Амны хаалт дархлааны системийг гэмтээдэг-ХУДАЛ

Коронавирусийн халдварын тархалд манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод эрчимжиж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин болон амны хаалттай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тиймээс энэ удаа амны хаалттай холбоотой ташаа мэдээллүүдийг гаднын фактчекерүүд нягталсныг хүргэж байна.

2019 онд БНХАУ дэлхийн амны хаалтны талаас илүүг үйлдвэрлэсэн бол цар тахлын үед уг үйлдвэрлэл 85% өссөн бөгөөд ирэх долоон жилд 50% өснө гэсэн тооцоог Дэлхийн эдийн засгийн форум гаргасан бөгөөд энэ зах зээлд 75 тэрбум ам.доллар эргэлдэж байна.

Тиймээс амны хаалттай холбоотой янз бүрийн мэдээлэл цар тахлын үеэр гарчээ. Энэ тухай нягталсан мэдээллийг хүргэж байна.

Амны хаалт уушгины хавдар үүсгэдэг – ҮГҮЙ

Cancer Discovery сэтгүүлд хамгийн сүүлд нийтлэгдсэн судалгаанд хортой бичил биетнээр амьсгалснаар насанд хүрэгчдэд уушгины хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг тогтоосон тухай дурджээ. Гэхдээ энэ нь амны хаалттай шууд холбоотой биш бөгөөд шинжлэх ухааны үндэслэл нотолгоо байхгүй гэдгийг бичсэн байна. Энэ чиглэлийн эрдэмтдийн төлөөлөл мөн ийм нотолгоо баримт байхгүй болохыг хэлжээ.

Амны хаалт хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг-ҮГҮЙ

Амны хаалт зүүсэн ч амьсгалах бүрд цэвэр агаар орж ирж байдаг бөгөөд энэ нь хүний бие дэр хүчилтөрөгч болон нүүрсхүчлийн хэмжээнд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй байна.

Хүчилтөрөгчийн молекул 260 пикометр буюу 0.26 нанометрээр хэмжигдэх маш бичил хэмжээтэй бөгөөд эмнэлгийн зориулалттай амны хаалтны нүх үүнээс 100,000-1,000,000 дахин том учраас хүчилтөрөгчөөр амьсгалахад саад учруулах үндэслэл байхгүй гэжээ.

Амны хаалт дархлааны системийг гэмтээдэг-ХУДАЛ

Амны хаалт дархлааны системийг гэмтээдэг гэх мэдээлэл гадаадад олон нийтийн сүлжээнд тарсныг шинжээчид үгүйсгэжээ. Амны хаалт нь хүний дархлаанд нөлөөлөх ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл болон нотолгоо байхгүй. Харин амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалдаг болохыг COVID-19 цар тахал харуулж байгааг онцолжээ.

Төстэй мэдээлэл

“Монгол улс Корона вирусын тухай дуутай болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Өвчин зовлонгоор дуу хуур хийгээд болж байгаа юм уу? Үүнийг шалгуулмаар байна.” гэсэн иргэний хүсэлтийн дагуу дээрх мэдээллийг нягталж шалгалаа. Ийм дуу зохиож дуулсан нь үнэн байна. Дууны клипийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд анх байршуулсан нь өнөөдрийн […]

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-ны өдөр “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв бичлэг оруулжээ. Хүний папиллома вирусийн эсрэг болон бусад товлолт вакцины талаар ярьсан уг видеог нягталж өгөх хүсэл ирсний дагуу нягталлаа. “Гардасил вакцины найрлагад орсон хөхөнцөр вирус нь тархины судасны хоригийг нэвтэрдэг бөгөөд өөрийнх нь төрөлх дархлаа буруу […]

news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay […]

Товч агуулга Томуугийн вакцин нь уг вирусийн идэвхгүйжүүлсэн буюу эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан, зохиомлоор дархлаа тогтоох тарилга. Харин mRNA бол вакцин үйлдвэрлэх шинжлэх ухааны дэвшилт технологи. mRNA нь шинэ технологи ч хүний ДНХ буюу удмын мэдээллийг өөрчлөх боломжгүй. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Вакцин нь нөхөн үржихүй, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх