Вакцины найрлагын талаарх ташаа мэдээллийг нягталлаа

“Гарц: Данийн нэрт вирусологийн судалгаагаар Синовакийн Вероцеллийн (2-р тунгаар хийгээд байгаа) найрлагад хөнгөн цагаан хар тугалга хүнд металл байгаа нь илчлэгдлээ. Архивлаад авчихлаа ТОЙМ хийнэ” гэсэн постыг Tserenkhuu Ishtseren хэмээн фэйсбүүк хэрэглэгч нийтэлжээ. Уг постыг 1100 хүн шэйрлэж, 996 хүн лайк дарж, 350 хүн коммент бичсэн байна.

Коронавирусийн цар тахлын үед эрүүл мэндийн талаарх аливаа мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг FactCheck.mn-ээс сануулсаар байгаа. Коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл нь олон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй юм. 

Тиймээс дээрх мэдээллийг нягталлаа. 

Factcheck: 

Юуны өмнө дээр “Синовакийн Вероцелл” гэж бичсэн вакциныг Монгол Улсад ашиглаагүй юм. Монгол Улсад ашиглаж байгаа вакцин нь Синовак үйлдвэрийн вакцин биш. Харин БНХАУ-ын төрийн өмчит “Синофарм” компанийн бүтээсэн Vero Cell буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин бөгөөд уг вакциныг ДЭМБ яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг тавдугаар сарын 8-нд олгосон. 

Синовакийн Вероселл гэж нэрлээд байгаа вакцин нь тус улсын Sinovac Biotech компанийн бүтээсэн вакцин. Уг вакцин нь CoronaVac® гэсэн худалдааны тэмдэгтэй бөгөөд COVID-19 Vaccine (Vero Cell) гэсэн нэртэй идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин юм. 

Уг вакцины найрлагыг харвал дараах мэдээлэл байна. 

Танилцуулгад SARS-CoV-2 вирусийн идвэхгүйжүүлсэн вирус. Хөнгөн цагаан гидроксид нэмэлтээр орсон талаар бичсэн байна. 

Хөнгөн цагаан вакцины найрлагад нэмэлтээр орсноор хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ. Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг ЭНД-ээс харж болно.

Хар тугалга найрлагад орсон талаар танилцуулгад нь байхгүй бөгөөд гадны бусад эх сурвалжуудад ч ийм мэдээлэл байхгүй байна. 

Хүнд металл

Вакцины тухайд хүнд металл гэж нэрлэгдэж байгаа нь мөнгөн ус. Гэхдээ энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. 

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж. 

Эх сурвалжууд:
https://cdn.who.int/media/docs/default-source/immunization/sage/2021/april/4_sage29apr2021_sinovac.pdf?sfvrsn=2d82605d_5
https://www.reuters.com/article/uk-factcheck-covid-vaccine-ingredients-idUSKBN2AQ2SW
https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html
https://www.cdc.gov/vaccines/hcp/conversations/downloads/vacsafe-thimerosal-color-office.pdf
https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/thimerosal

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Хамгийн анх […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх