Цахилгаан болон халаадаг тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр пэйж 2026.06.21-нд дараах постыг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Пост дээр ашигласан зурагт Их Британийн Эрүүл мэндийн яам буюу Department of healt гэсэн эх сурвалж дурдаад “Цахилгаан болон халаадаг тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэж бичэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн томоохон байгууллагуудын логог оруулжээ.

Factcheck 1:

“Цахилгаан болон халаадаг тамхи янжуураас 95% хор багатай” гэж шууд, бүх бүтээгдэхүүнд, албан ёсны батлагдсан үнэн мэт хэлэх нь төөрөгдүүлсэн байна. Учир нь анх 2015 онд Английн Нийгмийн эрүүл мэндийн газар буюу Public Health England (PHE)-ийн нийтэлсэн тайлан, хэвлэлийн мэдээнд дурдсан энэ тоо өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа ажээ.

The Lancet сэтгүүл PHE-ийн “95%” гэсэн дүгнэлтийг шүүмжилсэн бөгөөд энэ тоо нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нотолгоонд биш, харин 12 хүний санал бодлоос гаргасан нэг судалгаанд тулгуурласан бөгөөд тус судалгааны зохиогчдын зарим нь тамхи болон цахилгаан тамхины салбартай санхүүгийн холбоотой байсан гэжээ.

The Lancet сэтгүүлийн “E-cigarettes: Public Health England’s Evidence-based Confusion” нийтлэлдээ уг “95%” тоо шинжлэх ухааны үндэслэлгүй, дур зоргоор тогтоосон гэдгийг баталгаажуулсны дараа BMJ сэтгүүл ч мөн энэхүү судалгааг шүүмжилжээ.

Яг өнөөдрийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Их Британи улс 2026.04.29-нд Тамхи болон цахилгаан тамхины хуулийг баталж, никотины хэрэглээгүй нэгэн шинэ үеийг бүтээх “түүхэн” зорилт тавьж, 2009.01.01-нээс хойш төрсөн иргэддээ электрон тамхи худалдахыг бүрэн хориглосон бодлогоо зарлаад буй.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA), АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг албан ёсны байгууллагууд цахилгаан тамхи нь никотин, донтуулах нөлөөтэй, уушги-зүрх судасны эрсдэл, хорт химийн бодис агуулсан, хүүхэд, залуусын тархины хөгжилд сөрөг нөлөөтэйг анхааруулсаар байна. 

Factcheck 2:

• Cochrane /Cochrane Review нь хамгийн өндөр түвшний нотолгоонд тооцогддог байгууллагуудын нэг/ – https://bit.ly/3TzB2si

Factcheck:

Кокрейн (Cochrane)-ээс 2025.11 сард танилцуулсан, постод эш татсан судалгаа нь ердийн тамхинаас гарах гэж хичээж байгаа насанд хүрэгчдэд зориулсан бөгөөд илүү их нотолгоо хэрэгтэй байгааг онцолжээ.

Мөн Cochrane 2025 review буюу сүүлийн үеийн судалгаанд никотинтой e-cigarette нь насанд хүрсэн тамхичдад тамхинаас гарахад NRT-ээс илүү үр дүнтэй байж болох ч “аюулгүй” эсвэл “95% хор багатай” гэж дүгнээгүй байна. 

БНСУ Үндэсний хэмжээний кохорт судалгаа https://l1nq.com/o5tk7ey

Factcheck:

Энэхүү судалгаа нь Өмнөд Солонгосын 5.1 сая гаруй насанд хүрсэн эрэгтэйчүүдийг хамруулсан маш том хэмжээний түүвэр дээр үндэслэн уламжлалт тамхи (CC) болон утаагүй/шатаадаггүй никотины бүтээгдэхүүн (NNTP – үүнд цахилгаан тамхи болон халаадаг тамхи орно) хоорондын шилжилт зүрх судасны өвчинд (CVD) хэрхэн нөлөөлж буйг судалжээ. 

Үр дүнд нь утаагүй болон халаадаг тамхи нь уламжлалт тамхийг ор тас хаяж, юу ч хэрэглэхгүй байхтай харьцуулахад зүрх судасны өвчний эрсдэлийг 31%-70% хүртэл хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Тиймээс “Тамхи татдаг хүмүүс ямар нэгэн утаагүй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр тамхийг бүрэн хаях нь ирээдүйд зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг хамгийн ихээр бууруулах ашиг тустай” гэж дурдсан байна.

European Union – https://bit.ly/3INR1hq

Factcheck:

Европын холбоог эш татсан энэхүү судалгаа нь 2008 оны хоёрдугаар сарын судалгаа буюу өнөөдөр эш татахад хэт хуучирсан байна. Уг судалгаанд утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь донтуулах шинж чанартай бөгөөд эрүүл мэндэд хортой, хавдар үүсгэдэг болохыг дурдаж байжээ. Мөн бүх төрлийн утаагүй тамхи никотин агуулдаг бөгөөд хүчтэй донтуулдаг. Тамхинаас гарах хэрэгсэл гэж үзэх нотолгоо хангалтгүй гэжээ.

АНУ-ын Шинжлэх ухаан, Инженерчлэл, Анагаах ухааны Үндэсний Академиуд (NASEM) – https://bit.ly/3x6MYtW

Factcheck:

АНУ-ын Шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны үндэсний академийн (NASEM) шинжээчдийн хорооноос гаргасан энэхүү тайлан нь 2018 оны нэгдүгээр сарынх буюу мөн л хуучирсан судалгаа байна.

Электрон тамхи нь уламжлалт тамхийг бүр мөсөн орхиж буй насанд хүрэгчдэд хор хөнөөлийг бууруулах давуу талтай боловч огт хоргүй бүтээгдэхүүн биш гэжээ. Нэн ялангуяа залуучуудыг тамхинд уруу татах эрсдэлтэй, электрон тамхины шингэн нь урт хугацаанд хавдар, зүрх судасны өвчин зэрэг эрүүл мэндийн үр дагавартай байх нь бүрэн судлагдаагүй, эрсдэл дагуулсан бүтээгдэхүүн гэдгийг анхааруулж байна.

• АНУ-ын Хүнс, эмийн хяналтын байгууллага (FDA) – https://bit.ly/43qh5IC

• АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) – https://bit.ly/3Ts7bBZ

Factcheck:

Энэ хоёр линк нь орох боломжгүй байв.

Ийнхүү дээрх постод ашигласан агуулгууд, эх сурвалжуудыг нягтлахад эрүүл мэндийн эрсдэлийн түвшин бага гэж шууд дүгнээгүй байна.

Тиймээс дээрх пост нь зорилготой буюу олон улсын гол эх сурвалжуудыг ашигласан ч мэдээллийг бүрэн хүргээгүй, ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа мэдээлэл байна.

“Зуршлаа өөрчилье” хөтөлбөрийн тэргүүн Б.Цогт-Очир нь өмнө нь цагаан нөмрөгтэйгөөр тамхины талаар олон нийтэд ташаа мэдээлэл хүргэдэг байсныг эмч, мэргэжлийн байгууллагууд “Эмчийн дүрээр нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй буруу мэдээлэл түгээж байна” хэмээн шүүмжилсний үр дүнд тэрбээр цагаан нөмрөгөө “тайлж” байжээ.  



Төстэй мэдээлэл

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов. Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. […]

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин […]

Хотын экс дарга С.Амарсайхан 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан дүүжин тээвэр мөн л цар тахалтай холбоотой 2025 онд ашиглалтад орохоор болж хойшилсон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны намраас туршилтыг эхлүүлнэ гэж мэдээлсэн бөгөөд тус төслийн ажил 2025 онд дөнгөж эхлээд байна.

Арванхоёрдугаар сарын турш Factcheck.mn бага насны хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн. “Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээх энэ үгийг бүх хүн мэддэг боловч мэдэхээс цаашгүй болжээ. Монгол Улсад шүдний асуудалгүй айл өрх гэж байхгүй болсныг мэргэжлийн хүн хэлж байна. Гол нь энд зөвхөн шүдний асуудлыг яриад байгаа биш, түүнээс үүдсэн бусад өвчлөл […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх