Remdesivir эм COVID-19-ийг нэг өдрийн дотор эдгээсэн – ХУДАЛ

Remdesivir эм COVID-19-ийг нэг өдрийн дотор эдгээсэн талаар фэйсбүүкт @ChinbatM гэх хаягнаас пост оруулжээ.

Уг постод “Вашингтонд нэг монгол хүндрээд түргэнд хандсан. Трампад өгсөн эм хэрэглэх үү, “классик” аргаар эмчлэх үү гэсэн. Трампын эмийг сонгосон. Маргааш нь зүв зүгээр болсон. Би өөрөө ковидтой байсан болохоор энэ тухай эмчээсээ асуусан. үнэн үү гэж. Remdisivir эмийг хэрэглээд коронавирус нэг өдрийн дотор эдгэсэн” гэжээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Factcheck:

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 оны аравдугаар сарын 2-нд коронавирусийн халдвар авсан бол аравдугаар сарын 12-нд COVID-19-ийн эсрэг дархлаатай болсноо зарласан.

Тэрбээр нийслэл Вашингтоны ойролцоо оршдог Уолтер Рид цэргийн эмнэлэгт гурав хонохдоо Remdesivir болон стеройд гэх даавар хэрэглэснээ мэдээлж байв.

Remdesivir эмийн тухайд COVID-19-ийн халдвартай хүмүүст тус болоогүй болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоосноо 2020 оны аравдугаар сард мэдээлсэн байна. Нэг шөнө эмчилсэн тухайд вирусийн халдварыг ганцхан шөнийн дотор эдгээх шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй гэдгийг доктор Б.Цогтбаатар өмнө тайлбарлаж байв.

Вирусийн халдвар хэд хоногт эдгэх нь тухайн өвчтөний дархлаа, эрүүл мэндийн байдал, хооллолт гэгчлэн олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна.

Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг уншигчдадаа дахин сануулж байна. Учир нь энэ мэт худал мэдээллийг нягтлахгүй хүлээн авах нь танд төдийгүй нийгмийн эрүүл мэндэд хэмжиж баршгүй хохирол учруулах эрсдэлтэйг анхаарна уу.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Товч агуулга Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.   Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим […]

Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ. Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх