Японы Ерөнхий сайдын тухай хуурамч мэдээлэл Монголд түгээжээ

Тэгвэл уг мэдээллийг нягталж шалгахад зураг эвлүүлсэн байжээ. Мөн япон хэл дээрх текстэд Ерөнхий сайд гамшиг болсон газартай танилцсан тухай л өгүүлжээ. Харин түүний доод хэсгийн зургийг эвлүүлэн хуурамчаар хийжээ.

Уг зурган дээрх үйл явдал бол 2019 оны 10 сарын 17-ны өдөр Японы зүүн хойд хэсгээр далайн хүчтэй хар шуурганд өртсөн Фукушима, Мияги зэрэг мужийн гамшиг болсон газар Ерөнхий сайд Абэ Шинзо очиж танилцаж байх үеийн зураг ажээ.

Ерөнхий сайд гамшгийн байдалтай танилцаж байх үеийн бичлэгний зураг

Харамсалтай нь уг мэдээллийг зарим сэтгүүлчид болон УИХ-ын даргын зөвлөхийн ажлыг хийж байсан хүн зэрэг нийгэмд итгэл үнэмшил төрүүлэхүйц хүмүүс түгээж буй нь хуурамч мэдээлэлд автах иргэдийг улам тэлсээр байна.

Төстэй мэдээлэл

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна” гэх мэдээллийг оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийг https://xyznews24.com гэх сайт оруулсан бөгөөд тухайн мэдээлэлд “Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр […]

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг 2025.10.10-ны Баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ үеэр өмнөх Засгийн газрын тэргүүн, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонхын санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй” хэмээн хэлсэн. Энэхүү мэдээллийг нягтлуулах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2024 он бол хамгийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх