Монгол эмэгтэй Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэхдээ 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явжээ – ХУДАЛ

“Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгч, агаарын цэргийн дайчин Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явжээ.

Монгол эмэгтэй, эх хүн ийм л сайхан сэтгэлтэй. Эх сурвалж: Edmond Dantes” хэмээх мэдээлэл өнөөдөр цахим орчин түгэээд байна.

Тухайлбал, Brave Bee гэх хэрэглэгч уг постыг “Монгол Ээжүүд” нэртэй фэйсбүүк группт постолсныг гурван цагийн дотор 218 хүн шэйрлэж, 407 хүн лайк дарсан байна.

АНУ-ын нисэх хүчин Афганистаны Кабул хотоос Катар хүрэх нислэг үйлдэх үедээ 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явсан үйл явдал нь үнэн хэдий ч уг онгоцны нисгэгч нь монгол эмэгтэй гэх мэдээлэл нь баримтаар нотлогдсонгүй.

FactCheck:

Уг мэдээллийг нягтлахад анх П.Баттулгуур гэх твиттер хэрэглэгч өнөөдөр 09:03 минутад оруулжээ. Ингэхдээ “Эх сурвалж: Edmond Dantes” гэснээс харвал уг жиргээг хошигнол болгон оруулжээ. ҮҮНИЙГ ЖИРГЭЭЧ П.БАТТУЛГУУР ӨӨРӨӨ БАТАЛГААЖУУЛСАН ЮМ.

Ташрамд дурдахад Edmond Dantes бол Александр Дюмагийн “Монте Кристо гүн” зохиолын гол дүрийн баатрын нэр билээ.

Зурган дээрх эмэгтэйн тухайд 2019 онд фэйсбүүкт мэдээлэл нь гарч байжээ. “Америкийн агаарын цэргийн нисэх хүчинд албаа нэр төртэй хааж яваа Ганбаатарын Гантуяа. Монгол эмэгтэйн дайчин зан чанарыг мэдрүүлж явна” хэмээн нийтлэгдэж байжээ. Уг постод дээрх зураг анх гарсан байна.

Өөрөөр хэлбэл, Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгч, агаарын цэргийн дайчин Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явсан гэдэг нь ХУДАЛ мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг цааш түгээхдээ заавал нягталж байна уу.

Төстэй мэдээлэл

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Товч агуулга Долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр л гэхэд вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байна. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон. Tata […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх