Ерөнхий сайд: Дархлаажуулалтын хүчин чадлыг ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ VS ЭМЯ: Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно

Цар тахлын үед шийдвэр гаргагчид өөр өөр шийдвэр, мэдээллийг танилцуулж, иргэдийг төөрөгдүүлсээр байна.

Хамгийн сүүлд дархлаажуулалтын явцтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг хийлээ. Цар тахлын үед иргэдийг төөрөгдүүлж буй төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг бид хүргэж байна.

2021.04.04 Ерөнхий сайд: Дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 20:38 цагт 4, 5-р сарыг Дархлаажуулалтын сар болгон зарлаж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлж байна гэсэн юм.

2021.04.08 Засгийн газар: 5-р сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хөл хорио тогтоон вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Ингэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын  1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-аас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

2021.04.09 НЗДТГ: Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана

2021 оны 4-р сарын 9-ний 21:59 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудаст “Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана” гэх гарчигтай мэдээлэл орсон юм. Энэхүү мэдээлэлд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу суурин 120 цэг, явуулын 40 цэгээр нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагааг Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, резидэнт эмч нартай хамтран зохион байгуулах” болсныг мэдээллээ.

2021.04.09 ЭМЯ: Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллах талаар НЗДТГ-аас мэдээлснээс нэг цагийн дараа буюу 22:57 цагт Эрүүл мэндийн яамнаас хөл хорионы хугацаанд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй болсныг мэдээллээ. Ингэхдээ “ COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, “Улаан” түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн мэдээлээд байна.

Өөрөөр хэлбэл хөл хорих болсон шалтгаан нь дархлаажуулалт хэмээж байсан Засгийн газрын шийдвэр ердөө хоёр хоногийн дотор өөрчлөгдөж, 5-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн хүн амаа бүрэн нэгдүгээр тунд хамруулах Засгийн газрын шийдвэр цуцлагджээ. Ерөнхий сайдын дархлаажуулалтыг хүчин чадлыг нэмнэ гэсэн шийдвэр мөн “тэг зогсолт” болоод байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 725 хүн шэйрэлж, 3К хариу үйлдэл, 1.4К коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Өнөөдөр цахим орчинд НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА гарчигтай мэдээний зураг олны анхаарлыг татсан юм. Бид уг зурганд ФАКТ-ЧЕК хийлээ. Уг зураг ХУУРАМЧ буюу гарчигт засвар хийснийг харж болно доорх бичлэгээс хараарай.

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

  Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү […]

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач,

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх