Хаан банк Засгийн газраас олгосон 300 мянган төгрөгийг зээлэнд суутгасан – ХУДАЛ

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан.

Улмаар энэ мөнгө иргэдийн дансанд шилжиж эхлээд байгаа юм. Иргэдийн халамж болон и-баримтад бүртгэлтэй дансаар шууд орж буй энэ мөнгөн дэмжлэгийг Хаан банк зээлэнд суутгасан талаарх мэдээлэл цахим орчинд таржээ.

Тодруулбал

“Tanii 50****6098 dansand ORLOGO: 300,000 MNT guilgee hiigdej ULDEGDEL5 300,000 MNT bolloo. Mongol ulsiin zasgiin gazar.
Tanii 50****6098 dansnaas Zeeliin tatan awalt 300,000 MNT hiij UDEGDEL: 0.00 MNT. Khaan bank” гэсэн мэдээлэл бүхий зураг цахим орчинд тараад байна.

Энэ мэдээллийг нягталлаа.

Factcheck1:

Монголбанкнаас дөрөвдүгээр сарын 9-ний өдөр A-1/380 тоот албан бичгийг бүх банкинд хүргүүлсэн. Уг албан бичигт Засгийн газраас иргэн бүрд олгож буй мөнгөн дэмжлэгийг зээлийн үндсэн болон хүүгийн өр төлбөрт суутган авахгүй байх чиглэлийг хүргүүлсэн байна. Тиймээс банкууд уг мөнгөн дэмжлэгийг шууд суутган авах нөхцөл үүсэхгүй гэсэн үг юм.

Factcheck2:

Сангийн сайд Б.Жавхлан дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан Засгийн газраас өгч буй мөнгөн дэмжлэгтэй холбоотой асуултад хариулахдаа уг мөнгийг аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй гэдгийг онцолсон байна.

Factcheck3:

Уг зурагт гарч буй мэдээлэлд “Khaan bank” хэмээн бичсэнийг нягтлахад буруу байна. Тус банк нэрээ нэг “a”-тай бичдэг буюу Khan bank гэж бичдэг болохыг дараах зургаас харж болохоор байна.

Дээрх гурван баримтаар цахим орчинд түгээд буй мэдээлэл худал болох нь нотлогдож байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, нөөцөд сөргөөр […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү! Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно, гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн” гэсэн постыг тавдугаар сарын 8-ны өдөр нийтэлжээ. Уг постыг 213 хүн цааш түгээж, 139 хүн сэтгэгдэл бичиж, 532 хүн лайк дарсан байна. […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх