“Цагийн хүрд”-ийг гаргахаа больжээ – ХУДАЛ

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа больжээ” гэсэн гарчигтай мэдээг tac.mn гэх сайт нийтэлжээ.

Уг мэдээнд МҮОНРТ-ийн гол нэвтрүүлгүүдийн нэг болох “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг гаргахаа больж, оронд нь “Мэдээллийн урсгал” гэх шинэчилсэн найруулгатай, энтертаймент төрлийн тайзтай нэвтрүүлэг гардаг болсон байна гэжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Mongol TV, NTV, ETV HD, SBN, Eagle, С1, UBS, TV5 гэсэн найман телевиз хамтран “Мэдээллийн урсгал” хэмээн шинэ нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлж байгаа бөгөөд тус нэвтрүүлэг өдөр бүр 12:00 цагаар дээрх телевизүдээр зэрэг цацагдах юм байна.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг өдөр бүр 20:00 цагаас шууд нэвтрүүлдэг бөгөөд өглөө 07:00 цагт давтдаг. Тэгвэл тус хуваарьт өөрчлөлт ороогүйг МҮОНТ-ийн албан ёсны цахим хуудсаас харж болох бөгөөд өөрчлөлт ороогүйг телевизийн зүгээс ч нотолж байна.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарын мэдэгдэл.

Төстэй мэдээлэл

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Япон улс манай улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакцин нийлүүлэхээр болсон талаар Пүрэв гарагт Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.  Уг мэдээлэлд “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон […]

Цахим орчинд цахилгааны мөнгийг тэглээгүй, өмнөх онтой харьцуулан, илүү төлбөрийг нь тэглэж байгаа талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, твиттер хуудсанд Амараа.Б хаягтай хэрэглэгч “УБЦТСХК-ийн тамхины цэг дээрээс: Тог тэглээгүй. Өмнөх оныхтой нь харьцуулалт хийгээд илүү гарсан тогны мөнгийг нь тэглэж байгаа юм байна. Та 2019 оны 12 сард 55000 төлжээ, 2020 оны 12 сард 65000 гарчээ […]

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудастаа “Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш” хэмээн жиргэжээ. Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа. Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх