“Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын” -ХУДАЛ

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна.

Уг постыг 81 хүн шэйрлэж, 22 хүн лайк даржээ.

Энэхүү постыг нягталлаа.

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийг вакциныг тавдугаар сарын 7-нд ДЭМБ яаралтай горимд ашиглах зөвшөөрөл өгсөн. Энэ нь Хятадын үндэсний биотек группийн охин компани болох Бээжингийн Биологийн хүрээлэнгийн биологийн бүтээгдэхүүний үйлдвэр(CNBG)-т үйлдвэрлэж буй идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин юм.

Уг вакциныг 40 улс ашиглаж байгаагийн дотор Монгол Улс багтсан. Нийт 65 сая тун вакциныг ашигласан бөгөөд үр дүнг 79%-тай буюу ийм хэмжээнд дархлаа тогтоож байгааг ДЭМБ баталгаажуулсан байна.

Харин БНХАУ-ын Ухань дахь үйлдвэрийн Vero Cell буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакциныг тус улсаас гадна Арабын Нэгдсэн Эмират улс хоёр л ашиглаж байгаа бөгөөд ДЭМБ зөвшөөрөл олгоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Бээжинд үйлдвэрлэж буй, Монгол Улсад ашиглаж байгаа Vero Cell буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин ДЭМБ зөвшөөрөл олгосон юм.

Тиймээс дээрх пост ХУДАЛ байна.

Эх сурвалж:
https://www.who.int/news/item/07-05-2021-who-lists-additional-covid-19-vaccine-for-emergency-use-and-issues-interim-policy-recommendations  
https://covid19.trackvaccines.org/vaccines/5/
https://covid19.trackvaccines.org/vaccines/16/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуухдаа вакцины талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Эрдэмтэд зургаадугаар сарын дундуур КОВИД-19 буурна гэсэн ч буураагүй. Тодорхой хугацааны дараа буурах байх. Орон нутагт өвчлөл бага байхад вакцин тариад зуу зуугаараа гараад эхэлсэн. Газар газрын батлагдаагүй вакцинуудыг хийж, туршилтын туулай болж гүйцлээ” гэсэн юм. Түүний […]

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх тухай янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр тархаж буй. Гэвч тэдгээр мэдээлэл бүгд үнэн зөв эсэхийг нягталж байж мөрдөх шаардлагатай гэдгийг FactCheck.mn-ээс зөвлөж байна. Цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоо зарим мэдээллийг олон улсад хэрхэн нягталсныг бид цувралаар хүргэж байгаа билээ. 10 ба түүнээс дээш секунд амьсгалаа бариад COVID-19 туссанаа мэдэх […]

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Товч агуулга 2012 онд Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэгт Засгийн газраас Ажлын хэсэг гарган судалж, шинжлэхэд уранаас болж биш, селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. 2020 онд мөн Ажлын хэсэг гарч, судлахад ураны хайгуулын талбайд ойрхон гүний ус болон булгийн ус, хөрсөнд уран, хүнцэл аль аль нь илэрснээс үзэхэд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх