Бүүстер тунг хийлгэх шаардлагатай юу?

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна.

КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ?

АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн зөвшөөрсөн, албан ёсоор баталгаажсан вакцинууд нь бүгд маш үр дүнтэй ч Pfizer, Moderna вакцин л гэхэд таван сарын дараанаас суларч эхэлсэн. Тиймээс нэмэлт тун хийлгэх нь Дельта болон Омикрон хувилбаруудын эсрэг хамгаалалтыг нэмэгдүүлэх юм.

2021 оны 4-12 сар, 2021.08 сараас 2022.01 сар хүртэлх хугацааг хамарсан, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс танилцуулсан хоёр судалгаагаар Pfizer, Moderna, Johnson & Johnson вакцины аль нэгнийх нь бүрэн тунтай байж байгаад нэмэлт тун хийлгэсэн хүмүүс зөвхөн хоёр тун хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад КОВИД-19-ийн хүндрэл, нас баралтаас илүү сайн хамгаалж байгааг тогтоосон байна. Америкийн Анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд хэвлэгдсэн гурав дахь судалгаа ч мөн ойролцоо үр дүнтэй байна.

Уг судалгаагаар бүрэн вакцинд хамрагдсан болон огт вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад бүүстер тунтай хүмүүс Дельта болон Омикроноос илүү сэргийлж байжээ.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс дараах хүмүүсийг нэмэлт тунг хийлгэхийг зөвлөж байна.

  • 18-аас дээш насны, Janssen-Johnson болон  Johnson вакцин хийлгэсэн хүмүүс дор хаяж хоёр сарын дараа
  • Moderna вакцинтай, 18-аас дээш насны хүмүүс дор хаяж таван сарын дараа хагас тунг нэмэлтээр хийлгэх
  • Pfizerхийлгэж байсан, 12-оос дээш насныхан дор хаяж таван сарын дараа нэмэлт тун хийлгэх. Уг вакцин нь 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт тунгийн хамт зөвшөөрсөн ганц вакцин юм. -Өмнө нь халдвар авсан ч бүүстер тунгаа хийлгэхийг зөвлөж байгаа. Нэмэлт тун хийлгэхээсээ өмнө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, халдвар авсан үеийн түүхээ эрүүл мэндийн ажилтантай хуваалцахыг мөн зөвлөж байна.

КОВИД-ын эсрэг бүүстер тунгийн сөрөг нөлөө юу вэ?

Та COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа тариулсан гар өвдөж, хавдах зэргээр томуугийн эсрэг вакцин хийлгэж байхдаа анзаарсантай төстэй түр зуурын шинж тэмдгүүд илэрч магадгүй.

Халуурч, бие нь өвдөж, толгой өвдөж, ядарч сульдаж магадгүй. Жихүүдэс хүрэх, лимфийн зангилаа хавдаж ч болно.

Эдгээр шинж тэмдэг нь та өвчилсөн гэсэн үг биш. Таны дархлааны систем вирусийн эсрэг хамгаалах дархлаагаа бий болгож байна гэж ойлгоно.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудастаа “Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш” хэмээн жиргэжээ. Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа. Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн […]

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх