Өрх бүрд олгох 1.000.000₮ төгрөгийг 2021оны 2 дугаар улиралд олгоно – ХУДАЛ

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын 9-ний өдөр “Өрх бүрд олгох 1.000.000₮ төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд олгоор болсон байна. Иргэдийн мөнгө 1072 хувьцаа авсан дансанд орох бөгөөд хувьцааны мөнгө нь ороогүй (EBarimt) Э-Баримтаар бүртгүүлсэн иргэд http://cmaster.rf.gd/ линкээр орж дансаа шинээр холбож баталгаажуулна” гэх мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээллийг 109 хүн таалж, 372 хүн шэйр хийсэн байна. Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Нэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.

Өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан бөгөөд уг тогтоолын төслийг хэлэлцээгүй байгаа юм.

Тогтоолын төслийг байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэж, түүний дараа хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргадаг.

Өөрөөр хэлбэл өрх бүрд нэг сая төгрөг олгох талаар эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.

Өрх бүрд сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн санаачилгын тухайд

  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлж байв.

Өөрөөр хэлбэл, иргэдийн “Өрх бүрд олгох 1.000.000₮ төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд олгоор болсон” гэдэг худал мэдээлэл юм.

Мөн тухайн постод байрлуулсан линк уруу орвол дараах мэдээлэл гарч байгаа бөгөөд e-barimt болон данс баталгаажуулах талаар мэдээлэл байхгүй байна. Фэйсбүүкт холбогдсон байхад дахин хувийн мэдээлэл, нууц үг авахыг хүсэж байгаа нь ямар нэгэн зорилгоор таны хувийн мэдээллийг авч ашиглах гэж байна гэсэн үг хэмээн мэргэжилтнүүд анхааруулдаг.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү! Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно, гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн” гэсэн постыг тавдугаар сарын 8-ны өдөр нийтэлжээ. Уг постыг 213 хүн цааш түгээж, 139 хүн сэтгэгдэл бичиж, 532 хүн лайк дарсан байна. […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Товч агуулга Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. Томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.19-нд “Б.акцины […]

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ. Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн […]

Цахим орчинд цахилгааны мөнгийг тэглээгүй, өмнөх онтой харьцуулан, илүү төлбөрийг нь тэглэж байгаа талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, твиттер хуудсанд Амараа.Б хаягтай хэрэглэгч “УБЦТСХК-ийн тамхины цэг дээрээс: Тог тэглээгүй. Өмнөх оныхтой нь харьцуулалт хийгээд илүү гарсан тогны мөнгийг нь тэглэж байгаа юм байна. Та 2019 оны 12 сард 55000 төлжээ, 2020 оны 12 сард 65000 гарчээ […]

Монгол бичгийг бага ангиас заахгүй тухай Хятадын шийдвэрийг эсэргүүцэж https://petitions.whitehouse.gov/ хуудсаар дамжуулан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 30 хоногийн дотор цахим гарын үсэг зурсан хүний тоо 100 мянгад хүрвэл уг асуудал Цагаан ордны анхааралд хүрч, асуудлыг хэлэлцэх үндэслэл болдог гэх энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм. Юуны түрүүнд уг сайт нь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх