Ковид туслаа ч хүүхдэд хүндрэх урсгал биш, энийг ОУ-ын SAGE агент экспертиз хийгээд дүгнээд гаргачихсан – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа!” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 344 хүн шэйрлэж, 426 хүн лайк дарсан байна.

Тэрбээр уг постдоо

“Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа!

Хүүхдүүдэд коронавирусын вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн ДЭМБ-ын 21 оны эцсээр гаргасан шийдвэр хэвээр хүчин төгөлдөр байгаа.

Энэ дашрамд хэлэхэд:

1. Ковид туслаа ч хүүхдэд хүндрэх урсгал биш, энийг ОУ-ын SAGE агент экспертиз хийгээд дүгнээд гаргачихсан, тэхээр ямар ч шаардлагагүй.

2. Пфайзер вакцин хүүхэд залуучуудад Квасаки синдром үүсгэж миокарди өгдөг, зүрхний өрөвөсөл үүсгэдэг. Манайд вакцины дараа 1сая хүүхдийн зүрх эмчлэх хүчин чадал байхгүй, тэхээр эрсдэлтэй.

3. Жунгаа вакцины туршилтанд ороод үйлээ эдлэж байгаа ард түмэн дахиад пфайзерын нэмэгдэл тун шахуулж насан туршийн эмгэгтэй үлдсээн. Тэхээр дахиад нэг хор шахуулах хэрэг байхгүй, бүр мах цусныхаа тасархайд шүү!

4. Пфайзерийн нэмэгдэл тунд олон хүн хамрагдаагүй. За тэгвэл хүүхдэдээ тэнэг л биш бол хийлгэх хүн олдохгүй, тэхээр эхлүүлэх ч хэрэггүй! гэжээ.

Уг агуулгыг нягталлаа.

Factcheck 1:

ДЭМБ анх 2021.11.24-нд хүүхдүүд, өсвөр насныхны вакцины талаарх мэдэгдлээ гаргасан.

Уг мэдэгдэлд КОВИД-19-ийн эсрэг вакциныг насанд хүрэгчдэд хийхийг зөвлөж байсан ч халдварын тархалт улам бүр нэмэгдэж байгаа тул хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч байна гээд “Зарим улс орон 12-17 буюу өсвөр насны бүлэгт мРНХ вакциныг яаралтай хэрэглэхийг зөвшөөрч байна” гэжээ.

Мөн ДЭМБ-ын 2022.04.13-нд нийтэлсэн вакцинд хамрагдах талаарх зөвлөмжид хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдах нь аюулгүй болохыг тодотгосон байна.

Factcheck 2:

SAGE буюу ДЭМБ-ын Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс 2022.01.21-нд шинэчилсэн зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдэд вакцин халдвараас 95%, эмнэлэгт хэвтэхээс 91% сэргийлсэн үр дүнтэй байсан бөгөөд 5-11 насны хүүхдүүдэд ойролцоо буюу 90.7% үр дүнтэй байсныг бичсэн байна.

Factcheck 3:

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс 2022.01.21-нд шинэчилсэн зөвлөмжид 5-11 насны 3,082 хүүхдийг хоёр тун вакцинд хамруулаад 7 ба түүнээс дээш хоног ажиглахад нэг ч хүүхдэд миокардит буюу зүрхний булчингийн үрэвслийн тохиолдол гараагүй болохыг тэмдэглэжээ.

Factcheck 4:

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн 2022.06.22-ны мэдээллээ тс улсын 105.1 сая хүн бүүстер тунд хамрагджээ.

Тус улсын Хүнс ба эмийн зөвлөл 2022.03.29-нд дараагийн нэмэлт тунг 50-аас дээш насныханд эхний бүүстер тунгаас дор хаяж дөрвөн сарын зайтай хийхийг албажуулсан.

2022.06.22-ны байдлаар хоёр дахь удаагийн бүүстер тунд 16.6 сая орчим хүн хамрагдсан бөгөөд иргэдээ аль болох богино хугацаанд хамрагдахыг зөвлөсөөр байна.

Монгол Улсын хувьд Pfizer вакцины III тунг 907,158 хүн хийлгэсэн бол дөрөв дэх тунд 119,766 хүн хамрагдаад байгаа юм.

Тиймээс Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгчийн бичсэн бүх мэдээлэл олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, судалгаагаар няцаагдаж байна.

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар судалж байгаа талаараа мэдээлсэн. Учир нь халдварын давлагаа дахин гарахад вакцинд хамрагдаагүй хүн ам хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг болж байгаа юм.

Яг энэ үеэр олон нийтийн сүлжээнд вакцин эсэргүүцсэн, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлсэн постууд олноор тархаж байна.

Халдварт өвчний үед мэдээллийг мэргэжлийн байгууллага болон албан ёсны эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn зөвлөж, сануулсаар байна. Учир нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл нь нийгмийн эрүүл мэндэд маш том хор хөнөөлтэй билээ.

Эх сурвалжууд:

Төстэй мэдээлэл

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Товч агуулга Иргэн Ч.Лодойсамбуу “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” гэсэн пост нийтэлснийг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн сайтаар “Худал мэдээлэл” гэсэн тамга тавиад “🛑 Залруулга: Олон нийтийн цахим сүлжээнд “Ч. Лодойсамбуу” гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Уран өөрөө цацраг идэвх багатай ч уран олборлолтын  хамт гарч ирдэг радон хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд ажилчид болон уран олборлолтын орчимд амьдарч байгаа ард, иргэдэд хортой […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна.  Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх