Хятад өөрийн үйлдвэрлэсэн бүх вакцинаасаа татгалзчихсан– ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад л Синофарм. Энэ вакцинаас болоод бараг бүгд өвдлөө, уушги, амьсгалын системд сэв суулаа. Ахиад ингэж өвдвөл үхэхэд бэлэн болцгоолоо. Одоо хүүхдүүдийн ээлж үү? Тэдний балчир бага бие бялдар яаж давж гарах вэ? Эрсдэлтэй тул хүүхдүүдэд Синофарм хийхгүй гэсэн яасан бэ? Хятадын ЭМЯ-тай илүү хамтын ажиллагаагаа өргөтгөнө гээд байсан нь энэ юм байж л дээ. Хятад өөрийн үйлдвэрлэсэн бүх вакцинаасаа татгалзчихсан шүү дээ, гадаадын вакцин авч хийж байгаа шүү дээ. Хятадын хаягдлыг дэлхийд байхгүй өндөр үнээр аваад л байдаг, аваад л байдаг, төлбөрөө хийнэ гээд гуравдагч талаас зээл аваад л байдаг. Монголчууд бид одоо юу болчихсон юм бэ? Хүн юм уу, туршлагын хулгана юм уу бид?” хэмээх пост оруулжээ.

Уг постыг 153 хүн түгээж, 255 хүн лайк дарсан байна. Бид уг постын агуулгыг нягталлаа.

FactСheck:

Хятад өөрийн үйлдвэрлэсэн бүх вакцинаасаа татгалзчихсан – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Хятад улс  КОВИД-19 вирусийн эсрэг дотооддоо үйлдвэрлэсэн таван төрлийн  идэвхгүйжүүлсэн вакцины хэрэглээг баталсан байсан бол энэ тоо долоо болжээ. Тус улс хүн амын дийлэнх нь Синофарм болон Синовак үйлдвэрийн вакциныг тариулж байна.

Одоогийн байдлаар 1.4 тэрбум хүн амынхаа 40 гаруй хувийг бүрэн дархлаажуулалтад хамруулжээ. Мөн энэ сард 3-17 насны хүүхдүүдэд Синовак болон Синофарм үйлдвэрийн вакцин тарих шийдвэр гаргасан байна. Тус улс аравдугаар сарын сүүлээр 12-17 насны бүх хүүхэд болон энэ жилийн сүүл гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хятад гадаадын вакцин авч хийж байгаа – ТАШАА

Хятад улс одоогийн байдлаар Хятадын Fosun Pharma болон Германы BioNTech-ийн хамтран гаргасан mRNA вакциныг дотооддоо хэрэглэх талаар судалж байгаа бөгөөд эцсийн шийд гараагүй байна.

Синовак болон Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцины үр нөлөө 50-80% байгаа нь mRNA вакцинтай харьцуулахад сул бөгөөд тус улсын эрх баригчид дотооддоо үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцины үйлчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор mRNA вакцины нэг тунг нэмэлтээр тарихаар төлөвлөж байгаа аж. Хэрэв тус улсын засгийн газар Fosun Pharma болон Германы BioNTech-ийн хамтран гаргасан mRNA вакциныг дотооддоо хэрэглэх шийдвэр гаргавал Хятадад зөвшөөрөгдсөн анхны гадаад вакцин болох юм.

Эх сурвалж:

Нягталсан: А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png

Төстэй мэдээлэл

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Фэйсбүүкт түгсэн хуурамч мэдээлэл “Корона вирус уушгинд хүрэхээс өмнө хоолойд дөрөв хоног үлддэг бөгөөд энэ үед хүн ханиалгаж, хоолой өвддөг. Хэрэв тэр их хэмжээний ус ууж, бүлээн ус, давс эсвэл цагаан цуугаар угааж байвал вирусыг устгана. Энэ мэдээллийг хэн нэгэнд хадгалах боломжтой тул энэ мэдээллийг тараагаарай” НЯЦААЛТ Ковид-19 вирус нь хоолойд 4 хоног байдаг гэдэг […]

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх