Украины цэргүүд сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэж, аймшигтай харгислал үйлдэж чаддаг – НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

  • Украин цэргүүд анхан шатны бэлтгэлийн үеэр сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэсэн мэдээллүүд байгаа ч харгислал үйлдэж байгаа нь нотлогдоогүй.
  • Хар тамхийг айдсаа дарах, байнгын нойргүй хоноход амрах зорилгоор, сонор сэрэмжтэй байхын тулд ашигладаг байж болох талаар мэдээлэл гарсан.
  • Дайны фронтод энэ төрлийн хэрэглээ нэмэгдэж байна.
  • Оросоос тараасан хамгийн олон таван худал мэдээлэл дунд украин цэргүүд харгислал үйлдэж байгаа тухай сэдэв багтжээ.

Бөхбатын Дэлгэрмаа гэх фэйсбүүк хаягаар Украины цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьсан талаарх видео контентыг шэйрлэжээ.

Энэхүү видеог шэйрлэхдээ Украйны цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьжээ. Тэдгээрийг хэрэглэх үед хүн өвдөлтийг,айдсыг бараг мэдэрдэггүй бөгөөд аймшигтай харгислалыг үйлдэж чаддаг. Оросын байлдагчид Украйны траншейнаас тариур,хаяг шошгогүй атга эм олсон байна. Нацист эмч нар ижил төстэй бодис дээр ажиллаж байсан. Дэлхийн 2-р дайны дараа тэд АНУ-д төслүүдээ үргэлжлүүлсэн. Туршилтын эхний субьектууд нь ялтан,орон гэргүй хүмүүс,сэтгэцийн эмнэлгийн өвчтнүүд байв. Өнөөдөр Украйны цэргүүд дээр ижил төстэй туршилтуудыг хийж байна. Эдгээр туршилт нь тэднийг хар тамхичин болгодог.  Украйнд “Эмийн туршилтын  газар” байдаг ажээ. 27.07.2023.” гэжээ.

Тухайн видеог 18 мянган хүн үзсэн бөгөөд уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягтлав.

Энэхүү видеог ОХУ-ын RTD баримтат нэвтрүүлгийн сувгаас бэлтгэж, 2023 оны долдугаар сарын 15-ны өдөр түгээжээ. Ингэхдээ, “Украин: Мансууруулах бодисын туршилтын газар” нэртэйгээр түгээсэн бөгөөд украин гэх цэргийг эх сурвалж болгон авч, мөн энэ чиглэлд ажилладаг эрдэмтдээс хор нөлөөний талаарх мэдээллийг авч оруулсан байна.

Гэвч дотор харагдаж буй дүрсүүд украин цэргүүд мөн эсэх, түүнчлэн хар тамхи хэрэглэсэн гэж үзэх, үзсэн тохиолдолд харгислал үйлдсэн гэх дүрсүүд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

Украины цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэх мэдээллийн тухайд The Economist украин цэргүүд кетамин буюу өвчин намдаах эмийг шархадсан цэргүүддээ хэрэглүүлж байгаа талаар дурдсан бол Global initiative сүлжээнд энэ талаарх нийтлэлүүд гарсан байх бөгөөд мөн л нэрээ нууцалсан эх сурвалжууд нөхцөл байдлын талаар ярьсан байна.

Түүнчлэн Дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн индекст 2023 оны байдлаар Украины хар тамхины зах зээл дэлхийн аль ч эмийн зах зээлээс хамгийн өсөлттэй байгаа нь дайны үр дүн байж болох талаар дурдсан байна. Тодруулбал, фронтод хар тамхины хэрэглээ өргөн тархаж байгааг дурджээ.

Гэвч энэ нь украин цэргүүд харгислал үйлдсэн гэсэн нотолгоо биш юм.

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын явуулж байгаа суртал ухуулга эрчимтэй нэмэгдсэн бөгөөд хамгийн их тараагдсан худал мэдээлэл дунд Украины цэргүүд харгислал үйлдэж байгаа тухай мэдээ багтсаныг Euronews бичжээ. Тиймээс дайны талаарх аливаа мэдээллийг шэйрлэхдээ баттай эх сурвалжаас давхар нягталж байхыг Factcheck.mn анхааруулж байна.

Дээрх пост дахь мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн, НОТЛОГДООГҮЙ мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Коронавирусийн эсрэг вакциныг зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг

Товч агуулга “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг. ДЭМБ-ын статистикаар […]

Товч агуулга Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дахь мэдээллийг хүргэвэл: “Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх