Пфайзер вакцины дараах үхэл Японд 751 хүрлээ – ХУДАЛ

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ

ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод

“ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ.

Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа.

Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо (графикийн улаанаар хүрээлсэн хэсэг) харьцангуй өндөр байгаа бөгөөд 2, 3 дах өдрөө олон хүн нас барсан байна. Пфайзер вакцин хийлгээд нас барсан 20-50 орчим насны хүмүүсийн үхлийн гол шалтгаан нь вакцинаас үүдэлтэй зүрх судасны өвчин ба түүн дотор тархины цус харвалт, гол артерийн судасны дотор хана урагдах, зүрхний шигдээс хамгийн их байна.

#Монголд ковидоос болж нас барсан хүний

#тоо_782 хүрсэн ч үүнийхээ #шалтгааныг_вакцин_гэж огт хэлэхгүй байгаа юм” гэжээ.

Түүний постыг 149 хүн шэйрлэж, 115 хүн лайк дарсан байна.

Дээрх агуулгыг нягталлаа.

FactCheck:

2021 оны долдугаар сарын 21-нд Японы эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгаалал, шинжлэх ухааны зөвлөлийн 62 БИШ, 64 дүгээр ээлжит хуралдаан болжээ.

Тус хуралдааны мэдээллээс үзвэл

Pfizer вакцин:

2021.2.17-2021.7.16 хооронд Pfizer вакциныг хийлгэснээс хойш нас барсан нийт хүний тоо 746 болжээ.

Мэргэжилтнүүд дээрх 746 тохиолдлын дотроос долдугаар сарын 11-н хүртэл бүртгэгдсэн 663 нас баралтыг Pfizer вакцинтай шалтгаан, үр дагаврын хамааралтай эсэх талаар судалж доорх үнэлгээг хийсэн байна.

3 тохиолдол- Өвчтөний нас барсан нь вакцин хийлгэсэнтэй шалтгаан үр дагаврын хамааралгүй.

660 тохиолдол-Бодит мэдээлэл дутуу байгаа зэргээс шалтгаалж өвчтөний нас барсан нь вакцин хийлгэсэнтэй шалтгаан үр дагаврын хамааралтай эсэх талаар үнэлгээ өгөх боломжгүй гэжээ.

Moderna вакцин:

2021.5.22-2021.7.16 хооронд Moderna вакцин хийлгэснээс хойш нас барсан хүний нийт тоо 5 байна.

Мэргэжилтнүүд дээрх 5 тохиолдлын дотроос мөн долдугаар сарын 11-н хүртэл бүртгэгдсэн 4 нас баралтыг Moderna вакцинтай шалтгаан үр дагаврын хамааралтай эсэх талаар судалж доорх үнэлгээг гаргажээ.

4 тохиолдол– Бодит мэдээлэл дутуу байгаа зэргээс шалтгаалж өвчтөний нас барсан нь вакцин хийлгэсэнтэй шалтгаан үр дагаврын хамааралтай эсэх талаар үнэлгээ өгөх боломжгүй гэсэн байна.

Япон улсад вакцин хийлгэсний дараа бүртгэгдсэн гэх дээрх 751 тохиолдлын тухайд (Pfizer болон Moderna вакцин хийлгэсэн хүмүүсийн нэгтгэсэн тоо) вакцинаас шууд үүдэлтэй бус, зүрх судас, мэдрэлийн системийн архаг суурь өвчтэй эмчийн хяналт дор байсан өвчтөнүүд мөн үүнд багтсан болохыг нэмж тайлбарлах хэрэгтэй. 

Японы эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн хамгаалал, шинжлэх ухааны зөвлөлийн дээрх ээлжит хуралдааны мэдээллийн талаар NHK долдугаар сарын 21-ний өдөр доорх мэдээг гаргажээ.

“Долдугаар сарын 11-ний байдлаар COVID-19-ийн эсрэг Pfizer, Moderna вакциныг  ойролцоогоор 37,600,000 иргэн хийлгээд байгаа бөгөөд үүнээс 667 хүн вакцин хийлгэснээс хойш нас баржээ. Энэ талаар эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дээрх нас барсан тохиолдлуудаас вакцинтай шалтгаан үр дагаврын хамааралтай гэж тодорхойлогдсон тохиолдол гараагүй гэж мэдэгдэв” гэжээ.

Монгол Улсын хувьд 2021.02.23-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн. 2021.07.29-ний байдлаар коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байгаад нас барсан хүний тоо 829 болсноос 823 нь вакцинжуулалт эхэлснээс хойш нас баржээ. Эдгээр иргэний нас баралтын шалтгаан нь коронавирусийн халдварын хүндрэлээс шалтгаалсан хэмээн ЭМЯ тайлбарлаж буй.

Хүндэрч нас барж байгаа хүмүүсийн 80-90% нь вакцин хийлгээгүй, эсвэл зөвхөн нэгдүгээр тундаа хамрагдсан байгааг ХӨСҮТ-ийн судалгаагаар тайлбарлаж байна.

Тухайлбал, 2021.07.08-нд нас барсан есөн хүний тав нь огт вакцин хийлгээгүй, нэг хүн нь нэг тун, нөгөө хүн нь хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авч хүндэрсэн. Нэг тохиолдол нь цусны хавдартай хүн байсан гэдгийг ХӨСҮТ мэдээлсэн.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар КОВИД-19-ийн халдвараар нас барагчдын ихэнх буюу

  1. 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй
  2. 20.7 хувь нь бүрэн тунд
  3. 17.6 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байна гэж дүгнэсэн.

Тиймээс дээрх иргэний пост дахь мэдээлэл ХУДАЛ, иргэдийг төөрөгдүүлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяртай хамтран нягтлав.

Эх сурвалжууд:

https://www.mhlw.go.jp/content/10601000/000809324.pdf

https://www.mhlw.go.jp/content/10601000/000809325.pdf

https://www3.nhk.or.jp/news/html/20210721/k10013153201000.html

https://www.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=COVID_vaccine_2021.7.05.pdf&ln=Mn

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Amar Erdene гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.07-нд дараах постыг нийтэлжээ. Үүнд “Бид буюу хүн төрөлтөн ирээдүйд ямар нэг ургын гажиггүй ген буюу монгол зэрлэг дархлааг хайх боловч, тэр үед та нарын хийсэн өнөөдрийн вакцины гайнаас болж өөрийгөө хамгаалах дархлаагүй мал мэт болно. Дархлаан систем төрөхөөсөө асар хүчтэй кодтой бөгөөд, ямар ч нөхцөлд тэсэн амьдрах […]

АН-ын сонгуулийн штабаас “Хар тамхи, хар жагсаалт, хар бүхнээс салж төрөө засъя” гэх видео контентыг гаргажээ. Тухайн контентод УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Жаргалтулгын Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, цагдан хорионоос суллагдаж, тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа хийн, сонгогдохоор улайрч байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл уг асуудлыг нягтлахад дээрх мэдээлэл […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

Дахин нийтлэв… Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин […]

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм. Нэр Хариуцагч Зарцуулсан мөнгө($) Сурталчилгааны тоо Ард түмний ялалт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх