Вакцин хийлгэсэн хүмүүс вакцингүй хүмүүсээс илүү Омикроноор өвчилж байна-ТАШАА

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа. 

Омикрон хувилбар нь 2021 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Өмнөд Африкт илэрсэн. 2022.01.28-ны байдлаар АНУ-д л гэхэд халдварын тархалт өндөр байгаа бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын 95 гаруй хувь нь Омикрон хувилбар байна. 

Сүүлийн хоёр сар орчмын турш тус улсын нийгмийн эрүүл мэндийн салбараас иргэдээ Омикрон хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тундаа хамрагдахыг уриалж, зөвлөж байсан ч олон нийтийн сүлжээнд эсэргүүцэх хүн мөн олож байжээ.  Одоогийн байдлаар хийгдсэн хамгийн сайн нотолгоогоор вакцин хийлгээгүй хүмүүс вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсээс илүүтэйгээр омикрон хувилбараар өвчлөх магадлал өндөр байгааг эрүүл мэндийн салбарын олон мэргэжилтэн USA TODAY-н баримт нягтлах ажилд хариулахдаа мэдээлжээ. Мөн COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах магадлал вакцингүй хүмүүст өндөр байна.

Тухайлбал, Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Пенн анагаах ухааны төвийн халдварт өвчний мэргэжилтэн, анагаах ухааны доктор, вакцинтай холбоотойгоор РНХ-г 15 жил гаруй судалж байгаа Дрю Вайсман “Бүх дата өгөгдөл хөнгөн ба хүнд өвчний аль алинд нь вакцин Омикроноос хамгаалж байгааг харуулж байна” гэж COVID-19 вакцины талаар хэлжээ.

Одоогийн ашиглаж байгаа COVID-19-ийн эсрэг вакцинууд Омикроноос хэр сайн хамгаалж байгаад дүн шинжилгээ хийсээр байна. Оршин суугчдынх нь 72 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан Нью-Йорк мужид омикрон хувилбар давамгайлж байна.

Нэгдүгээр сарын 10-ныг дуусталх хугацаанд Нью-Йоркийн бүрэн вакцинд хамрагдсан 100,000 оршин суугчд ногдох коронавирусын халдвар долоо хоногт 219 болсон талаар мужийн Эрүүл мэндийн газар нь мэдээлэв.

Харин вакцин хийлгээгүй насанд хүрэгчдийн дундах шинэ тохиолдлын түвшин үүнээс найм дахин их буюу 100,000 хүнд 1,706 байна. Бусад улсын хувьд ч тоо баримт ойролцоо үзүүлэлттэй буюу бүрэн тунтай байсан хүмүүс нэмэлт тунгаар дархлаажсанаар Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй хамгаалж байгааг харуулж байна.

Нэгдүгээр  сарын сүүлчээр АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-ийн мэдээлсэн, нэмэлт тунгийн талаарх гурван судалгааны нэгд 25 муж улсын КОВИД-19-ийн 10 сая орчим хүний дархлаажуулалтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар вакцинд хамрагдаагүй хүмүүс КОВИД-19-ийн халдвараар эерэг гарах нь бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсан хүнтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг тогтоожээ.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч нэмэлт тунд хамрагдаагүй хүмүүс хүртэл вакцин огт хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад халдвараар өвчлөх нь гурав дахин бага байжээ.

Гэхдээ энэ нь вакцин төмөр бамбай гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Омикрон хувилбарт байдаг дархлаанаас зайлсхийх мутацын улмаас вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс, түүгээр зогсохгүй нэмэлт тунтай хүмүүс ч COVID-19-ийн халдвар авах магадлалтай хэвээр байгааг Жон Хопкинсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн ахлах эрдэмтэн, доктор Амеш Адалжа сануулжээ.

CDC-ийн гурван судалгааны нэгээс үзэхэд Pfizer болон Moderna вакцины нэмэлт тун нь хүмүүсийг омикроны халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэх эрсдэлээс 90% сэргийлж байна гэсэн үр дүнтэй байна.

Зарим улс оронд вакцин хийлгэсэн хүмүүст COVID-19-ийн халдвар өндөр байгааг мэдээлж байгаа ч энэ нь вакцин хийлгэсэн хүмүүс Омикрон авах магадлал өндөр байгааг нотлох баримт биш гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс вакцин нь Омикрон хувилбараар хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх, нас барахаас үр дүнтэй хамгаалж байгааг судалгаанууд харуулж байна.

Эх сурвалжууд:

https://www.usatoday.com/story/news/factcheck/2022/01/28/fact-check-omicron-variant-isnt-more-likely-infect-vaccinated/9191880002/

https://www.pennmedicine.org/coronavirus/vaccine/qa-with-drew-weissman

https://coronavirus.health.ny.gov/covid-19-variant-data

https://coronavirus.health.ny.gov/covid-19-breakthrough-data

https://www.usatoday.com/story/news/health/2022/01/07/covid-boosters-pfizer-moderna-omicron/9123578002/

https://arstechnica.com/science/2022/01/unvaccinated-5x-more-likely-to-get-omicron-than-those-boosted-cdc-reports/

https://www.cdc.gov/mmwr/volumes/71/wr/mm7104e2.htm?s_cid=mm7104e2_w

https://www.centerforhealthsecurity.org/our-people/adalja/

https://www.cdc.gov/mmwr/volumes/71/wr/mm7104e3.htm?s_cid=mm7104e3_w

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png

Төстэй мэдээлэл

Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар өнөөдөр “Үзвэр үйлчилгээ, амралтын газар, баар ресторанууд нээгдлээ” гэсэн гарчигтай kaka.mn гэсэн веб хуудсын мэдээг хуваалцжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэлсэн уг мэдээлэлд 66 хүн хариу үйлдэл үзүүлж, 60 хүн сэтгэгдэл бичиж, 16 хүн хуваалцжээ. Хуваалцсан хүмүүсийн постыг харвал мэдээлэлд итгэсэн нь дийлэнх байв. Тухайн мэдээллийн линкээр дарж […]

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ. Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх