Өмнөх оныхоос илүү гарсан цахилгааны төлбөрийг тэглэнэ – ТАШАА

Цахим орчинд цахилгааны мөнгийг тэглээгүй, өмнөх онтой харьцуулан, илүү төлбөрийг нь тэглэж байгаа талаар мэдээлэл гарчээ.

Тодруулбал, твиттер хуудсанд Амараа.Б хаягтай хэрэглэгч “УБЦТСХК-ийн тамхины цэг дээрээс: Тог тэглээгүй. Өмнөх оныхтой нь харьцуулалт хийгээд илүү гарсан тогны мөнгийг нь тэглэж байгаа юм байна. Та 2019 оны 12 сард 55000 төлжээ, 2020 оны 12 сард 65000 гарчээ УЛС зөрүү 10000-ыг тэглэж #ТА 55000 -аа төлнө. Ийм л байна даа. RT” хэмээн жиргэжээ.

Түүнийг жиргээг 116 хүн хуваалцжээ.

Энэхүү мэдээллийг нягталж үзлээ.

Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг төрөөс даахаар болсон.

Харин энэхүү шийдвэрийн холбогдох журмыг арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

“Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн. Энэхүү журамд хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцахаар зааж өгчээ.

Энэ талаар Засгийн газрын албан ёсны цахим хаягт дараах мэдээллийг оруулсан байна.

Салбарын яам мөн ийнхүү мэдээлж байсан байна.

Мөн журмын “4.6. Эрчим хүчний эх үүсвэр болон шугам сүлжээний техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан төлбөрийг төр хариуцах цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэмжээг өмнөх оны мен үеийн хэрэглээнээс хэтрүүлэхгүй байхаар тооцно. Хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар тооцож хэрэглэгч өөрөө төлнө” хэмээн заасан байна.

Өөрөөр хэлбэл, илүү гарсан төлбөрийг тэглэх бус өмнөх жилийн мөн үеийнхтэй ижил төлбөрийг тэглэж байгаа бөгөөд дээрх мэдээлэл ташаа болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ. Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү? 6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – […]

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Sonin.mn өнөөдөр “Зууны мэдээ” сонин гэсэн эх сурвалжтай “Рио Тинто компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гаргажээ. Энэхүү мэдээллийг бид нягталлаа. Уг мэдээнд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа” гэжээ. Factcheck: “Рио Тинто” компани зэсийн […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх