Монгол Улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой юу?

Хэнтий аймагт ажиллаж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагийн орой МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байна. 

Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг… Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээн ярьсан юм. 

Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон аж.

Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хэлсэн энэ үг бодит байдалд хэрэгжих боломжтой эсэхийг iKon.mn сайттай бид хамтран нягтлахыг хичээлээ.

400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь манай улс жилийн 365 хоногийн хугацаанд өдөр бүр 1 сая 95 мянган хүнийг тасралтгүй хүлээн авна гэсэн үг. 

Тэгвэл Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тэдний 

  • 49.3% нь Буянт Ухаа 
  • 9.3% нь Алтанбулаг
  • 5.3% нь Замын-Үүдийн төмөр замаар
  • 10.6% нь Замын үдийн авто замаар
  • 4% нь Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. 

2020 онд ашиглалтад орох хүлээлттэй байгаа Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой. Хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36,000 хүн хүлээн авч чадна гэсэн үг. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн БОАЖЯ-ны статистик тоо байна. 

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлж байв.

Түүнээс өмнө 2014 онд хотын экс дарга Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин авдаг болох зорилт тавьж байгаагаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн турш эрх баригчид жуулчдын тоог сая давуулах талаар ярьж эхэлсэн ч өнөөдөр хамгийн дээд тал нь 570 мянгад л хүргэж чадсан нь бодит үзүүлэлт.  

Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьжээ.  

“Алсын хараа-2050”

 

Тэгвэл өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 10 орон 2019 онд хэчнээн жуулчин хүлээн авсан талаар сонирхвол

  1. Франц 86.9 сая
  2. Испани 81.8 сая 
  3. АНУ 76.9 сая
  4. БНХАУ 60.7 сая 
  5. Итали 58.3 сая 
  6. Мексик 39.3 сая 
  7. Их Британи 37.7 сая 
  8. Турк 37.6 сая
  9. Герман 37.5 сая 
  10. Тайланд 35.4 сая гэсэн үзүүлэлтэй байна. 

Эндээс онцлон Турк улсыг авч үзье. Тус улс Европын орнууддаа хамгийн томд тооцогдох шинэ нисэх буудлын эхний хэсгээ ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад оруулснаар жилдээ 200 сая зорчигч хүлээн авч нэвтрүүлэх боломжтой болох юм. Гэхдээ одоогийн байдлаар 40 хүрэхгүй сая жуулчин хүлээн авч байгааг дээрх жагсаалтаас харж болох бөгөөд 2023 он гэхэд 200 сая зорчигч яг нэвтрүүлэх нь бас баталгаатай гэсэн үг биш.

Гэтэл жилдээ 570 мянга буюу Турк улсаас 66 ДАХИН БАГА жуулчин авч байгаа Монгол Улс 400 сая жуулчин авдаг болно гэдэг ямар ч үндэслэлгүй тоо болох нь тодорхой харагдаж байна.

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

Р.ОЮУНЦЭЦЭГ, IKON.MN

Ц.ТАМИР, MCIR

Төстэй мэдээлэл

Хадбаатар Бат-Ялалт гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.18-ны өдөр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд төрдөггүй гэх юм. Ямар учиртай болохыг мэдэх хүн байна уу?” гэсэн пост оруулжээ. 68 хүн лайк дарсан уг постын доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь тус сумынхныг уранаас болж хордсон гэсэн сэтгэгдлүүдийг бичжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. Factcheck: Дорноговь […]

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

Монгол бичгийг бага ангиас заахгүй тухай Хятадын шийдвэрийг эсэргүүцэж https://petitions.whitehouse.gov/ хуудсаар дамжуулан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 30 хоногийн дотор цахим гарын үсэг зурсан хүний тоо 100 мянгад хүрвэл уг асуудал Цагаан ордны анхааралд хүрч, асуудлыг хэлэлцэх үндэслэл болдог гэх энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм. Юуны түрүүнд уг сайт нь […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж […]

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан 2021.10.15-нд Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаал дээр ирсэн иргэдийн байр суурийн тэрбээр Самандын Жавхлан пэйж хуудсаараа дамжуулан лайв хийснийг 102К хүн үзэж, 3.6К хүн лайк дарж, 2.2К коммент бичжээ. Уг бичлэгийн үеэр нэгэн эмэгтэй КОВИД-19-ийн эсвэр вакцины талаар ярьсныг @TuluiKH гэх твиттер хаяг жиргэсэн нь олон […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх