Нэмэлт тун хийлгэж буй хүмүүс ХДХВ-ийн халдвартай – ХУДАЛ

Товч агуулга

Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг ч коронавирусээс маш өөр болохыг эрдэмтэд тайлбарлажээ.

КОВИД-19-ийн эсрэг вакцин ХДХВ/ДОХ халдварлуулах ямар ч боломжгүй ба вакцин хийхэд ямар ч үнэмшилтэй механизм байхгүй.

КОВИД-19-ийн эсрэг вакцинуудын аль нь ч ХДХВ-ийн шинжилгээнд саад болохгүй гэдгийг мэдэгдээд бүүстер тунд ХДХВ-ийн ямар ч элемент агуулагдахгүй, боломж байхгүй гэдгийг хэлжээ.



Нягтлах мэдээ

Tsendee Purev гэх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүмүүс ДОХ-ын шинжилгээ өгөх шаардлагатай талаар ноцтой постыг 2022.02.11-ний өдөр оруулжээ.

Уг постод

“Гурав дахь тунг тариулсан хүмүүс очиж ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөөрэй. Үр дүн нь таныг гайхшруулж магадгүй. Тэгээд Засгийн газраа шүүхэд өгөөрэй.” ~ Люк Монтанье, Нобелийн шагналт вирус судлаач Их Британийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр: Гурван удаа нэмэлт тун хийлгэж буй хүмүүс ХДХВ-ийн халдвартай “сэтгэл түгшээсэн” эерэг шинжилгээний хахиу авч байна. 💀💀💀💀💀” гээд

Micheal Lloyd Chapman хэмээх фэйсбүүк хэрэглэгчийн постны зургийг шэйрэлсэн байна.

Тухайн постны доор коммент бичсэн хүмүүс бүгд итгэсэн төдийгүй “Яагаад гэвэл 3 дахь хийлгэсэн вакцин дотор нь ХДХВ/ДОХ-ын вирус байгаа🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️” гэсэн сэтгэгдэл хүртэл бичжээ.

Дээрх агуулгыг нягталлаа.

Factcheck 1:

Энэ агуулгыг хоёрдугаар сарын 11-нээс цахим орчинд тарааж эхэлжээ. Тухайлбал, Bikers of America,

Dr. Robert Gibson гэх фэйсбүүк хэрэглэгчийн энэ тухай шэйрэлсэн мэдээг Фэйсбүүк “ТАШАА мэдээлэл” гэж шүүлтүүр тавьсан байна.

Factcheck 2:

Уг постод эш татсан Люк Монтанье хэмээх Нобелийн шагналт вирус судлаачийн талаарх мэдээллийг хайв. Тэрбээр Францын эрдэмтэн бөгөөд ДОХ өвчний шалтгаан болдог, хүний дархлал олдмол хомсдлын вирус буюу HIV-ийг хоёр бусад эрдэмтний хамт илрүүлсэн ажлаараа Нобелийн шагналыг багаараа 2008 онд хүртэж байсан бөгөөд 2022.02.08-ны өдөр нас баржээ.

Люк Монтанье нь амьд сэрүүн байхдаа SARS-CoV-2 буюу коронавирусийг лабораториос алдагдсан, хүний үүсгэсэн вирус хэмээн маргаж байсан ч энэ нь нотлогдоогүй байна.

Мөн энэ хүн “Гурав дахь тунг тариулсан хүмүүс очиж ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөөрэй. Үр дүн нь таныг гайхшруулж магадгүй” гэж байр суурь илэрхийлсэн үг өгүүлбэр байхгүй болохыг Reuters агентлаг мөн нягталжээ.

Харин 2020.04.17-нд CNEWS хэмээн телевизийн нэвтрүүлэгт тэрээр “SARS-CoV-2 вирусийн геномд HIV-ийн элементүүд орсон гэж ярьсан боловч эрдэмтдийн зөвлөл няцааж байжээ.

Factcheck.mn өмнө нь энэ талаар мөн нягтлан хүргэж байсан ба гэдгийг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул дараах байдлаар тайлбарлаж байсан юм.

Амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) нь маш өндөр эмгэг төрүүлэх чанартай бөгөөд албан ёсоор коронавируст өвчин-19 (COVID-19) гэж нэрлээд байгаа дэлхий нийтийн цар тахлын үүсгэгч шинэ вирус юм. SARS-CoV-2 нь Coronaviridae бүлийн Betacoronavirus-ийн төрөлд харьяалагддаг, ихэвчлэн халуурах, хуурай ханиалгах, булчин сулрах, ядрах зэрэг амьсгалын замын шинж тэмдгээр илэрдэг. 

Коронавирусууд нь эсийн цитоплазмд репликацид ордог, бүтцийн дөрвөн уурагтай (S уураг, бүрхүүлийн E уураг, мембраны М уураг, нуклеокапсидийн N уураг), эерэг утгат, дан утаслагт РНХ агуулсан вирус юм. 

Харин дархлаа олдмол хомсдол (ДОХ) өвчин нь хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг, энэ вирус нь хүний дархлааны эсийн дотор сонгомлоор орж халдварлуулж, дархлааны эсийн тоог цөөрүүлдэг учир ДОХ гэж нэрлэгджээ. ХДХВ нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг байна.

ХДХВ нь Retroviridae бүлийн Lentivirus-ийн төрөлд харьяалагддаг, дархлаа дутмагшлын шинж тэмдгээр илэрдэг, бүтцийн 10 гаруй уурагтай дан утаслагт РНХ агуулсан вирус.

Аль аль нь РНХ агуулсан вирус боловч харьяалагдах төрөл зүйл, удмын мэдээлэл, гадаргуугийн бүтцийн уураг, хүнд халдварлах зам, хүний биеийн дотор халдварлах эс, илрэх шинж тэмдэг, анх тодорхойлогдон бүртгэгдсэн хугацаа зэрэг олон шинж байдлаар ялгаатай, өөр өөр вирус юм.

Factcheck 3:

Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг ч коронавирусээс маш өөр болохыг эрдэмтэд тайлбарлажээ. Уг өвчнийг үүсгэгч ХДХВ буюу ретровирус нь удмын мэдээллээ олшруулахдаа хүний цагаан эсийн эрхтэнцрүүдийг ашигладаг ба ийнхүү хуулбарлах явцад олон удаа мутацид өртдөг байна. Тиймээс уг вирусийн эсрэг бие үүсгэхэд бэрхшээлтэй байдаг.

КОВИД-19-ийн эсрэг вакцин ХДХВ/ДОХ халдварлуулах ямар ч боломжгүй ба вакцин хийхэд ямар ч үнэмшилтэй механизм  байхгүй гэдгийг КОВИД-19-ийн эсрэг вакцины асуудал, ташаа мэдээлэлтэй тэмцэхээр сайн дураараа нэгдэж, тахал өвчнийг зогсоохоор ажиллаж буй дэлхийн өнцөг булан бүрийн эмч, мэргэжилтэн, эрдэмтдийн санаачилга болох Halo багийн зохицуулагч, Их Британийн Кардиф хотын эмч, доктор Доктор Бнар Талабани тайлбарлажээ. “Дэлхий дахинд 10 тэрбум тунг ашигласан өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой нэг ч нотолгоо байхгүй бөгөөд ташаа мэдээлэл хүмүүсийг яаж төөрөгдүүлдгийн тод жишээ бол энэ” гээд “КОВИД-19-ийн эсрэг болон бусад вакцинууд ДОХ/ХДХВ-ийн халдвар үүсгэхгүй бөгөөд биднийг энэ болон бусад вирусийн халдвар авахад илүү өртөмтгий болгодоггүй” гэдэг хариуг Reuters-т тодорхой хэлжээ.

Жон Хопкинсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн ахлах эрдэмтэн, доктор Амеш Адалжа хэрэглэхийг зөвшөөрсөн КОВИД-19-ийн эсрэг  вакцинуудын аль нь ч ХДХВ-ийн шинжилгээнд саад болохгүй гэдгийг мэдэгдээд бүүстер тунд ХДХВ-ийн ямар ч элемент агуулагдахгүй, боломж байхгүй гэдгийг хэлжээ.

Factcheck 4:

Австрали улсын биотехнологийн CSL компани болон Күйнсландын их сургууль хамтран ад хөгжүүлж байсан коронавирусийн эсрэг вакцины туршилтыг ДОХ-ын эерэг хариу гаргаад байсан учраас зогсоосон талаар ДЭМБ тайлбарлаад тухайн хариу нь хуурамч эерэг хариу болохыг мөн баталгаажуулсныг дурджээ.

Австралийн CSL компани Reuters агентлагт албан ёсны хариу тайлбар ирүүлэхдээ тухайн вакцин ХДХВ-ийн вирус агуулаагүй бөгөөд халдвар үүсгэх магадлал ч байхгүй гэдгийг хэлсэн байна. Тухайн үед вакцины эмнэл зүйн нэгдүгээр шатны туршилтад орж, ХДХВ-ийн хариу эерэг гарсан бүх хүнийг хариу хуурамч эерэг байсныг тогтоож, нотолсон болохыг албан ёсоор хэлжээ.

Тиймээс дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ агуулга байна.

Цар тахлын энэ үед коронавирус болон вакцинтай холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn анхааруулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://en.wikipedia.org/wiki/Luc_Montagnier

https://www.reuters.com/article/factcheck-boosters-hiv/fact-check-covid-19-boosters-do-not-cause-positive-hiv-tests-idUSL1N2UM1Q0

https://www.facebook.com/watch/?v=222654309067566

https://health-desk.org/articles/what-do-we-know-about-covid-19-spike-glycoproteins-and-their-relationship-to-the-hiv-virus

https://www.unaids.org/en/resources/presscentre/featurestories/2021/february/20210209_how-was-a-covid-19-vaccine-found-so-quickly

https://teamhalo.org/

https://www.csl.com/news/2020/20201211-update-on-the-university-of-queensland-covid-19-vaccine

Chen N. Epidemiological and clinical characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study. Lancet. 2020;395.

Chen Y, Liu Q, Guo D. Emerging coronaviruses: genome structure, replication, and pathogenesis. J Med Virol. 2020;92.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Товч агуулга Миокардит буюу зүрхний үрэвсэл хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Ялангуяа, вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн хүмүүс хурдан эдгэрдэг байна. V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ. Судалгаагаар вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

“Монгол улс Корона вирусын тухай дуутай болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Өвчин зовлонгоор дуу хуур хийгээд болж байгаа юм уу? Үүнийг шалгуулмаар байна.” гэсэн иргэний хүсэлтийн дагуу дээрх мэдээллийг нягталж шалгалаа. Ийм дуу зохиож дуулсан нь үнэн байна. Дууны клипийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд анх байршуулсан нь өнөөдрийн […]

Ankhnybayar Bilegsaikhan гэх фэйсбүүк хэрэглэгч “Хөвсгөл далайг хашаалаад дуусгах юм байна” гэсэн пост 2022.08.03-нд оруулсныг 101 хүн шэйрлэж, 72 хүн лайк дарж, 37 коммент бичсэн байна. Тухайн пост бичсэн хүн хашааг нурааж байгаа талаар мэдээлэлтэй бөгөөд “хашаалаад дуусах юм байна л даа” гэсэн агуулгаар постоо оруулжээ. Гэвч тухайн постод коммент бичсэн цөөнгүй хүн “хашаалж байгаа” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх