхийн Эмийн үйлдвэрүүдийн цэвэр бизнес. Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй!

Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Томуугийн вакцин нь жил бүр олон сая хүнийг халдвараас урьдчилан сэргийлж байна.
Тухайлбал, 2019-2020 онд буюу COVID-19 цар тахлын өмнөх сүүлийн томуугийн улиралд томуугийн эсрэг вакцин хийлгэснээр 7.5 сая орчим хүн томуугаар өвчлөхөөс, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэхээс, 105,000 хүнийг нас барахаас урьдчилан сэргийлж чадсан болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC) мэдээлсэн байдаг.

Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.

Тэгвэл вакциныг нээхээс өмнө нөхцөл байдал ямар байсныг түүх харуулдаг. Тухайлбал, 1918 онд дэгдсэн, H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 сая буюу дэлхийн хүн амын 1/3 нь халдвараар өвчилж, 50 сая хүн нас барсан байдаг.

Ханиад өвчний үүсгэгч нь олон төрлийн вирус байдаг. Харин томуу өвчний үүсгэгч нь ганц үүсгэгч байдаг.

Хоёрдугаарт, ханиад нь томуу өвчнийг бодвол хөнгөн хэлбэртэй явагддаг тул эдийн засгийн хувьд заавал вакцин зохион бүтээх шаардлагагүй гэсэн үг. Томуу нь илүү хүнд өвчин учир вакцин зохион бүтээдэг болохыг мэргэжлийнхэн тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, томуугийн олон төрлийн вирус гэж байхгүй бөгөөд томуугаас вакцин хамгийн үр дүнтэй сэргийлж байгааг шинжлэх ухаан нотолж байна.

Иймд дээрх постод бичсэн агуулга бүхэлдээ ТАШАА, олон нийтийг төөрөгдүүлсэн гэж үзэв.

Эх сурвалж:

  • ДЭМБ
  • АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)
  • ХӨСҮТ
Төстэй мэдээлэл

Товч агуулга Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байна. Хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд […]

Монгол Улсад уурхайн үйл ажиллагаа малчин иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон үнэлэх судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулан Форум Ази, Хүний эрх хөгжлийн төв ТББ-аас явуулсан талаараа 2023.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн. Судалгаанд хэчнээн иргэнийг хамруулсан нь тодорхойгүй байгааг хэвлэлийн хурлаараа ярьсан байна. “Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Товч агуулга Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.15-ны өдөр “Мана-4 гэдэг танг хүртэл жороор олгодог болжээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нийтлэгсэн дөрвөн цагийн хугацаанд 62 хүн хариу үйлдэл үзүүлж, нэг хүн цааш түгээж, 19 хүн сэтгэгдэл бичжээ. Дээрх агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Medee.mn сайтын фэйсбүүк хуудаст 2024.11.04-ний 15:50 цагт “Иргэн Ч.Батаа: МИАТ маань асар хүнд байгаа тухай сонсоод шилэн данс руу орж харахад эхний хагас жилийн байдлаар 50,7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Орон нутгийн нислэгийн алдагдлыг, гадаад нислэгийн орлогоос нөхөж ажилла гэж шахаж байгааг сонсож байсан юмсан. Түрээсээр онгоц авсан байгаа, өр нэмэгдэж хүүний зардал өссөн, бусад зардлууд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх