FACTCHECK: ХААН банкны лого ашигласан залилан огцом эрчимжив

“Төрсөн огноогоо дарж, KHAN BANK төслөөс танд хэдий хэмжээний мөнгө олгогдохыг мэдэж аваарай” гэсэн мэдээллийг фэйсбүүкт постолжээ. Гэвч энэ нь ХУДАЛ, залилангийн шинжтэй байгааг доор нягтлав.

Юуны өмнө ямар пэйж энэ мэдээллийг тараасныг шалгалаа. ХААН банкны логотой ч уг пэйж нь “Khan Consulting” гэсэн нэртэй байна. Энэ нэрэн дээр дараад орвол 2022.09.22-нд нээсэн пэйж боловч өөр ямар ч мэдээлэл орж байгаагүйг харж болно.

Page transparency гэсэн хэсэгт орж, Go to Ad Library буюу төлбөртэй мэдээлэл түгээсэн түүхийг нь харвал 2026.01.06-ны өдөр таван зэрэг төлбөртэй постыг Facebook, Messenger, Instagram, Threads гэсэн таван плотформд түгээжээ. Тэдгээр постын доор  VALUECHAINNETWOREX.COM гэсэн линк холбосон ба “Өргөдөл гаргах ойлгомжтой журам” гэсэн гарчигтай байна.

Энэ нь уг пост зорилготойгоос гадна гарчгаас нь харахад монгол текст биш болохыг илэрхийлж байна. Энд нь дарж ороход хуурамч хаяг болохыг репортолжээ.

Фэйсбүүк дэх анхны постын доор холбосон линкийг мөн шалгалаа. DIGITALASSETHORIZON.COM гэсэн линкийг холбосон байсан руу дарж орвол News.mn сайт руу үсэрч орж байна.

Гэвч хэдэн секундийн дараа “Та орос хэлээр ярьдаг уу?” гэсэн асуулттай цонх гарч ирж байгаа юм. “Хөтөлбөрт оролцохын тулд орос хэлийг анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай” гэжээ. Энэ найруулга нь мөн л монгол биш гэдгийг ойлгомжтой харуулж байна.

Доор нь “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр сонголт өгч байна.

“Үгүй” гэсэн сонголт хийхэд “Хандалт зөвшөөрөгдөөгүй” гэсэн бичиг гарч ирж байна.

Харин тийм гэсэн сонголтыг дарвал News.mn гэсэн сайтын мэдээ харагдах боловч доод хэсэгт олон нийтийг төөрөгдүүлсэн, илт мэдээлэл авч залилах шинж чанартай, огт өөр агуулга оруулж, өөр үйл явдлын зураг ашиглажээ.

Дээр дурсан VALUECHAINNETWOREX.COM гэсэн линкийг холбосон мөн ХААН банкны логотой өөр агуулгатай постууд ч олноор шэйрлэгдэж байна.

Уг холбоос руу ороход оросоор бичиг гарч ирж байгаа юм.

Цахим залилан газар авч байгаа ийм үед дээрх байдлаар шалган нягталж байхыг Factcheck.mn зөвлөж байна.

Төстэй мэдээлэл

Доржсэмбэ Мөнхбат нэртэй фэйсбүүк хэрэглэгч Сүхбаатар аймгийн шинэ хороолол гэнэ гэсэн бичигтэй улаан дээвэр бүхий хотхоны зургийг “Энэ шүү дээ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Түүний оруулсан зурагт 25 хүн сэтгэгдэл бичиж, 146 хүн шэйрлэжээ. Хэдийгээр өөрөө комментод “Мөн ч бай биш ч бай бид үүнийг л хүсэх хэрэгтэй” хэмээн бичсэн ч шэйрлэсэн хүмүүс Монголд барьж буй […]

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан 2021.10.15-нд Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаал дээр ирсэн иргэдийн байр суурийн тэрбээр Самандын Жавхлан пэйж хуудсаараа дамжуулан лайв хийснийг 102К хүн үзэж, 3.6К хүн лайк дарж, 2.2К коммент бичжээ. Уг бичлэгийн үеэр нэгэн эмэгтэй КОВИД-19-ийн эсвэр вакцины талаар ярьсныг @TuluiKH гэх твиттер хаяг жиргэсэн нь олон […]

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга

НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ 5 дахин илүү үзүүлэлттэй байгаа” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвтэй […]

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх