Украин хууль бус судалгаагаа нуухын тулд эмгэг төрүүлэгчдийг устгасан- НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

Хүн амд өвчин тархахад хүргэж болзошгүй ямар нэгэн боломжит нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Украины нийгмийн эрүүл мэндийн лабораторид хадгалагдаж буй онц аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг ДЭМБ зөвлөсөн.

Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус бөгөөд биологийн зэвсгийн зураг төсөл эсвэл бүрэлдэхүүн хэсэг биш.

Оросын албаныхан устгасан эмгэг төрүүлэгчдийн жагсаалт бүхий баримт бичигт онцгой аюултай эмгэг төрүүлэгч байхгүй.



Украин улс хориотой үйл ажиллагааныхаа нотлох баримтыг нуухыг оролдсон гэж ОХУ-ын албаны хүмүүс мэдэгджээ.

ОХУ Украин руу довтолсон 2022.02.24-ний өдөр тус улсын арми Украинаас баримтууд илрүүлсэн ба тэдгээр нь Украины Эрүүл мэндийн яам лаборатори дахь био бодисыг бүрэн устгах даалгавар өгснийг илтгэсэн хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн аюулгүйн албаны дарга Игорь Кириллов мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар “Хэрэв эдгээр баримт бичиг Оросын шинжээчдийн гарт орвол Украин, АНУ Биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай конвенцийг зөрчсөн нь тогтоогдох магадлал өндөр гэдгийг Пентагон мэдэж байгаа” хэмээн хэлжээ.

Энэхүү мэдэгдлийг BBC агентлагийн быаримтыг нягтлагчид шалгасан байна.

Factcheck:

Хүн амд өвчин тархахад хүргэж болзошгүй ямар нэгэн боломжит нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Украины нийгмийн эрүүл мэндийн лабораторид хадгалагдаж буй онц аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг зөвлөсөн болохыг ДЭМБ-аас BBC-д тайлбар өгсөн байна. Биологийн аюулгүй байдлыг сайжруулж, санаатай болон санамсаргүйгээр эмгэг төрүүлэгчдийг алдахаас сэргийлэх зорилгоор Украины нийгмийн эрүүл мэндийн лабораторитой хэдэн жилийн турш хамтран ажилласныг мөн мэдээлсэн байна.

ДЭМБ-аас зөвлөмжийг хэзээ гаргасан, дагаж мөрдсөн эсэхийг хэлээгүй ба Украины лабораторид ямар эмгэг төрүүлэгч бичил биетүүд хадгалагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Украины Эрүүл мэндийн яам Оросын цэргийн дайралтад өртөх эрсдэлийг хязгаарлахын тулд Оросын түрэмгийллийн дараа дээжийг “аюулгүй, найдвартай устгах” тушаал өгсөн гэж АНУ мэдэгджээ.

Лондоны Кингс коллежийн Био аюулгүй байдлын шинжээч Филипа Лензос “Украины лабораториуд Биологийн зэвсгийн тухай конвенцид харшлах аливаа бусармаг үйл ажиллагаа явуулж, судалгаа, боловсруулалтад оролцсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй” гээд “Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус бөгөөд биологийн зэвсгийн зураг төсөл эсвэл бүрэлдэхүүн хэсэг биш” гэдгийг нэмж хэдсэн байна.

Украины хэд хэдэн лабораторийн хууль бус гэх үйл ажиллагааны нотлох баримт болгон Оросын албаныхан устгасан эмгэг төрүүлэгчдийн жагсаалт бүхий баримт бичигт онцгой аюултай эмгэг төрүүлэгч байхгүй хэмээн микробиологич Евгений Левитин Оросын “Эрх чөлөө” радиод ярьжээ.

Уг жагсаалтад дурдсан бүхэн, Clostridium diphtheriae гэх лабораторийн өсгөврөөс бусад нь зөвхөн ердийн эмгэг төрүүлэгчид бөгөөд тийм ч аюултай биш” гэж ярьсан байна.

Украины биологийн лабораториудын ажил маш их цэрэгжсэн бөгөөд их хэмжээний эмгэг үүсгэгч хадгалагдаж байгаа нь тогтоогдсон гэж Кириллов хэлжээ. Гэвч энэ нь логикийн хувьд утгагүй ба тоо ямар ч хамаагүй, лабораторид эмгэг төрөгч маш хурдан өсөж үрждэг болохыг Лондоны Кингс коллежийн Био аюулгүй байдлын мэргэжилтэн Филиппа Лентзос тайлбарласан байна.

“Эдгээр лабораторийн мэдээлэл нээлттэй ном зохиолд хэвлэгддэг, дэлхийн олон орны түншүүдтэй нийгмийн эрүүл мэндийн олон төсөл дээр хамтран ажилладаг” гэж Батын их сургуулийн Аюулгүй байдал, төрийн бодлогын ахлах багш Бретт Эдвардс хэлжээ.

“Биологийн зэвсгийн судалгаанд их хэмжээний мөнгө, их нөөцийг хуваарилах нь мөргөлдөөнд ашиглахад хүндрэлтэй байгаа Украины хувьд стратегийн ач холбогдолгүй” гэж АНУ-ын Цэрэг, био зэвсгийн хамгаалалтын мэргэжилтэн асан Дан Касзета мөн хэлээд үүний оронд ердийн байлдааны зэвсэг хэрэглэх нь илүү хялбар хийгээд үр дүнтэй гэжээ.

Тиймээс энэ нь үндэслэлгүй, НОТОЛГООГҮЙ мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://tvzvezda.ru/news/20223311644-kIPpn.html

https://www.bbc.com/news/60711705

https://www.sibreal.org/a/eto-soznatelnaya-lozh-ekspert-o-sozdanii-biooruzhiya-v-ukraine/31746506.html

Төстэй мэдээлэл

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэгүүд тархаад байна. Тэдгээрээс зарим худал бичлэгийг Японы BuzzFeed мэдээллийн сайт бодит бичлэгүүдийг нь нийтэлжээ. “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлохын яг өмнө” Бодит бичлэг: “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлов. Яг үүнээс өмнөхөн хийсэн бичлэг” гэх уг бичлэгийг тав хоногийн […]

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2-т Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан. Өнгөрсөн найман […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх