Factcheck: Нэгдүгээр сургууль постоо устгав

Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль сурагчдын дээрэлхэлт, зүй бус хандлагатай холбоотой гаргасан мэдэгдлээ устгажээ.

Тус сургууль 2025.10.16-нд сошиал хуудастаа дараах мэдэгдлийг гаргасан юм.

Энэхүү мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн бүлэг хүүхдүүд цахилгаан скүүтер ашиглаж, тоглоомын талбай дээр бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдэл гаргасан талаар Сэтгэл зүйч Уянга 2025.09.26-нд өөрийн Hariad Uyanga гэсэн фэйсбүүк хуудастаа мэдээлсэн.

Үүнээс хойш 20 хоногийн дараа сургуулийн зүгээс дээрх мэдэгдлийг гаргасан бөгөөд удалгүй устгасан юм.

Энэ талаар Нэгдүгээр сургуулийн захиргаанаас өнөөдөр (2025.10.17-ны 10:20 цагт) тодруулахад “Бид мэдэгдэлдээ агуулгын засвар хийх шаардлагатай болсон тул мэдэгдлээ устгасан. Уг постод компанийн нэр туссан, олон нийтэд буруу ойлголт өгч болзошгүй үг орсон зэргийг засаад дахин постоо оруулна” гэлээ.

Төстэй мэдээлэл

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay […]

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр […]

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх