Factcheck: УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хандсан хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг хийжээ.

Энэ ТЭЗҮ-ийг 3.4 тэрбум төгрөгөөр хийж өгөөд энэ арын далан, бусад дэд бүтцээс өөр юм үлдээгүй, үр ашиггүй зүйл болжээ. Энэ арын далан болон бусад дэд бүтцэд одоогоор Тавантолгой түлш үйлдвэрээс 50 тэрбум төгрөг зарцуулагдсан байгаа юм байна. Үүнийг нь Төрийн аудитын байгууллага үр ашиггүй төсөл болсон гэж дүгнэлт гаргаад акт тавьсан. Энэ мөнгөө энэ хүмүүс аль хэдийн авчихжээ. Төв аймгийн Сэргэлэн суман дахь салбар дансаар урьдчилгаа төлбөр 1 тэрбум 740 сая төгрөгийг аваад аль хэдийн салхинд хийсгээд дуусгачихаж. Ингээд 50 тэрбум дээр 1.7 тэрбум нийлээд үндсэндээ 52 тэрбум төгрөг юу ч хийгдэлгүй салхинд хийссэн гэсэн аймшигтай мэдээллийг би та бүхэнтэй хуваалцаж байна”

гэж мэдэгдсэн. Бид дараах баримтыг бүрдүүлж түүний мэдэгдлийг нягтлан шалгав:

1. Ж.Золжаргал  бусадтай  хамтарч энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг хийсэн: ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Баримт: Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ буюу одоогийн УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын зөвлөхөөр ажилласан төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн төсөл.

Өөрөөр хэлбэл, энэ нь шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компани болон тус компанийн хашаан дахь шороон далантай огт хамаагүй байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах инженерүүдийн багт Ж.Золжаргал орж ажиллажээ.

2. ТЭЗҮ 3.4 тэрбум төгрөгөөр хийгдсэн: ХУДАЛ

“Тавантолгой түлш” ХХК “Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах” тендерийг 2022 оны 8 дугаар сарын 23-нд зарлаж, тендер шалгаруулалтын ЭТТ/202201023 дугаар бүхий “Зөвлөхийн тендерийн урилга”-ыг

  1. “Эс Ай Си Эй” ХХК” ХХК
  2. “Эрдэнэс үндэсний судалгаа хөгжлийн төв”
  3. “Кэй минералс солюшн” ХХК зэрэг гурван аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ авахаар хүргүүлжээ.

Уг зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь 200 сая төгрөг байхаар захиалагч талаас зарласан байна. Тендерт шалгарсан “Кэй минералс солюшн” ХХК 196,000,000 төгрөгт багтаан ажил гүйцэтгэхээр төсөвлөжээ. Ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэн акт үйлдсэн байна.

Уг ТЭЗҮ-ийг хийсэн байгууллага нь “Паст презент фюче” ХХК биш, харин “Кэй Минералс Солюшн” ХХК хийжээ.

Эх сурвалж-Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем:

  1. https://user.tender.gov.mn/mn/result/detail/1657040558251
  2. https://user.tender.gov.mn/mn/bidder/entity/1586022832678  
  3. https://opendatalab.mn/search/60760?model=TProcurement
  4. https://opendatalab.mn/search/6223702?utm_source

3. Шороон далангаас өөр гүйцэтгэл хийгдээгүй: ХУДАЛ

“Тавантолгой түлш” ХХК-аас олон нийтэд нээлттэй мэдээлсэн “Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-т тодорхойлсон ажлын даалгавраас харахад, зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн нь “… цаашид туршилтын үйлдвэрийг байгуулах талаар гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах, хэлэлцээр өрнүүлэх техникийн суурь мэдээлэл болно” гэж заажээ.

Мөн:

  • Тавантолгойн эрчим хүчний нүүрсийг хийжүүлэх шинж чанарыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай туршилт шинжилгээг хийж гүйцэтгэх буюу зохион байгуулах.
  • Хагас үйлдвэрийн хийжүүлэх туршилтын хөтөлбөр боловсруулах.
  • Технологийн схемийг боловсруулж, масс баланс ба энергийн балансыг тооцоолох.
  • Тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх боломжит эх үүсвэрүүдийг жагсаах, тээвэр логистикийн судалгаа, өртөгийн тооцоо.
  • Лицензтэй технологитой бол нийлүүлэгч талуудтай санамж бичиг, сонирхлын бичиг эсвэл гэрээ байгуулах.
  • Ашиглах түүхий эд, материал, химийн бодисын жагсаалт гаргах.
  • Барилга архитектурын тойм тооцоо,
  • ТЭЗҮ-ний шатанд шаардлагатай үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт,
  • 3 хэмжээст скийз зураг, барилга байгууламжийн скийз зураг боловсруулах.
  • Үйлдвэрийн үйл ажиллагааны дүрэм,
  • Эдийн засгийн тооцоолол,
  • Туршилтын үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахыг ажлын даалгаварт тодорхой тусгасан байна.

Дээрх ажлын даалгавраас харахад “Кэй минералс солюшн” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ нь Х.Нямбаатарын мэдэгдсэн шахмал түлшний үйлдвэрийн шороон далан, дэд бүтэцтэй хамааралгүй нь нотлогдож байна.

Эх сурвалж-Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем:

https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1657040558251  

“Кэй минералс солюшн” ХХК боловсруулсан ТЭЗҮ-ийн баримт бичиг буюу дээрх ажлын даалгаварт заасан ажлыг Эрдэнэс Тавантолгой ХК-д 2024 оны 01 сарын 31-нд хүлээлгэн өгснөөр ажлын даалгавраа дуусгасан байна. Энэ ТЭЗҮ нь Тавантолгой Түлш ХХК-тай холбоогүй, ямар нэгэн гэрээ байгуулагүй ажээ.

Эх сурвалж: Актыг хавсаргав.  

Харин шороон далан овоолгын ажлын тухайд Эрдэнэс Тавантолгой ХК-аас нүүрс худалдан авагч “Inner Mongolia Kunyu Enterprise Consulting” нь нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг хийж байгаад зогссоноос үлдсэн ажил аж.

Тиймээс дээрх нь ХУДАЛ мэдээлэл болно.

4. Төрийн аудит “үр ашиггүй” төсөл гэж дүгнэж акт үйлдсэн: ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Үндэсний аудитын газрын 2023 болон 2024 оны дүгнэлтэд “Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ” дээр тусгайлан холбогдуулж дүгнэлт гаргасан гэх баримт байхгүй байна. Харин шахмал түлш үйлдвэрлэгч Таван толгой түлш ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад хийсэн Үндэсний аудитын дүгнэлтээс харж болно.

Иймд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёр өөр компани, хоёр өөр тендерийн мэдээллийг хольж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН худал мэдээлэл түгээсэн байна.

Эх сурвалж:

  1. https://audit.mn/search/detail/5684?utm_source
  2. https://audit.mn/?page_id=2546&utm_source
  3. https://open.audit.mn/reportSingle/4327?utm_sourc   
Төстэй мэдээлэл

Товч агуулга Газрын тухай хуульд хамгийн сүүлд 2022.07.05-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба дээр пост дахь агуулга бүхий заалт алга. Ж.Энхбаяр одоогоор парламентад дэвшиж, сонгогдоогүй буюу УИХ-ын гишүүн биш, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Уг бичлэг дорж хаяж хоёр жилийн өмнөх үйл явдлыг харуулж байна. Хөтлөгч Ezo Enhzorig нэртэй фэйсбүүк хаягаас 2022.09.15-ны […]

“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж. Тэгвэл хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна…” гэсэн пост олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. “Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр […]

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан.

Товч агуулга Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байна. Хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд […]

Товч агуулга Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 70-90% бага байна. Израильд хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тун эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан. Нягтлах мэдээ Goymedee гэх нэртэй сайт “Вакцины дөрөв дэх тун дархлааг улам сулруулна гэв” гэсэн гарчигтай мэдээ 2021.01.12-нд нийтэлжээ. Уг мэдээнд “Европын […]

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2-т Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан. Өнгөрсөн найман […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх