Оросын хуурамч мэдээлэл, пропаганда ба “Firehose of Falsehood” загвар

Товч агуулга:

  • Нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга буюу пропаганда болон хуурамч мэдээллүүд байв.
  • Монголын фэйсбүүк дэх пропаганда мэдээлэлд ашигласан зураг, бичлэг нь тухайн посттой хамааралтай баримт биш, харин өөр цаг үе, газар нутагт болсон зургуудыг ашигладаг.
  • Тролл болон ботт байж болзошгүй аккаунтууд нь хувийн мэдээлэл, зураг байхгүй, ихэвчлэн олон дагагч нартай фэйсбүүк группүүдэд пропаганда агуулгатай постуудыг урт хугацаанд, олон давтамжтайгаар оруулдаг.
  • Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс илүүтэй Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг илүүтэй харлуулсан пропаганда хамгийн их байна.

ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав.

Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн вэбсайтуудаар гарсан дайнтай холбоотой мэдээлэл, постын тархсан байдал, агуулгад дүн шинжилгээ хийсэн бол энэ удаа зөвхөн фэйсбүүк орчныг сонгон авч, мониторингийн хамрах хүрээг өргөжүүлэн, дайнаас гадна Оростой шууд холбоотой стратегийн асуудлууд болох эрчим хүч, төмөр зам, цахилгаан станц, Орос болон АНУ, НАТО, барууны орнуудын харилцаа гэх мэт сэдвийг нэмж тусган, 500 орчим мэдээлэл, постод дүн шинжилгээ хийлээ. Анх хийсэн судалгаагаар 2023 онд Орос Украины дайнтай холбоотой үйл явдлын мэдээлэл сайтын орчинд хамгийн их, харин Оросыг дэмжсэн байр суурь хамгийн бага байсан бол энэ удаагийн фэйсбүүк орчинд хийсэн мониторингийн үр дүнд эсрэг дүр зураг ажиглагдав.

Агуулгын хувьд нийт мэдээллийн

  • 42% нь Орос Украины дайнтай холбоотой байсан бол
  • 29% нь Орос, Америк, НАТО, барууны орнууд гэсэн олон улсын асуудалтай холбоотой,
  • 17% нь эрчим хүч, тог, цахилгаантай холбоотой
  • 12% нь төмөр зам, царигтай холбоотой мэдээлэл, постууд бүртгэгдэв.

Эдгээр мэдээлэл, пост дунд Монгол Улсын стратегийн асуудалд хамаарах эрчим хүчний хараат байдал, цахилгаан станц зэрэг асуудлаар Оросын эсрэг байр суурь давамгай ажиглагдсан бол Орос болон барууны орнуудын харилцаа, Украинтай хийж буй дайн зэрэг олон улс хоорондын асуудалд Оросын байр суурийг дэмжсэн пропаганда болон про-Орос мэдээллүүдийн тархац маш их байсан нь ажиглагдсан.

Нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга буюу пропаганда болон хуурамч мэдээллүүд байсан тул тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох замаар иргэдийг төвийг сахисан, баримтад суурилсан мэдээллээр хангах, цаашлаад тэдний мэдээллийн боловсролыг сайжруулахад энэхүү судалгааны нэг гол зорилго оршиж буй. Тиймээс судалгааны үр дүнгээс пропаганда болон хуурамч мэдээллийн талаар илүү тодруулан хүргэхийн зэрэгцээ тэдгээрийн шинж чанарыг дэлгэрүүлэн тайлбарлая.

АНУ-ын “RAND” хэмээх ашгийн бус судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанд Оросын пропаганда загвар буюу “firehose falsehood” нь дараах үндсэн шинжтэй болохыг тодорхойлжээ. Үүнд:

  • Мэдээллийн олон суваг + маш их хэмжээний мэдээлэл
  • Давтагдсан, тасралтгүй үргэлжилсэн, түргэн шуурхай
  • Бодит байдалд бүрэн нийцээгүй, зарим тохиолдолд хэзээ ч болоогүй үйл явдлыг шинээр үйлдвэрлэдэг
  • “Нэгэн хэвийн бус” баригддаггүй хэлбэр багтана.

Монголын фэйсбүүк орчинд үйлдвэрлэж, тархаж буй пропаганда, хуурамч мэдээллүүдэд Оросын “firehose falsehood” загварын дараах шинж тэмдгүүд мониторингийн явцад хамгийн тод илэрсэн. Энэ нь

  • Пропаганда мэдээлэлтэй хамааралтай мэтээр зураг, бичлэг хавсаргах боловч тэдгээр нь тухайн посттой хамааралтай баримт биш, харин өөр цаг үе, газар нутагт болсон зургуудыг ашигласан. Уншигчдын анхаарлыг шууд татахуйц хурц, тод өнгөтэй, эсвэл дэлбэрэлт болсон зэрэг хүчтэй агуулгатай зургууд их ажиглагдсан. Энэ нь “Firehose falsehood” хэмээх Оросын пропаганда загварын эх сурвалж болон мэдээллийн ямар нэгэн хэсгийг зохиомлоор бий болгох гэсэн үндсэн шинжтэй нийцэж байгаа юм.
  • Тролл болон ботт байж болзошгүй аккаунтууд нь хувийн мэдээлэл, зураг байхгүй, ихэвчлэн олон дагагч нартай фэйсбүүк группүүдэд пропаганда агуулгатай постуудыг урт хугацаанд, олон давтамжтайгаар оруулдаг. Энэ нь “Firehose falsehood” загварын олон давтагдсан, байнга үргэлжилдэг, их хэмжээний мэдээллүүд түгээдэг гэсэн шинжийг агуулж байна.

Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс илүүтэйгээр Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг илүүтэй харлуулсан пропаганда хамгийн их байна.

Тэдгээр пропаганда мэдээлэл түгээгчдийн нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудаст Оросыг дэмжихийг ятгаж, суртал ухуулга хийсэн пост, зураг, бичлэг маш идэвхтэй оруулдаг ч өөрийн хувийн мэдээлэл, зураг нь огт байдаггүй бол нөгөө нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудаст огт идэвхгүй боловч олон дагагчидтай группүүдэд олон давтамжтай постуудыг идэвхтэйгээр оруулдаг болох нь “Firehose falsehood” загварт хамаарч байгаа юм.

Мөн зарим тодорхой аккаунтууд дайн болсны нэг жилийн ойн үеэр пропаганда постууд идэвхтэй оруулж байсан бол одоо сонгуультай холбоотой аль нэг улстөрч, намуудыг шүүмжилж, магтсан постууд их оруулж байгаа нь мониторингийн явцад ажиглагдсаныг онцлох хэрэгтэй.

Нийт пропаганда мэдээллийн дийлэнх буюу 51% нь Орос Украины дайны үйл явдлыг тойрсон, шинэ соргог бөгөөд фронтод болж буй үйл явц Орост ашигтай байдлаар шуурхай хариу үзүүлж буй шинжтэй байв. Хариу үйлдлийн хувьд нэг хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс дунджаар 2 дахин их  шэйрлэгдсэн бол дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн байсан. Энэ нь Оростой холбоотой бүхий л сэдвээс дайнтай холбоотой асуудалд хуурамч, пропаганда мэдээллийн тархац хамгийн их байгааг илтгэсэн юм.

  • Дайнаас гадна Оросыг ерөнхийд нь хамгаалж, шүтэн биширсэн пропаганда, үзэл бодол буюу “АГУУ ОРОС” гэсэн хандлага хүчтэй байгаа нь ажиглагдсан. Эдгээр мэдээлэл нь  Орос улсыг дэлхийн хамгийн агуу орон, Путинийг хамгийн чадварлаг удирдагч, Оросын армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми гэх зэрэг үндсэн агуулгаар суртал ухуулгын шинжтэй байв.
  • Оросын пропаганда мэдээлэл Фэйсбүүк орчинд гэхэд харьцангуй их урт бичвэртэй, ятган ухуулах зорилгоор ихэвчлэн ямар нэгэн бодит болон бодит бус түүхийг оршил болгож бичсэн хэдий ч тодорхой цаг хугацаа, тоон мэдээлэл ихэвчлэн дурдалгүйгээр ерөнхийд нь туйлширч эсэргүүцсэн, үзэн ядсан эсвэл шүтэн биширсэн шинжтэй байсан.

Тиймээс зөвхөн дайны талаар гэлтгүй ОХУ-ын дээрх “Firehose falsehood” загварын шинжтэй аливаа мэдээлэл, постыг фэйсбүүк хэрэглэгчид дахин нэг нягталж, ялгаж салгаснаар хуурамч мэдээлэлд автахгүй байх боломжтой юм. Нөгөө талаар энэ тухай мэдээллийн боловсролыг фэйсбүүк хэрэглэгчдэд хүргэж, цахим орчинд илүү хэрсүү байх дадлыг бий болгох шаардлага их байна.

Урт бичвэртэй мэдээллийн жишээ

  • Тролл аккаунт
  • Маш урт бичвэртэй
  • Олон давтамжтай (Энэ постыг 11 өөр группт нийт 42 удаа шэйэрлсэн)
  • Орос ах + Хужаагийн эрлийз

 Анхаарал татсан мэдээллийн жишээ

  • Тролл аккаунт
  • Анхаарал татсан тод өнгийн суурь
  • Том үсгээр бичсэн  
  • Орос ахын хайр + АНУ эсрэг + Орос ялна +Либерал

 Зохиомол зурагтай мэдээллийн жишээ

  • Тролл аккаунт
  • Посттой холбоотой бодит зураг биш
  • Орос сайн + АНУ муу

Зураг 13. Сэтгэгдлийн жишээ

  • Орос ялна
  • Тэнэг либерал
  • Хужаа
Төстэй мэдээлэл

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ. Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх