“PCR бол яг корона гэж илрүүлдэггүй гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж байна” – ХУДАЛ

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

“Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ”

Factcheck:

Яг үүнтэй ижил мэдээлэл гаднын цахим сайтуудаар ч тарж байжээ.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр бие махбодид эсрэг бие үүсгэхийн тулд 1-3 долоо хоног шаардагдах тул эсрэг биеийн шинжилгээгээр тухайн хүн ​​одоо КОВИД-19-ийн  халдвар авсан эсэхийг харуулахгүй байх боломжтой юм байна.

Тиймээс халдвар авсан эсэхийг шалгахын тулд вирусийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай болохыг сануулжээ. Эсрэг бие илрүүлэх шинжилгээ болон PCR шинжилгээ нь ялгаатай зүйлс гэдгийг мөн онцолсон байна.

“PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн”

Factcheck:

Эсрэг бие илрүүлэх шинжилгээг цуснаас авдаг бөгөөд тухайн хүн өмнө нь коронавирусийн халдвар авсан эсэхийг уг вирустэй тэмцэх эсеэр бие үүссэн эсэхээр нь дамжуулж тодорхойлдог. Харин PCR буюу польмеразын гинжин урвалын шинжилгээ нь зөвхөн COVID-19-ийг илрүүлэх тодорхой зориулалттай. Өөрөөр хэлбэл, ханиад, томуугийн бусад вирусийг илрүүлэх боломжгүй байна.

АШУҮИС-ийн багш, дархлаа судлаач, Анагаах ухааны доктор, профeссор С.Цогтсайхан коронавирусийн оношилгооны тухай тайлбарлахдаа
-удмын материалыг хувилж олшруулаад яг энэ коронавирусийн удмын материал байна уу үгүй юу гэдгийг үздэг нэг арга байгаа. Үүнийг PCR сорил буюу полимеразийн гинжин урвал гэж нэрлээд байгаа юм.
-эсрэг биет үүсэж үү үгүй юу гэдгийг илрүүлдэг сорил. Эсрэг биет тэр болгон вирус үржиж буйг зааж өгч чаддаггүй гэсэн юм.

Тиймээс дээрх жиргээ нь ташаа мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Оператор компани нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй. Тэд олборлолт хийгдсэн талбайг цооногийн толгойн хэсгийг аваад л тэр чигээр нь орхино. Хяналттай байгалийн аясаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Францын иргэн манай ЭМЯ-ыг шүүхэд өгч байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд олон нийтийг анхаарлыг татаад байна.. Тодруулбал, “Ковид, гадаадад гацсан Монголчууд, хандивын мөнгийг хуваасан төрийн албан тушаалтнууд гэх мэт сэдвээр хэсэг нөхөдтэйгөө ярьж суутал нөгөө Анх-Отгон чинь Францдаа очоод шинжилгээ хийлгэсэн нь сөрөг биет (ковид тусаагүй) гараагүй. Тэгээд Монголын […]

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх