Д.Сарангэрэлийн хэлсэн 159 сая жуулчин манай улсыг сонирхсон гэдэг үнэн үү

Монголын аялал жуулчалын салбарт сүүлийн үед зуун сая давсан тоог ойр ойрхон иш татах болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн 400 сая жуулчин хүлээн авах талаарх яриа намжиж амжаагүй байтал БОАЖ-ын шинэ сайд бас л зуун сая давсан жуулчны тухай ярьсан нь “Өдрийн сонин”-ы 2020 оны есдүгээр сарын 8-ны 179 дугаарт нийтлэгджээ.

Тодруулбал, “Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон” гэх гарчигтай ярилцлагыг тус сонинд өгсөн байна. Энэ талаар тэрбээр “Хүн амынхаа дунд корона алдаагүй, үзэсгэлэнт унаган байгаль, түүх, соёлын дурсгалт өвтэй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор гаднын жуулчдын манай улсыг сонирхох хандлага нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Интернэтээр аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болжээ” гэжээ.

157 сая жуулчин гэдэг бол гурвсан сая хүн амтай манай улсын хувьд асар өндөр тоо. Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар Монгол Улс 2019 онд 570,262 сая жуулчин хүлээн авсан

Гэвч энэ тоог сар хүрэхгүй хугацааны өмнө БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан өөр агуулгаар тайлбарласан ба интернэтийн хайлт бус, Монголд аялах хүсэлтэй жуулчдын тоо 2019 онд 157 сая болсон гэж байв.

Тодруулбал, Д.Сарангэрэл сайдыг орон нутагт ажиллаж, Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцах үеэр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Монголд аялах хүсэлтэй жуулчдын тоо 2018 онд 114 сая байсан бол 2019 онд 157 сая болж өссөн. Энэ их эрэлтийг хангахын тулд бид түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудыг хийх замаар Монгол Улс тэр дундаа орон нутаг руу чиглүүлэх урсгалыг бий болгож байгаа юм. Өмнө нь түүхэн аялал жуулчлалын газруудад хоосон газар үзүүлснээр эдийн засгийн урсгал багатай байдаг байсан. Харин өнөөдрийн энэ бүтээн байгуулалтуудаар дамжуулан нутгийн иргэд шууд үр ашгийг хүртэх боломтой болж байна” хэмээн ярьсан билээ.

Тэгэхээр нэг яамны хоёр удирдах албан тушаалтан 159 сая ба 157 сая гэсэн хоёр өөр тоо хэлсэн бөгөөд чухам энэ тоог хаанаас эх сурвалж болгон ашигласан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсангүй.

157 сая жуулчин гэдэг бол гурвсан сая хүн амтай манай улсын хувьд асар өндөр тоо. Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар Монгол Улс 2019 онд 570,262 сая жуулчин хүлээн авсан. Энэ нь манай улсын хувьд рекорд. Тиймээс энэхүү тоо үнэхээр бодит эсэхэд эргэлзээ үүсээд байгаа юм.

Аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч дэлхийн 10 орны нэгдүгээрт эрэмбэлэгддэг Франц улс л гэхэд өнгөрсөн жил коронавируст халдвар тархаагүй байх үед 86.9 сая жуулчин хүлээж авчээ

Бид БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай холбогдож тодруулахад тэрбээр “Аялал жуулчлалын технологийн тэргүүлэгч Amadeus- https://amadeus.com/en компанид бид 2019 онд анх удаа хүсэлт гарган төлбөр төлж, Монгол жуулчлах хүсэлтэй хүмүүсийг тоо статистикийг авах болсон. Тус компанийн системийг ашиглан хүмүүс тухайн орон руу хэдэн сард жуулчлахад тийзийн үнэ ямар байх, зочид буудлын захиалга зэрэг мэдээллийг хайдаг буюу зөвхөн жуулчлах зорилгоор хайлт хийдэг. Энэ бол google-ээр Монголын талаар хийсэн хайлтын тоо биш. Яг одоо байгаа бодит тоогоор 162 сая хүн байгаа. Тухайлбал, БНСУ-аас Монголд жуулчлах хүсэлтэй хайлт хийсэн 42 сая хүн байна” гэсэн юм.

Энэхүү сайт нь төлбөр төлсөн тохиолдолд мэдээлэл өгдөг бөгөөд албаны эх сурвалж зохих төлбөрийн дагуу авсан болохыг дурдлаа.

Сонирхуулахад аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч дэлхийн 10 орны нэгдүгээрт эрэмбэлэгддэг Франц улс л гэхэд өнгөрсөн жил коронавируст халдвар тархаагүй байх үед 86.9 сая жуулчин хүлээж авчээ.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 10 орон 2019 онд хэчнээн жуулчин хүлээн авсан талаар сонирхвол

  1. Франц 86.9 сая
  2. Испани 81.8 сая 
  3. АНУ 76.9 сая
  4. БНХАУ 60.7 сая 
  5. Итали 58.3 сая 
  6. Мексик 39.3 сая 
  7. Их Британи 37.7 сая 
  8. Турк 37.6 сая
  9. Герман 37.5 сая 
  10. Тайланд 35.4 сая гэсэн үзүүлэлтэй байна. 
Төстэй мэдээлэл

Монгол Улс ураны томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төсөлд уран олборлохтой холбоотой суурь АМНАТ ашигт малтмал борлуулалтын орлогын 5% байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үийн өсөлтөөс хамааран 0-9% байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын […]

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Товч агуулга Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Уг постод, “Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш мэдээллийн дайн олон улсад зэрэгцээд гарч эхэлснийг бид мэднэ. Тэгвэл Монголын фэйсбүүк орчинд Оросын пропаганда, хуурамч мэдээлэл хэрхэн тархсан, ямар шинж чанартай байгааг тодорхойлох зорилгоор Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хоёр дахь удаагаа мониторинг хийсэн юм. 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээллийг дайнтай холбоотой буюу орос монгол ахан дүүс, […]

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2-т Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан. Өнгөрсөн найман […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх