Д.Гүн-Үйлс: Бэлгэдэл бол манай зүрхэн соёл 

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарах гэж байна. Монголчууд уламжлалт Цагаан сарын баяртаа зэхэж байгаа энэ үеэр уламжлал, соёл, түүхийн талаар “Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй товч ярилцлаа. 

-Цагаан сараар бидний дагаж мөрддөг олон ёс заншил бий. Гэвч яг алийг нь цэвэр монгол, алийг нь харь соёлын нөлөө гэж үзэх вэ? Энэ зааг ялгааг танаас асуумаар байна.

-Юуны өмнө Цагаан сар бол ердийн нэг идэж уух баяр биш, харин бэлгэдлийн баяр, ахмадаа хүндэтгэх том соёл юм. Манай монголчууд бол өнөө цагт “сүүлчийн могикан” мэт үлдсэн, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдэлчин ард түмэн. Ийм өргөн уудам нутагт, ийм олон мал сүрэгтэй, нүүдэлч сэтгэлгээгээ хадгалж үлдсэн улс бараг үгүй болжээ. Энэхүү нүүдлийн соёлын амин сүнс нь бэлгэдэл. Хэрэв бид бэлгэдлээ шинжлэх ухааны түвшинд судалж тогтоож чадвал энэ нь өөрөө боловсролын дээд эрэмбэ болохыг ойлгоно.

Цагаан сарын тэмдэглэгдсэн түүх Хүннүгийн үеэс эхтэй. Хятадын алдарт түүхч Сыма Цяний тэмдэглэлд хүннүчүүд нар, сарандаа мөргөж, Шаньюйн өргөөнд чуулж, ахмад настандаа хүндэтгэл илэрхийлдэг тухай бичсэн байдаг.

Хожмын түүхэнд, Их Монгол Улс, эзэнт гүрний бүрэлдэхүүний улсуудад ч энэ ёслол улам утга төгөлдөр болсон. “Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр, 1206 онд Чингис хаан дахинтаа хаанд өргөмжлөгдөөд Цагаан сарыг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр шилжүүлсэн бололтой байдаг. Үүнтэй санал нийлэх аваас Цагаан сар эртний Хүннүгээс эхтэй ч, хаврын тэргүүн сарын баяр болгосон нь Чингис хаан юм.

-Хүннүгийн үед тэмдгэлэж байсан, байгаагүй гэдэг маргаан бас мэр сэр байдаг юм билээ.

-Хүннүгийн үед Цагаан сар тэмдэглэж байсан тухай Сыма Цянь, түүний хүү, ордны түшмэл Сыма Тань нарын түүхэн тэмдэглэлд бичсэн байдаг. Мэдээж хятадууд энэ хүннүчүүдийн түүхийг бичиж үлдээе гэж бодоогүй л байх. Өрсөлдөгчдийнхөө, дайснуудынхаа талаар мэдээлэл цуглуулаад, эзэн хаандаа мэдүүлж байсан тэр бүх зүйлс нь өнөөдөр түүхэн эх сурвалжийн хэмжээнд яригдаад байгаа хэрэг. Монголд түүх судар байсан уу гэвэл байсан. Маш их хэмжээгээр байсан. Одоо ч манайд маш олон тооны судар бичиг, түүх соёлын дурсгалууд их бий.

Чингис хааны сүүл үе гэхээр 1370-аад он юм уу даа, монголчууд нутаг руугаа маш их хэмжээний, бүр хэдэн хасаг тэрэг ном, судар зөөж яваад Жү Юань Жаны босогчдод цохиулсан гэдэг. Нэг хасаг тэрэгт хэчнээн ном, судар багтах вэ гээд бодохоор тоо томшгүй их байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед маш их ном, судар шатаагдсан хэрэг. Түүнээс хойш ч их устгагдсан. Манжийн үед ч ялгаагүй. Энэ олон зууныг дамнан устгасаар байтал өнөөдөр ийм судар үлдэнэ гэдэг бол бичгийн маш их нөөцтэй байсан улсын шинж юм.

Өөрөөр хэлбэл,монголчууд ерөөсөө бичиг түүхээ хадгалж үлддэггүй, нүүдэлчин, бичгийн соёлгүй гэж ярьдаг нь өрөөсгөл. Монгол бол дэлхийг дамнасан маш том эзэнт гүрэн, маш олон бүрэлдэхүүн улстай байсан. Тухайлбал, Ил хаант улсын нутаг дэвсгэр дээр, Алтан ордны нутагт мөн ялгаагүй, Хятадад гээд л зөндөө олон түүхэн сурвалж үлдсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тэр үед монголчууд шинэ оноо хэрхэн угтдаг байсан бол? Одоогийнхоос юугаараа ялгаатай байв?

-Тухайн үеийн ёслол нь малч, нүүдэлч оршихуй сэтгэхүйдээ тулгуурладаг байж. Цагаан идээ, шүүс мах голлохоос гадна улс үндэстнийхээ төлөө гавьяа байгуулсан хүмүүсээ хөхиүлэн сайшааж, нэгэнт биелсэн зүйл хойшид биелэх зүйлийн баталгаа байдгийг бодолцон ирээдүйгээ төлөвлөдөг, бэлгэтэй үгсийг хэлцдэг байжээ. Харин өнөөгийн бидний мэдэх зарим соёл 300-аад жилийн өмнөөс буюу Манжийн үеэс нэвтэрч эхэлсэн.

-Тэгвэл өнөөдөр бидний “монгол” гэж эндүүрдэг харь соёл юу байна вэ?

-Олон юм бий. Жишээ нь, хөөрөг байна. Дундад зууны үеийн хамрын тамхинаас үүдэлтэй, Манжаар дамжиж манайд орж ирсэн зүйл. Мөн хэвийн боов, хадаг яндар ч Төвд, Энэтхэгийн шашин номын нөлөөгөөр манайд орж иржээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Монголчууд гаднын соёлыг зүгээр нэг хуулдаггүй, өөриймшүүлж “монголжуулж” чаддаг ард түмэн. Хөөрөг гаднаас орж ирсэн ч үнэт чулуу, алт мөнгөөр чимж, үндэсний хээ угалз шингээн өөрийн гэсэн бэлгэдэлтэй болгож эхэлсэн. Хэвийн боов гэхэд, түүнийг гурилан боов маягаар биш, харин цагаан идээгээр давхарлах боов мэт хэлбэртэй болгон хийх болж. Зөв сайхан эхлэл гэж боддог.

-Тэгвэл өнөө цагт Цагаан сарын ямар заншлыг өөрчилж, шинэчлэх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Өндөр гэгээн Занабазарын ууц таллаж буй зураг байдаг. Энийг нэг талаас ард түмнээ амны хишигтэй, мөр бүтэн, гэдэс цатгалан явахыг ерөөсөн ерөөл бэлгэдэл, нөгөө талаас ууц тавих эрэмбийг тодорхойлж өгсөн зураг гэж би ойлгодог. Өндөр гэгээний хэмжээний хүн л том ууц тавих эрэмбэтэй гэсэн санаа явж байж мэдэх юм. Энэ дагуу бодож үзвэл, өнөөгийнхөөр Төрийн тэргүүн, өндөр алба тушаалтнууд, эсвэл ураг овгийн ахмадууд тавихад зохимжтой болж таарна. Өндөр Гэгээнээс хойш хахир өвлийг өнтэй давсны бэлгэдэл болгож ууцыг мал хуй ихтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс тавьдаг болсон байх магадлалтай.

Төстэй мэдээлэл

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн. Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын […]

Нар зулай дээрээс төөнөсөн айхавтар халуун өдөр. Төрөлх хотынхоо эгэл жирийн хөдөлмөрч ард иргэдийн аж амьдралыг сурвалжлах даалгавар авсан шинэхэн сэтгүүлч миний бие өмнө нь хөл тавьж үзээгүй Зүүн салааг зорихоор шийдэв. Огт танихгүй айлд очоод, мэдэхгүй хүнийхээ аж амьдралыг нүдээр үзэж, чихээр сонсоно гэдэг нэг бодлын хачирхалтай хийгээд этгээд. Мэдээж ямар нэгэн алдаа гаргах […]

Товч агуулга Монголын морин спорт, уяачдын холбоо НҮТББ-ын Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагадаа уламжлал болсон хаврын морин уралдааныг цаашдаа тогтмол зохион байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлэх үеэрээ дараах мэдээллийг өгөв. “Хаврын уралдаан ч бай, зуны бүсийн уралдаанууд ч бай Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулалттай хийж байгаа уралдаанууд дээр энэ олон жилийн […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа.  – Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх