КОВИД-19-ийн эсрэг биет хөхний сүүний өнгийг өөрчилж байна-ХУДАЛ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүд цахим сүлжээнд тархсаар байна.

Фэйсбүүк сүлжээнд “Хүүхэд нь коронавирусийн халдвартай. Ээж нь зүгээр. Гэвч хөхний сүүний өнгө нь өөрчлөгджээ” гэсэн агуулгатай пост жилийн өмнө буюу 2021.1 сард цахим орчинд тарж, зөвхөн энэ постыг 10к хүн шэйрлэжээ. Жилийн өмнөх энэ постыг сүүлийн үед дахин шэйрлэх болсон тул AFP агентлаг нягталж, олон нийтэд мэдээлснийг хүргэж байна.

Factcheck:

Массачусетс мужийн Бостон хот дахь, Харвардын Анагаахын сургууль дахь сургалтын хамгийн том эмнэлэг болох Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн эх, ургийн эмчилгээ хариуцсан эмч Кэтрин Грэй “Ээжийн идэж байгаа хоол хүнс болон ууж байгаа эм зэргээс шалтгаалан хөхний сүү олон янзын өнгөтэй байж болдог. Харин эсрэг биетүүд нь хөхний сүү болон өөр ямар ч төрлийн шингэний өнгийг хувиргадаггүй” хэмээн AFP агентлагт тайлбарлажээ.

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн профессор болох тэрбээр хэлэхдээ хоолны дэглэм, эм тариа, тэр ч байтугай өдрийн цаг хүртэл сүүг өөр өөр өнгөтэй болгох хүчин зүйл болдог гэдгийг тайлбарлаад дээрх зургийн тухайд КОВИД-19 биш дээр дурдсан шалтгаануудтай холбоотой байх боломжтой гэжээ.

Хөхний сүүний өнгө улаан, ягаан л биш бол өөр өнгөтэй болж өөрчлөгдөхөд айж, санаа зовох зүйлгүй гэдгийг нэмж хэлсэн байна.

Вашингтон дахь Хөхүүл эхийн сүүгээр хооллох төвийн олон улсын зөвлөлийн итгэмжлэгдсэн зөвлөх Жина Болинг ногоон өнгөтэй сүү нь КОВИД-19-ийн эсрэг биетийг тусгайлан илтгэхгүй гэдэгтэй санал нэг байгаагаа мөн илэрхийлжээ. Тэрбээр “Сүүний өнгө ногоовтор болох нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Тэглээ гээд энэ нь КОВИД-19-ийн илрэл гэсэн үг биш” гэсэн байна.

КОВИД-19-ийн эсрэг биет хөхний сүүгээр дамжин хүүхдийг халдвараас сэргийлж мэдэх ч хөхний сүүний өнгийг өөрчилдөг гэсэн нэг ч нотолгоо байхгүй гэдгийг хүүхдийн эмч Лори Фэлдмэн Уинтер мөн хэлжээ.

Тиймээс дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://factcheck.afp.com/doc.afp.com.9Z62KQ

https://perma.cc/DE84-PZTD

https://perma.cc/W4VZ-4H3G

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх