“Бүх б.акцин дэлхийн хүн амыг цөөлөх зэвсэг болсон” – ХУДАЛ

Товч агуулга

Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж.

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.



Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.19-нд “Б.акцины найрлагад ордог мөнгөн усыг үргүй болгож, тархины эсийг гэмтээдэг гээд 2007 оны МУЗГ-ын 95р тогтоолоор хориглосон байдаг.  Төрснөөс хойших бүх б.акцин дэлхийн хүн амыг цөөлөх зорилготой зэвсэг болсон!!! Үрсээ хамгаалцгаая” гээд зургаан зураг хавсарган пост оруулжээ.

Тухайн постыг 97 хүн цааш түгээсэн бөгөөд уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Иймд агуулгыг нягталлаа.

Factcheck 1:

Юуны өмнө постоо шэйрлэхдээ ашигласан зургуудыг шалгалаа.

Зургуудыг харвал мөнгөн усны буруу хэрэглээ болон хүүхдийн биед хэрхэн нэвтэрдэг тухай ярилцлагын хэсэг, “Химийн хорт болон аюултай бодис” гэсэн гарын авлага болон 2022 онд Монгол Улсад ашиглаж байгаа сахуу татран, томууг болон Гепатит В вирусийн эсвэр вакцины найрлагын талаар мэдээллүүдийг нэгэн орос эх сурвалжийн зурагтай хамт оруулжээ. Вакцины найрлагын мэдээллийг оруулахдаа Тиомерсал гэх нэрүүдийг тодруулжээ.

Вакцины найрлагын талаар өмнө бид нягтлан хүргэж байсан билээ.

Вакцины тухайд хүнд металл гэж нэрлэгдэж байгаа нь мөнгөн ус. Гэхдээ энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

Вакцин дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлснээр бага вакцин, бага тунгаар хэрэглэх боломжийг олгодог болохыг Филадельфийн Хүүхдийн эмнэлэг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Factcheck 2:

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. 2030 он гэхэд 51 сая хүн вакцины тусламжтай амьд гарах ба Улаанбурхны вакцины үр дүнд 19 сая Гепатит В-ийн эсрэг вакцины үр дүнд 14 сая хүн үхлээс сэргийлэх тооцоо байна.

Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд 2 сая гаруй хүүхэд вакцинаар хамгаалах боломжтой халдварт өвчний улмаас нар барсаар байна.

КОВИД-19-ийн вакцин дэлхийн 19.8 сая хүнийг үхэхээс сэргийлснийг The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулсан.

Монгол Улсын хувьд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Мөн КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулсан.

Вакцин эсэргүүцэгчид 2012 онд Монгол Улсад эхлүүлэх гэж байсан Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг зогсоосноор 4000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хавдраар өвчлөхөө сэргийлж, амь насыг нь аврах боломжийг алдсаныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан хэлсэн.

Иймд дээрх постод бичсэн агуулга нь дутуу мэдээлэлтэй, олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/thimerosal

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/aluminum

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/thimerosal/index.html

https://www.cdc.gov/globalhealth/immunization/data/fast-facts.html

https://www.gavi.org/news/media-room/more-two-million-children-continue-die-each-year-vaccine-preventable-diseases

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00320-6/fulltext

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, нөөцөд сөргөөр […]

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэг шилжсэн. 12 хоногийн хугацаатай хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, нийслэлийн 411 мянган өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авахаар болсон. Хэрэв иргэд шинжилгээнээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулах талаар ч яриад буй. […]

Tumee Tim гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.03.26-нд COVID-19 вакцины судалгааны үр дүнгийн талаар пост оруулжээ. Уг постод “COVID-19 вакцины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх хамгийн том судалгаа дуусчээ. Эрдэмтэд дэлхий даяар вакцин хийлгэсэн 99 сая хүний мэдээллийг судалсан бөгөөд “УГ ВАКЦИНЫГ ХҮНД ХИЙХ НЬ АЮУЛТАЙ” гэсэн дүгнэл гарчээ” гэжээ. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. […]

ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэгүүд тархаад байна. Тэдгээрээс зарим худал бичлэгийг Японы BuzzFeed мэдээллийн сайт бодит бичлэгүүдийг нь нийтэлжээ. “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлохын яг өмнө” Бодит бичлэг: “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлов. Яг үүнээс өмнөхөн хийсэн бичлэг” гэх уг бичлэгийг тав хоногийн […]

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх