“Нэг хаалга-нэг шинжилгээ”-г авах хууль зүйн үндэслэл бүрдээгүй

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэг шилжсэн. 12 хоногийн хугацаатай хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, нийслэлийн 411 мянган өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авахаар болсон.

Хэрэв иргэд шинжилгээнээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулах талаар ч яриад буй. Тэгвэл энэ шинжилгээ авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг бид хуульч Л.Галбаатартай хамтран нягталлаа.

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих Улсын онцгой комиссын саналыг дэмжиж 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тогтоол гаргасан.

Уг тогтоолд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний талаар огт дурдаагүй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.7, 27(1).1.2-ын дагуу дээрх шинжилгээ авах эсэхийг заавал заах ёстой.

Хөл хорионы хугацаа тогтоох болон тухайн хугацаанд юу хийх чиглэлийг Засгийн газраас тогтооно. УОК нь Засгийн газраас ирсэн чиглэлийн дагуу ажиллах бөгөөд санал оруулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэдийн амьдралтай холбоотой шийдвэрийг шууд бие даан гаргах боломжгүй байхаар хуульд тусгасан байна.

Өнөөдрөөс эхлээд 12 хоног үргэлжлэх Нэг хаалга нэг шинжилгээ УОК халдварын нөхцөл байдалтай үр дүнгээ хэрхэн тооцсон талаар Шадар сайд С.Амарсайхан “УОК цаг үеийн нөхцөлтэй холбогдуулан Нэг хаалга нэг шинжилгээ арга хэмээг зохион байгуулж байгаа. Сар шинийн баяраар олон өдөр амардаг. Энэ үеэр тархалт нэмэгдэх эрсдэл улам өндөрсөх магадлалтай байгаа тул Сар шинээр өндөржүүлснийг нэмэгдүүлж хатуу хөл хорионы арга хэмжээг тогтсон. УБ хотын 7 дүүрэг 89 идэвхтэй голомт байна. Эх сурвалж тодорхойгүй цөөнгүй голомт байна. УБ-аас хальж аймаг руу тархах эрсдэл өндөр. Гэхдээ гол зарчим аливаа асуудлын араас хөөх биш болохоос нь өмнө эрсдэлийг тооцож зохион байгуулалтаа хийж хумьж 6 дахин нэмэгдэх эрсдэлд орох эрсдэлтэй гэж үзэж байгаа тул зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд хатуу хяналттай хариуцлага хүлээж үйл ажиллагааг явуулна. Нэг хаалга нэг шинжилгээг шийдэхийн тулд УОК-ын дэргэд хөндлөнгийн бүтцүүд бий болж байгаа” гэсэн юм.

Харин нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэг хаалга нэг шинжилгээ арга хэмжээг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр чиг үүрэг хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийг зохион байгуулах бүрэлдэхүүннийг хавсралтыг баталсан. Хоёрт нь нутаг дэвсгэр дээр түр цэг болон явуулын шинжилгээний баг ажиллуулж, өрх бүрийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулахад харъяа хэлтэс, албан хаагчдыг оролцуулан зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн дарга нарт үүрэг болгож байна. Гуравт Дээрх арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын албан хаагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар ажилууулахыг НЗДТГт албан хаагчдыг бүрэн хамруулах үүрэг болгож байна. УОК-оос гарсан шийд НОК-ын шийдвэрийн уялдааг хангаж захирамжууд гарах учиртай. УОК гаргасан шийдвэрийг дагуу захирамжийг бэлдсэнийг танилцуулж байна” гэсэн юм.

Гэвч 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 16:45 цагийн байдлаар энэ захирамж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны сайтад ороогүй байна.

Нягталсан: Хуульч Л.Галбаатар

Төстэй мэдээлэл

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.11.28-нд КОВИД-19-ийн Омикрон хувилбарын талаар нэгэн пост оруулжээ. Уг постод “ОМИКРОН 1 тунтай хүнд гайгүй 2 тунтай хүнд амархан …тунтай хүнд шууд халдаж байгааг ИхБританы эрдэмтэд нотлолоо Хүмүүс айдаст автаж эхэллээ СУПЕР ГЕНТЭЙ ЛАНДШАФТ ДАРХЛААТАЙ монголчууд торойгоод үлдэнэ” гэснийг 794 хүн шэйрлэж, 1.3К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа!

Товч агуулга “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг. ДЭМБ-ын статистикаар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх