COVID-19 өвчний талаарх зөвлөгөө ба худал мэдээлэл

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх тухай янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр тархаж буй. Гэвч тэдгээр мэдээлэл бүгд үнэн зөв эсэхийг нягталж байж мөрдөх шаардлагатай гэдгийг FactCheck.mn-ээс зөвлөж байна.

Цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоо зарим мэдээллийг олон улсад хэрхэн нягталсныг бид цувралаар хүргэж байгаа билээ.

10 ба түүнээс дээш секунд амьсгалаа бариад COVID-19 туссанаа мэдэх боломжтой юу? – ҮГҮЙ


АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр та коронавирус туссан ч ямар нэгэн шинж тэмдэггүй байж болох бөгөөд шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах боломжтой. COVID-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хуурай ханиалгах, ядарч сульдах, халуурах хэмээн ДЭМБ мэдээлсэн.

Зарим хүнд уушгины хатгалгаа зэрэг өвчтэй төстэй, илүү хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч буй. Гэвч үүнийг амьсгалын дасгалаар тодорхойлох боломжгүй.

Хамрыг давсны уусмалаар тогтмол зайлах нь COVID-19-ээс урьдчилан сэргийлэх үү? – ҮГҮЙ

Давсны уусмал буюу давстай усаар хамраа тогтмол зайлах нь COVID-19-ийн халдвараас хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ мэдэгдсэн. Харин энэ зуршил нь ханиаднаас хурдан салахад тусалдаг хязгаарлагдмал нотолгоо байдаг. Гэвч хамраа ийнхүү зайлах нь амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаггүй.

Хүйтрэх, цас орох нь COVID-19-өөс сэргийлж чадах уу? – ХУДАЛ


Шинэ коронавирусийг хүйтэн агаар, цас устгаж чадахгүй гэдгийг ДЭМБ мэдээлсэн. Гадаах агаарын халуун хүйтнээс үл хамаараад хүний биеийн хэвийн халуун 36.5-37 хэмд тогтмол байдаг.

Архи COVID-19-өөс сэргийлэх үү? – ҮГҮЙ


ДЭМБ-ын мэдээлснээр архи уух нь таныг шинэ коронавирусийн халдвар авахаас хамгаалахгүй бөгөөд харин ч аюултай. Архи тогтмол болон хэтрүүлсэн хэрэглээ таны эрүүл мэндийг муутгах эрсдэлүүдийг нэмдэг.

Төстэй мэдээлэл

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Коронавирусийн халдварын эсрэг вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүд цахим сүлжээнд тархсаар байна. Фэйсбүүк сүлжээнд “Хүүхэд нь коронавирусийн халдвартай. Ээж нь зүгээр. Гэвч хөхний сүүний өнгө нь өөрчлөгджээ” гэсэн агуулгатай пост жилийн өмнө буюу 2021.1 сард цахим орчинд тарж, зөвхөн энэ постыг 10к хүн шэйрлэжээ. Жилийн өмнөх энэ постыг сүүлийн үед дахин шэйрлэх болсон тул […]

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ. Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Factcheck: Өнөөг хүртэл […]

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх