Ж.Занаа: Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм – БАТЛАГДААГҮЙ

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ. 

Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.  

Түүний мэдээллийг бид нягталлаа. Мэдээллийг нягтлах явцад “Дэлхий дахинд вакцины эсрэг үзэлтэй хүмүүс ташаа, дутуу, буруу мэдээллийг тарааж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд анхааруулж байна” гэсэн мэдээлэл албан ёсны эх сурвалжуудад маш олон байсныг сануулъя. 

Ж.Занаа: Витамин Ц, Д байхад л болно. 

БАТЛАГДААГҮЙ. Хэдийгээр витамин С нь эсийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай боловч түүнийг КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ашиглахыг зөвлөдөг нотолгоо хангалтгүй байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үүднээс С витамин уух нь шинэ коронавирус үүсэхээс сэргийлж чадна гэсэн нотолгоо байхгүй болохыг Харвардын Анагаахын сургуулийн Ковид-19 эмчилгээний хуудсанд тэмдэглэжээ. Уг мэдээлэлд витамин С-г өндөр тунгаар хэрэглэх нь дотор муухайрах, таталт өгөх, бөөрөнд чулуу үүсэх зэрэг эрсдэлтэйг сануулсан байна.
БАТЛАГДААГҮЙ. Цар тахлын энэ үед хүмүүс гэртээ илүү их цаг зарцуулж буй тул эрдэмтэд нарны гэрэлд биеэ ээж, Д аминдэм ууж, яс, булчингийн эрүүл мэндийг сайжруулахыг зөвлөж байгаа ч энэ нь КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой гэсэн нотолгоо алга. Эмнэлзүйн туршилтууд үргэлжилсээр байгаа аж.  Хэрэв тухайн хүн үндсэн хоол тэжээлийн дутагдалтай бол дархлаа нь хангалттай биш байх ч энэ нь КОВИД-19-ийн эмчилгээтэй ямар ч холбоогүй бөгөөд халдварыг зогсоохгүй гэдгийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн КОВИД-19 мэдээллийн нэгдсэн хуудаст бичжээ. 

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан коронавирусийн вакциныг үгүйсгэсэн агуулгатай олон пост оруулсан бөгөөд туршилт гэжээ. 

БАТЛАГДААГҮЙ. Иймд бид вакцины талаар шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн Английн Ройтерс болон Германы Дойче Велле зэрэг томоохон гол эх сурвалжуудад өгсөн тайлбарыг хүргэж байна. Дойче Велле 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд BioNTech-ийн вакцины талаарх мэдээллийг нягтлахдаа вакцины талаар болон процедурын талаарх мэдлэг дутмаг байгаа нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байгааг дурджээ. Сүүлийн хэдэн жилд хөгжиж буй РНХ вакцины талаар олон судалгаа хийгдсэн байна. Энэ нь энгийнээр хэлбэл, мессенжер РНХ гэгддэг технологийг ашигладаг вакцин. Хүний биед вирусийг үүсгэдэг COVID-19 генетикийн кодын жижиг хэсгүүдийг ашигладаг. Дараа нь дархлааны систем вирусийг таньж, түүнийг довтлох эсрэг бие үүсгэж эхэлдэг. Энэхүү вакцины давуу тал нь богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой.  РНХ нэвтрүүлэх нь хүний ​​биеийн ДНХ-ийн дарааллыг ямар ч байдлаар өөрчлөхгүй болохыг Германы Вакцин, био анагаахын холбооны хүрээлэн тэмдэглэжээ.  

Мэдээлэл ба Аюулгүй байдлын Хяналтын Зөвлөлийн өгсөн өгөгдлийг ашиглан хийсэн дүн шинжилгээгээр Moderna-ийн вакцины судалгаагаар аюулгүй байдлын томоохон асуудлууд илрээгүй гэжээ. Гаж нөлөөний хувьд хөнгөн дунд зэрэг байсан буюу 

  • ядаргаа (9.7%)
  • толгой өвдөх (4.5%)
  • өвдөлт (4.1%)
  • тарилгын талбайн улайлт (2.0%) гэсэн үр дүн гарсан байна.

Pfizer / BioNTech нь үүнтэй ижил үр дүнг мэдээлжээ (ядаргаа 3.8%, толгой өвдөх 2.0%).

Иймд олон нийтийн сүлжээгээр өгсөн түүний мэдээлэл иргэдийг төөрөгдүүлсэн, батлагдаагүй болохыг эдгээр мэдээлэл харуулж байна

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байна. Тухайлбал, Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын […]

Сонгуулийн санал хураалт эд явагдаж байгаа энэ үед

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх