Нэртэй подкастын хөтлөгч вакцины талаар ТАШАА мэдээлэл түгээж байсандаа УУЧЛАЛТ ХҮСЖЭЭ

2015 оны нэгдүгээр сарын 18-ны Ням гарагт Бостонд болсон UFC Fight Night-д МакГрегор Деннис Сиверийг ялсны дараа Жо Роган Конор МакГрегортой ярилцаж байгаа нь. (AP агентлагийн зураг/Грегори Паян)

Баримтыг нягтлагч олон улсын анхны санаачлагч Poynter институт цар тахлын үед олон нийтийн сүлжээнд гарч байгаа ташаа мэдээллийг нягталж, олон нийтэд хүргэх ажлыг түүчээлж буй.

Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж ирсэн АНУ-ын подкастын хөтлөгч уучлалт гуйсан талаар Poynter 2022.02.01-нд мэдээлснийг хүргэе.

Тодруулбал, хөтөлбөртөө КОВИД-19-ийн талаарх ташаа мэдээлэл түгээгчдийг оролцуулж байснаасаа болж гутамшигтай байдалд орсон Америкийн нэртэй подкаст хөтлөгч Жо Роган шоугаа өөрчлөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр салбартаа маргаантай мэргэжилтнийг хөтөлбөртөө оролцуулсан явдалдаа тулгуурлан цаашид тодорхой сэдвээр илүү их судалгаа хийж, үндсэн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана гэдгээ хэлжээ.

Жо Рогаыг нийгмийн эрүүл мэндэд маш ноцтой аюул учруулахуйц ташаа мэдээллийг түгээж байна хэмээн эрүүл мэндийн 270 шинжээч, эрдэмтэд Spotify-д гомдол гаргасан байна.

Учир нь Роган өнгөрсөн жил “Хэрэв чи эрүүл бөгөөд байнга дасгал хийдэг бол та залуу байна, сайн хооллож байна … энэ бол таны санаа зовох зүйл гэж би бодохгүй байна” хэмээн цар тахлын талаар хэлсэн нь ийнхүү уршиг тарьжээ.

Түүний энэ байр суурьтай Жонс Хопкинсын судлаачид санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын Халдварт өвчнөөс хянах, сэргийлэх төвөөс танилцуулснаар тус улсад өнгөрсөн зуны туршид КОВИД-19-ийн батлагдсан тохиолдлын 20-оос дээш хувь нь 30-аас доош насныхан байсан ба бусад насныхантай харьцуулахад хамгийн их халдвар тээж, тараажээ. Энэ хандлага намар хүртэл үргэлжилсэн байна. Харин Жо Роганы сонсогчдын дундаж нас 24 бөгөөд бусад залуусын санаа бодлыг хүчтэй өөрчилсөн гэж үзжээ.

Инстаграм хуудастаа оруулсан видеондоо Жо Роган “Би ташаа мэдээллийг сурталчлах гэж хичээж байгаа юм биш. Би подкастаар дамжуулж хүмүүстэй ярилцахаас өөр зүйл огт хүсээгүй. Бүх хуваарийг би өөрөө гаргадаг байсан ба бүгд зөв байсан гэж хэлэхгүй” гэж ярьсан байна.

Мөн заримдаа ташаа мэдээлэл гэж үзсэн зүйл баримт болох нь бий гэдгийг Роган хэлээд даавуун амны хаалт ямар аюулгүй болох, вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч, халдвар тарааж чадах эсэх, хаанаас халдвар авсан талаарх ойлголтууд өөрчлөгдөж байгааг тэрээр онцолжээ.

Роган мРНХ вакцины “зохион бүтээгч” гэх доктор Роберт Малонетой хийсэн ярилцлагаараа өөрийгөө өмөөрдөг. Түүнтэй хийсэн нэг подкастынх нь үеэр Малоне “Сүүлийн үед вакцинтай холбоотой нас баралт ихсэж байгаа бөгөөд эмнэлгүүд санхүүгийн эрх ашигтай холбоотойгоор КОВИД-19-ийг өвчтөнүүдийн үхлийн шалтгаан гэж тэмдэглэх сонирхолтой байдаг” гэж Жо Робертод ярьжээ. Мөн шийдвэр гаргагчид олон нийтийг түгшээх аргыг ашигладаг тухай хэлсэн байна.

Харин дээрх гурван агуулгыг Associated press News болон ашгийн бус баримт нягтлагч PolitiFact агентлаг нягталж, ХУДАЛ болохыг нотолжээ. Харин YouTube уг ярилцлагыг нь олон нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж, бичлэг нийтлэгдсэнээс нь хойш удалгүй устгасан байна. PolitiFact Роберт Малонег тодорхойлохдоо вакцины эсрэг худал хуурмагийг сурталчлах замаар сүүлийн үед Твиттерт олон зуун мянган дагагчтай болсон гэжээ.

Жо Роган мөн хөтөлбөрөө ашиглан мРНХ-ийн вакциныг “генийн эмчилгээ” гэж худал мэдээлж, АНУ-ын Хүнс ба эмийн удирдлагын газраас гаргасан сэрэмжлүүлгийг үл харгалзан COVID-19-ийг эмчлэхэд Ивермектиний хэрэглээг сурталчилсан байна.

Хэрэв Роган хойшид энэ мэт маргаантай зочинтой ярилцахаар болбол тухайн зочныг хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөөгүй, үзэл бодлоо илэрхийлж байгаа гэдгийг сонсогчдод урьдчилан анхааруулж, ийм маргаантай үзэл бодлыг үндсэн мэргэжилтнүүдтэй хамт үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ.  Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм.  Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрэдэнэ ямар нэгэн […]

Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ. Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх