Санал тоолох төхөөрөмжид нөлөөлж, хүмүүсийн саналыг өөрчилсөн – ХУДАЛ

Товч агуулга

Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг.

Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм.

Санал хураалтын үр дүнд ямар нэгэн зөрүү, хар машин дээр асуудал гараагүй.



Emotsi Tsogtoo гэсэн фэйсбүүк хаягаар Ням гарагт “Санал тооллогын хар машин буюу ICP төхөөрөмжийг нийлүүлсэн Канадын Dominion voting компаниас нь “Төхөөрөмжийн алдааг оллоо. 30 минутын турш 3дагч сервэрээс төхөөрөмж рүү нөлөөлж ЭКСЕЛ ФАЙЛ татан оруулаад тодорхой хүмүүсийн саналыг өөрчилсөн байна” гэх албан тоот ирүүлчихсэн байхад энэ бузрын УИХыг байлгасаар байх уу тэ 😡😡😡

Үүнийг хийсэн нөхөд бүгд ТӨРийн ЭРХийг хууль бусаар авагсад гарцаагүй мөн шт ‼️ ‼️ ‼️” гэсэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 8.6К лайк даржээ.

Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Тус постод ашигласан зураг нь Dominion Voting Systems компаниас 2020.09.15-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Хүрэлчулууны Баясгаланд хаягласан албан бичиг байна.

Dominion Voting Systems нь Монгол Улсад сонгуулийн санал хураалтын автомат машиныг нийлүүлэгч, Канадын компани юм.

Албан бичгийг бүрэн эхээр нь орчуулбал:

“Та бүхний хүсэлтийн дагуу бид Сонгуулийн удирдлагын систем болох EMS-ээр үүсгэсэн болон СЕХ-ноос сонгуулийн үдшийн үр дүнгийн талаар дэлгэцэнд мэдээлэл өгөхөд ашигладаг тайлангуудыг хянаж үзлээ.

Бидний ойлгож байгаагаар сонгуулийн орой дараах үйл явдал болсон байна:

  • Үр дүнгүүд санал тооллогын машинаас Сонгуулийн удирдлагын систем(СУС)-д алдаагүй дамжуулагдсан.
  • Үр дүнгүүдийг нэгтгэн СУС-д алдаагүй тайлагнасан.
  • СУС-ээс үр дүнгүүд үнэн зөв дамжуулагдсан.
  • Энэхүү дамжуулагдсан буюу экспортлогдсон файлыг Microsoft Excel дээр нээхэд үр дүнгүүд алдаа мадаггүй харагдсан.
  • Гуравдагч талын вэб үйлчилгээгээр үр дүнгүүдийг дэлгэцээр үзүүлэх зорилгоор Excel дээрх үр дүнгүүдийн мэдээллийг цуглуулж ашигласан. 
  • Уг вэб үйлчилгээний 30 орчим минутын турш үзүүлсэн үр дүн цөөн тооны нэр дэвшигчийн хувьд буруу байсан.
  • СЕХ алдаа үүссэн эх сурвалжийг шуурхай олж тогтоон даруй зассан.

Сонгуулийн санал хураалтын бүхий л үед СУС санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүнгийн талаарх үнэн зөв дата мэдээллийг агуулж, мэдээлдэг.

Монгол Улсад ашиглагдаж байгаа Сонгуулийн Удирдлагын Систем үр дүнг нэгтгэн экспортлохдоо XML болон HTML гэсэн хоёр форматаар дамжуулдаг. HTML форматыг ихэвчлэн албаны хүмүүсийн хүсэлтээр хэвлэмэл тайлан гаргахад ашигладаг. XML бол үйлчлүүлэгчид болон бусад оролцогч талууд өөрсдийн тайланг гаргах, харуулах хэрэгсэл болгон ашиглах боломжтой цогц мэдээллийн багц юм.

СЕХ-нд тохиромжтой байх үүднээс манай баг зөвхөн СЕХ-нд шаардлагатай үндсэн мэдээллийг MS Excel программ дээр нээх боломжтойгоор нэмэлт тайланг үүсгэсэн болно. Уг файлыг нээж үзэхэд үнэн зөв мэдээлэл гарч ирж байгаа ч зарим багануудын формат өөр байв.

Үүнийг үүсгэх үед XML-ийг ихэвчлэн дээрх зорилгоор ашигладаг байсан тул вэб үйлчилгээнд өгөгдөл оруулахад ашиглагдана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс ч өмнөх сонгуулиудаар форматын ийм өөрчлөлтийн асуудал илэрч байгаагүй.

Манай экспортын бүтээгдэхүүнийг гэнэтийн байдлаар ашигласан нь сонгуулийн орой төөрөгдөл үүсгэсэнд харамсаж, хүндрэл учруулсандаа хүлцэл өчье” гэсэн байна.


Энэ талаар тус албан бичиг хаяглагдсан, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалангаас энэ талаар “Энэ бичиг нь УИХ-ын 2020 оны сонгуулийн зарим нэр дэвшигчдийн авч буй саналыг дэлгэцээр харуулах үед яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай санал тоолох төхөөрөмжийг нийлүүлсэн компанийн тайлбар захидал юм. Өмнө нь ийм асуудал гаралгүй, энэ удаа гарсан шалтгаан нь “бие даагч” буюу ямар нэг намд харьяалагдахгүй хүмүүсийг шинээр оруулж ирэхэд Excel программ дээр мянгатын орноор  таслал гарч ирснээс тийнхүү өөрчлөлт харагдсан. Үүнийг бид олж тогтоон тэр даруйд нь зассан ба энэ нь саналын тоонд зөрүү гарсан үг биш” гэдгийг тайлбарлалаа. Мөн санал хураалтын дүнг нэгтгэж олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг дарааллаар нь 

1.Хар машин зөвхөн тухайн хэсгийн хорооны саналыг тоолж, дүнгээ цаасан дээр хэвлээд тэр хэсэгт ажиллаж байгаа хүмүүс, нам эвслийн ажиглагч нарт хангалттай тоогоор өгдөг.

2.Хар машин ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр бүтэн өдөр ажиллаж, дүнг хэвлэсний дараа модем залгахад дүнгээ Сонгуулийн ерөнхий хорооны сервер рүү дамжуулдаг. 

3.Улсын хэмжээнд 2,000 гаруй хэсгийн хороо ажиллаж бүх дүн Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирдэг.

4.2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр серверт ирсэн дүнг анх удаа шууд дамжуулан харуулсан. Цугларсан дүнг олон нийтэд буюу иргэдэд харахад ойлгомжтой байлгах үүднээс том лед дэлгэцээр харуулдаг. Үүнээс хойших УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд дамжуулсан.

  • Анхан шатны цаасан баримтыг бүх хэсэгт маш олон тоогоор хэвлэн өгч тараасны дараа дүн дамжуулалт хийгддэг.
  • Хэсгийн хороонд санал хураалт дуусмагц үргэлжлүүлээд шууд гар тооллого хийгдэж цаасан дээр хэвлэсэн дүнтэй тулгадаг. Саналын хуудсыг хаашаа ч тээвэрлэлгүйгээр шууд тэнд нь тоолдог.
  • Хэсгийн хорооны цаасан дүнг сум, дүүргийн хэмжээнд нэгтгээд аймаг, нийслэлд хүргүүлнэ. Аймаг, нийслэл сум, дүүргийн дүнг аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг. Ингэж нэгтгэсэн дүнг серверт ирсэн дүнтэй тулгаж шалгаад өргөн барьдаг

гэсэн тайлбарыг нэмж өглөө.


2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн бус байгууллагууд нэгдэн “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээг байгуулан, УИХ-ын сонгуулийн явцад хяналт тавьсан юм. Тус сүлжээнд нэгдэн ажилласан, МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргалтай холбогдож, дээрх пост дахь агуулгад дурдагдсанчлан саналын тоог өөрчилсөн зэрэг асуудал гарсан эсэх талаар тодруулахад “Тухайн үед санал хураалтын үр дүнг дэлгэцээр дамжуулахад алдаа гарсан нь санал тоолох машин буюу хар машинтай холбоогүй. Үр дүн дээр ямар нэгэн зөрүү, машин дээр асуудал гараагүй. Машинаас гарч байгаа үр дүн маш олон мөр үлдээдэг. Биллийг нь л гэхэд гарын үсэг зураад, ажиглагчид авчхаж байгаа. Дараа нь санал өгсөн хуудсуудыг тэр чигт нь зургийн файлаар өгчхөж байгаа. Дэлгэцэн дээр хурдан гаргах гэж л алдаа гаргасан. Гол нь бие даагчдыг программдаа тусгаагүй байсан нь алдаа болсон байсан. Dominion Voting-ийн бичиг дээрх гуравдагч талын вэб сервис гээд байгаа нь дэлгэцнээс гарахдаа алдаа гаргасан, машинтай холбоотой зүйл байхгүй гэдгийг бичсэн байсан” гэлээ. 

Иймд Emotsi Tsogtoo фэйсбүүк хэрэглэгчийн оруулсан пост дахь агуулга олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ХУДАЛ мэдээлэл байна.

Эх сурвалж:

  • Сонгуулийн Ерөнхий Хороо
  • МИДАС ТББ
Төстэй мэдээлэл

“Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна.” гэсэн мэдээлэл фэйсбүүкийн Монголын хамгийн том интернэт зар хуудаст нийтлэгджээ. Энэхүү мэдээллэлд 119 хүн хариу үйлдэл үзүүлж, 17 хүн сэтгэгдлээ бичсэн байна. Ингэхдээ хөдөө орон нутаг уруу явах хүсэлтэй, гэр бүлээрээ ажилгүй байгаа тухайгаа төдийгүй өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээжээ. […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

Товч агуулга Цогбадрахын Болор-Эрдэнэ гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.01.02-ны өдөр “Ураны хүдрийн агууламжаас хамаарч 100тн шорооноос ердөө 1% ураныг ялган авдаг ба 99% нь цацраг овоолого хаягдал болж үлддэг” гэсэн пост оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Монгол Улсын Засгийн газартай хамтран уран олборлох төсөл хэрэгжүүлэх гэж буй “Орано майнинг” группийн үйл […]

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Factcheck: Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ […]

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх