Fact check: Хүүхдийн автобустай холбоотой мэдэгдлийг нягталж шалгав

“Сургуулийн автобустай холбоотой хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч буй буруу ташаа мэдээлэлтэй холбоотой” хэмээн тодотгоод “Моннис Моторс” ХХК хүүхдийн автобустай холбоотой мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэглийг бид дараах байдлаар нягталлаа. 

Моннис: Нийслэл хотын хүн амын тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн нь боломжтой нэг нь хүүхдээ суулган хотын гудамд олон цагаар түгжрэн, боломжгүй нэг нь халтиргаа гулгаа, гэрэлтүүлэггүй замаар хүүхдээ хөтлөн олон километрийг туулах шаардлагыг бий болгож байна.

Фактчек: Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд хийсэн Хүн амын тооллогоор Улаанбаатар хотын иргэдийн тоо 1,539,810 байна. Энэ нь 2018 оноос 48,435 хүн буюу 3%-аар өссөн бол 2010 оны түвшнээс 295 мянга гаруйгаар буюу 19% өсжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 3 орчим хувиар тогтмол өсөж ирсэн байна. Харин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо 2010 оны байдлаар 568,866 байгаагийн 417,383 нь суудлын автомашин байгаа юм. Суудлан автомашины тоо 19,393 буюу 4.6% өссөн дүн. 2012 онтой харьцуулахад суудлын автомашины тоо Улаанбаатар хотод 159,256-аар буюу 38% нэмэгджээ. Эндээс харвал Улаанбаатар хотын хүн ам бус, автомашины тоо огцом өссөн байна. 

Моннис: Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хэмжээнд сургууль эхлэх, тарах цагаар сурагчдийг тээвэрлэж байгаа 100,000 гаран мянган тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болгож үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл 10-20 хувиар буурах боломжтой гэж судалгааны дүгнэлт байдаг. 

Фактчек:  Тэгвэл өнгөрсөн жил 33 чиглэлд 40 автобус сурагчдад үйлчилсэн бөгөөд өдөрт давхардсан тоогоор 5,000 хүүхэд сургуулийн автобусаар зорчиж байсан талаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа iKon.mn сайтад өгсөн тодруулгадаа дурдсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр замын ачааллыг 3% бууруулсан гэсэн дүгнэлт гарсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэвлэлд ярьсан. Тэгэхээр хэдийгээр 75 хүүхдийн автобус хөдөлгөөнд оролцох ч Моннис моторс ХХК-ын мэдэгдэлд дурдсанчлан 100 мянга гаран тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйн дээр авто замын түгжрэл 10-20 хувиар буурна гэдэг нь бодит байдал дээр асуулт хэвээр үлдэж байна. 

Моннис: Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй 130 мянган ам долларын үнэтэй гэх мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд үнийг хөөрөгдөн олон нийтийг төөрөгдүүлж улс төрийн зорилгоор ашиглах бусармаг зорилгыг агуулж байна гэж бид үзэж байна. Эдгээр 56 сурагчийг тээвэрлэх автобусыг нийлүүлж буй үнэ нь улс хоорондын тээвэр, гаалийн татвар, НӨАТ, 3 жилийн үйлдвэрлэгчийн болон ханган нийлүүлэгчийн чанарын баталгаа, нийлүүлэгч компаний хүлээх урт хугацааны ханшийн эрсдэл, үнийн өсөлтийн нөлөөлөл зэргийг багтаасан зах зээлд өрсөлдөхүйц, үнэн хэрэгтээ тансаг зэрэглэлийн нэг жип машины үнэнд ч хүрэхгүй байхад улс төржүүлэн нийгмийн сайн сайхны төлөө олон талын хүчин чармайлт, оролцоотойгоор хийгдэж буй төслийг саатуулах нь зөв бус хэмээн үзэж байна.

Фактчек: Dong Fenf Motor Indutry компанийн сургуулийн автобусуудыг үнийг судлахад alibaba.com сайтад тавигдсанаар хамгийн үнэтэй нь 113,000 ам.долларын үнэтэй байна. Уг автобус нь 24 хүүхдийн суудалтай, тансаг кабинтай, түлшний зарцуулалт багатай зэрэг давуу талтай байна. 

Харин Моннис компанийн дурдсанчлан 56 суудалтай нь дөхөх 52 хүүхдийн суудалтай автобусны хамгийн өндөр ханштай нь 72,500 ам.доллар байна.

Тус автобус нь euro4  стандартын хөдөлгүүртэй ажээ. Энэ сайтад мөн 60 мянган долларын ханштай байна.

Моннис компаний “Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй 130 мянган ам долларын үнэтэй гэх мэдээлэл нь үндэслэлгүй” хэмээн үнийг үгүйсгэсэн ч бодит үнийн талаар мэдэгдэлдээ мэдээлэл өгөөгүй байна. Харин одоогоор албан ёсны эх сурвалж болох Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч асан, сая орон нутгийн сонгуулиар шинээр төлөөлөгч болон сонгогдсон Б.Отгонсүх тус автобусуудын үнэ 130 мянган ам.доллар болохыг хэвлэлд хэлсэн удаатай.

Моннис: Үнэн хэрэгтээ тансаг зэрэглэлийн нэг жип машины үнэд ч хүрэхгүй.

Фактчек: Хэдийгээр Моннис дээрх мэдэгдэлдээ нэг бүрийн үнийн талаарх мэдээлэл огт өгөөгүй боловч хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудастаа “130 мянган доллараар худалдаж аваагүй байна! Үнийг нь сонирхож буй хүмүүс бодвол тоонд тун сайн байх. 20 тэрбум төгрөгийг 75 автобусанд хуваагаад үзнэ бизээ!” гэжээ. Түүний хэлснээр хувааж тооцвол нэг автобусны үнэ 267 сая төгрөг буюу 93.4 мянган ам.доллар болж байна. Монгол дахь “Тоёота”-ийн борлуулагч “Мөнхада”, “Таванбогд моторс”-ийн борлуулдаг цоо шинэ машинуудын үнэтэй харьцуулбал, Land Cruiser VX2R, New Aero загвар 282.1 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн автобусны үнэ тансаг зэрэглэлийн жийп машины үнэтэй дүйж байна. 

Нягталсан: Р.Оюунцэцэг (ikon.mn)

Төстэй мэдээлэл

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх