Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой ТИЙМ ба ҮГҮЙ

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ойрын өдрүүдэд түгээмэл гарч байна. Цар тахлын энэ үед худал мэдээлэл нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ихээхэн уршигтай тул мэдээллийг баттай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа. 

Ялангуяа, Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлж байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээх нь иргэдийг айдаст автуулах сөрөг нөлөөтэй. Иймд бид энэхүү халдварын эсрэг вакцины талаарх нягталсан мэдээллийг гаднын болон дотоодын олон эх сурвалжаас бэлтгэн хүргэж байна. 

АНУ-ын өдөр тутмын “Connecticut Post” сонин дараах фактчекийг хийжээ.  

“COVID-19-ийн эсрэг вакцин халдварын шалтгаан болдог”-ҮГҮЙ

Factcheck: 

Дархлаажуулалтад ашиглаж эхэлсэн болон одоо ч хөгжүүлэлтийнхээ шатанд явж буй, амьд вирус агуулсан вакцин ч ийм байх боломжгүй. Харин одоогоор гарч буй хамгийн түгээмэл нөлөөлөл нь тарьсан газарт өвдөх ажээ. Зарим хүний хувьд толгой өвдөх, халуурах, ходоод гэдэс эвгүйрхэх шинж илэрч байгаа бол зарим хүнд тарилга хийсэн газар бага зэрэг хавдах гэгчлэн шинж тэмдэг нийтлэг тохиолдож байгаа бөгөөд энэ нь тухайн хүний дархлааны систем халдварын эсрэг ажиллаж байгаагийн илрэл хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Мөн энэ мэт шинж тэмдэг л бүх төрлийн вакцин хийлгэхэд гардаг хариу урвал гэдгийг Бриджпорт дахь Сент-Винсентийн Анагаах ухааны төвийн Халдварт өвчний тасгийн дарга Иванависиене тодотгожээ. Тухайлбал, томуугийн вакцин хийлгэлээ гэдэг нь томуу тусаж байгаа гэсэн үг биш. 

“Хэрэв вакцин хийлгэсэн бол амны хаалт зүүхгүй байж болно”-ҮГҮЙ

Factcheck: 

Хэдийгээр вакцин хийлгэсэн ч ойрын ирээдүйд хүмүүс амны хаалт зүүх хэрэгцээтэй хэвээр байх нь. Учир нь COVID-19-ийн эсрэг вакцин тухай хүнийг халдвар авахаас сэргийлэх нь цааш халдвар тараагч болохгүй гэдэг нь одоогоор судлагдаагүй буюу нотлогдоогүй байгааг АНУ-ын Хүнс болон эмийн агентлагийн Pfizer-ийн талаарх дүгнэлтэд бичжээ. 

Вирусийн эсрэг ихэнх вакцин тухай хүний халдвар тараах дамжуулах нөхцөлийг бууруулдаг. Гэхдээ одоохондоо Pfizer-BioNTech-ийн COVID-19-ийн эсрэг вакцин энэ дамжуулалтыг бууруулах эсэхийг шинжлэх ухааны нийгэмлэг хараахан тогтоогоогүй байна. Жишээ болгоход, томуугийн вакцин нь бүх хүнийг ханиад томуу тусахаас сэргийлж чадахгүй ч тухайн хүнийг томуугаар хүнд өвдөх, үхэх эрсдлээс хамгаалдагтай адил. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн ч халдвар дамжуулж болох тул амны хаалт зүүх нь чухал хэвээр байна. 

“Вакцин COVID-19-ийн шинэ хувилбарын эсрэг үйлчлэхгүй”-ҮГҮЙ

Factcheck:

Хэдийгээр вирус мутацид орж өөрчлөгдсөн ч вакцин үр нөлөөтэй хэвээр байх болно. Үр дүн нь 95%-д хүрэхгүй байж болох ч үр дүнгээ тодорхой хэмжээнд өгнө. Тухайлбал, The New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас харахад мутацид орсон коронавирусийн эсрэг үйлчлэл сул болохыг тогтоосон байв. 

Төстэй мэдээлэл

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа!

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх