Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани НӨӨЦИЙН МАХ нийлүүлсэн нь үнэн

“Цан сан тиан ий”, “Дун юань хаа” ХХК гэх Хятад компаниудын үйлдвэрлэсэн НӨӨЦИЙН МАХ-ны шошго бүхий зураг, хятадуудаар стратегийн хүнсээ бэлдүүлэхийг эсэргүүцсэн пост, сэтгэгдлүүд сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарж байна.

Дурьдвал:

“Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж, аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.”

“Махны зах зээлийг Хятадууд базсан нь үнэн бололтой. Энэ бол эмгэнэл”, “Үгүй байгаа даа, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих хэрэгтэй”, “Хужаагаар хүнсээ бэлдүүлдэг бол үнэхээр эмгэнэл. Хүнсээ ядаж хужаагаас авмааргүй байна” гэх мэтээр бичсээр байна.

Постуудыг олон удаа түгээсэн байх бөгөөд зөвхөн Лодойн Алтансүх гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Махаа хөлдөөгөөд, нөөцөлчих үндэсний компани алга уу. Хүнсний аюулгүй байдал, монгол залуусын ажлын байр хаана байна вэ” хэмээн дээрх зургийн хамт нийтэлсэн постыг нийгмийн сүлжээнд 1.2 мянга гаруй хүн хуваалцжээ.

Тэгвэл энэхүү мэдээллийг ХХААХҮЯ үгүйсгэж, дөрөвдүгээр сарын 21-ны өдөр албан ёсны мэдээллийн сайтдаа “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ” хэмээх тайлбарыг хийсэн байна. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энэ линкээр орж уншина уу.

FACT CHECK сүлжээний сэтгүүлчид дээрх мэдээллүүдийг нягтлан шалгалаа. 

“Цан Сан Тиан Ий”, “Дун Юань” ХХК-ууд Монгол улсад ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

Цан Сан Тиан Ий Tsan Sen Tian Ii ХХК нь Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг.

Дун Юань Dong Yuan ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 19 ны өдөр үүсгэн байгуулагдсан. Мөн Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, мал аж ахуй, газар тариалан, гадаад худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг ажээ.

Нэр бүхий дээрх хоёр компани нь монгол улсаас мах бэлтгэн, боловсруулж экспортлох, хятадын зах зээлд нийлүүлэх эрхтэй, лицензтэй компаниуд юм байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ы Хүнсний үйлвэрийн бодлогын хөгжлийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодруулахад “Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, дотоодын хэрэгцээнд зориулж боловсруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг 40 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээртэй бид жил бүр бодлогын гэрээ байгуулдаг. Тус гэрээнд мах экспортолдог компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт бэлдсэн махныхаа 10 хувийг хямд үнээр зах зээлд нийлүүлэх талаар тусгасан байдаг юм. Үүнийг Засгийн Газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолоор хуульчилсан. Энэ хүрээнд дээрх компаниуд бэлтгэсэн махныхаа 10 хувийг нөөцийн махны үнээр дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. Түүнээс бид хятадуудаар нөөцийн махаа бэлдүүлсэн юм байхгүй” гэлээ.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 2020 оны гуравдугаар сарын 08-ны өдөр Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ хавар махны хангамжид тасалдал үүсэхгүй” ярилцлагадаа “Манай улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах бий.  Манай улсын 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлдсэн байгаа. Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан” хэмээн ярьсан байна.

Шошго дээрх тухайн үйлдвэрүүдийн утсаар холбогдон тодруулахад нөөцийн мах нийлүүлж байгаа гэлээ.

Тэгэхээр Цан Сан Тиан Ий Tsan Sen Tian Ii, Дун Юань Dong Yuan гэх гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсад бүртгэлтэй компаниуд нь монголын зах зээлд НӨӨЦИЙН МАХ нийлүүлсэн нь үнэн. 

МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛСАН: Fact Check Mongolia

Г.Ганцэцэг, MyDarkhan.mn

О.Бат-Ундрах, Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин

Ц.Чимэддондог, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв

 

 

  

Төстэй мэдээлэл

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа

Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш Arslan.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудаст 2022 оны 9-р сарын 2-ны өдөр “Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс“ гэсэн тайлбар бүхий хогийн саванд хийсэн баглаатай цэцэгсийн зургийг оруулжээ. Уг постод 10 цагийн дотор 1100 хүн хариу үйлдэл үзүүлсний 515 нь уйлж буй, 205 нь ууртай эможи дарсан […]

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

…Тэтгэврийн зээл авмааргүй байдаг ч авахаас өөр аргагүй байх юм. Нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас тэтгэврийн зээлээ авч байгаад эмчилгээний ор авчихсан. Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй л бол болохгүй юм. Ахмад насны эмнэлэгт үнэгүй хэвтэх боломжтой ч үнэгүйд нь тааруулаад эмчилсэн болоод л гаргадаг болохоор төвийн том эмнэлгээ бараадмаар байдаг. Гэтэл оочир […]

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг […]

Товч агуулга Соёлын яам сүүлийн нэг сарын хугацаанд бүс нутгийн болон олон улсын чанартай ямар нэг арга хэмжээнд оролцоогүй. Ялангуяа, Итали улсад болсон “Дорно дахин” фестивальд Соёлын яам ямар нэг хэмжээгээр оролцоогүй. Бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх